Олон сарын турш үргэлжилж буй Украины хямралд ОХУ-ын нөлөө байгаа гэж үздэг АНУ, ЕХ Оросын эсрэг хориг арга хэмжээг энэ оны гуравдугаар сараас эхлэн авч эхэлсэн билээ. Энэ талаар бид тухай бүрт нь мэдээлж байсан.
Гэтэл ЕХ ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавьжээ. Өнгөрсөн долдугаар сарын 29-нд АНУ ОХУ-ын төрийн өмчийн банкуудын эсрэг хоригийн дараа ийнхүү ЕХ ч хориг тогтоолоо.
ЕХ Сбербанк, ВТБ, Газпромбанк, Внешэкономбанк, Россельхозбанк гэх төрийн таван банкны Европын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлажээ.
Хоригийн гол зорилго нь Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдыг дэмжсээр буй ОХУ-ын эдийн засаг, банкуудын хөрөнгийн зах зээлд цохилт өгөх гэнэ.
Хоригт өртсөн дээрх банкууд Европын санхүүгийн зах зээлд 90 хоногоос дээш хугацаатай бонд байрлуулах эрхгүй болж байна.
Европын холбооны хөрөнгө оруулагчид ОХУ-ын дээрх төрийн банкуудаас шууд болон шууд бусаар бонд худалдан авах, худалдах, брокерын үйлчилгээ үзүүлэх, Оросын банкуудын хувьцааг гурван сараас дээш хугацаанд эзэмшихийг хориглосон.
Энэ хязгаарлалт эдгээр банкны охин компаниудад ч хамаарах гэнэ. Хориг арга хэмжээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм.
АНУ, Европын санхүүгийн зах зээлд гаргах үнэт цаас нь ОХУ-ын аж ахуйн нэгж, банкуудын бизнесийн чухал хэсэг, иймээс зохих хэмжээний хохирол амсана хэмээн олон улсын эдийн засагчид үзэж байна.
Хоригийг нэг жилийн хугацаатой ноогдуулсан ч ЕХ-ны удирдагчид гурван сарын дараа эргэн хуралдаж, хоригийг үр нөлөөг хэлэлцэнэ.
Эргэн сануулахад өнгөрсөн долдугаар сард АНУ Оросын ВТБ, Банк Москвы болон Россельхозбанкны эсрэг хориг тогтоосон. Америкийн компаниудад 90-ээс дээш хоногийн хугацаагаар тэдэнд зээл өгөхийг ч хориглосон билээ.
Харин хориг арга хэмжээ тэдний бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй хэмээн тус банкуудаас мэдэгдсэн юм.
ВТБ өөр зах зээлээс, өөр валютаар санхүүжилт эрнэ гэсэн бол Россельхозбанк ОХУ-ын Засгийн газраас тусламж хүснэ гэжээ. Харин Москвагийн банк гадаадын зах зээлээс зээл авахаар төлөвлөөгүй гэв.
ОХУ-ын Төв банк хоригт өртсөн төрийн банкуудад хангалттай дэмжлэг үзүүлэхээ амласан юм.