Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоц осолдсон бүсэд Украины Засгийн газар цэргийн ажиллагаагаа зогсоосноор олон улсын шинжээчдийн баг очлоо.
Хоёр долоо хоногийн өмнө газар-агаар ангиллын “Бук” пуужинд оногдон сүйрсэн гэгдэж буй зорчигч тээврийн нисэх онгоцны ослын бүсэд Нидерланд болон Австралийн дөрвөн шинжээч очсон байна.
Австралийн Засгийн газрын үзэж буйгаар, ослын бүсэд 80 орчим цогцос байгаа юм.
Шинжээчдийг очсоны дараа ослын газрын ойролцоо хэд хэдэн удаа дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
ОХУ-ын иргэний агаарын тээврийн шинжээчид мөн Украинд байгаа билээ. Тэд ослын бүсэд очихоор төлөвлөж байна.
“Malaysia Airlines” компанийн нисэх онгоц өнгөрсөн сарын 17-нд Украины зүүн нутагт осолдсоны улмаас нисэх онгоцны багийн 15 гишүүн, 283 зорчигч бүгд амиа алдсан юм.
Шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас хойш ослын бүсэд хүрэх гэж чармайсаар байсан ч Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтэн босогчид хоорондын байлдааны ажиллагааны улмаас тийшээ очиж болохгүй байсан билээ.