Хятадын зүүн нутгийн Куньшань хотын металлын үйлдвэрт өнөө өглөө дэлбэрэлт болсны улмаас 65 хүн амиа алдсан хэмээн France Presse дамжууллаа.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар тус ослын улмаас 120 хүн шархадсан бөгөөд хохирогчдын дийлэнхийн биеийн байдал тун тааруухан байгаа гэнэ.
Куншань хотын “Zhongrong Metal Products” ХХК-ийн дугуй өнгөлгөөний үйлдвэрт өнөөний долоон цагийн үед дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ослын газар аврах багийнхан болон Онцгой байдлын алба ажиллаж байгаа аж.