“Хөөрхөн хүүхэн” киноны Вивьений дүрд Жулиа Робертсоос өөр жүжигчин тоглож байна гэж төсөөлж байв уу? Эсвэл “Икс хүмүүс”-т Хью Жекманы оронд өөр хэн нэгнийг?
Үнэндээ эдгээр дүрүүдэд огт өөр жүжигчдийг төлөвлөж байсан гэдэг. Одууд заримдаа өөрт нь тавьсан саналаас татгалздаг. Хэн хэн гэдэг жүжигчид, ямар дүрээс татгалзаж байсан бол? Форбес сэтгүүл энэ талаар эргэн нэг санасныг та бүхэнтэй хуваалцая.
Жулия Робертс болон “Дурласан Шекспир”
Киноны төсөв: $25 сая
Ашиг орлого: $289,3 сая
Жулия Робертс 2001 онд “Оскар” гардсан. Гэхдээ “Дурласан Шекспир” киноны гол дүрээс татгалзаагүй байсан бол үүнээс ч өмнө шагналын эзэн болох байсан биз. 1991 онд Уильям Шекспирийн дурлалт бүсгүй болох Виола де Лессепсийн дүрийг санал болгож байжээ.
Жүжигчин бүсгүйд зохиол таалагдаж, зураг авалтанд ч оролцохоор болж. Жулия Робертс гол дүрийн эрэгтэй жүжигчин нь Дэниел Дэй-Льюис байх ёстой гэдэгт бат итгэж, тэр бүү хэл Юнииверсал студийн саналыг хүлээж авахыг Дэниелээс ятгасан байдаг. Гэвч Дэниел Шекспирийн дүрийг сонирхсонгүй, харин Жулия Робертс зураг авалт эхлэхээс зургаан долоон хоногийн өмнө төслийг орхиж байгаагаа мэдэгджээ.
Асар богино хугацаанд түүнийг орлохуйц жүжигчин олж чадсангүй, тиймээс зураг авалтыг эхлүүлсэнгүй. Таван жилийн дараа, 1996 онд “Дурласан Шекспир” зохиолыг дахин эхлүүлэв. Гол дүрийн эмэгтэй жүжигчнээр Гвинет Пэлтроу, харин Шекспирийн дүрийг Жозеф Файнс бүтээжээ. 1998 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн кино толгой эргэм амжилт дагуулав.
Киног бүтээхэд 25 сая ам.доллар зарцуулсан бол ашиг орлого нь 298.3 сая ам.долларт хүрчээ. Кино 119 төрлийн шагналд нэр дэвшнсээс 58 шагнал хүртэв. Гвинет Пэлтроу Виолагийн дүрээр “Оскар”, “Алтан бөмбөрцөг” хүртсэн бол кинонд тоглосон дүрийнх нь шагнал 750 000 ам.доллар байжээ.
Анжелина Жоли болон “Татах хүч”
Киноны төсөв: $100 сая
Орлого: $716,4 сая
2013 онд Венецийн 70 дахь удаагийн кино наадам Альфонсо Куароны “Татах хүч” киногоор нээлтээ хийв. Үүний дараа 2014 оны Оскарт нэр дэвшиж, долоон төрөлд ялалт байгуулжээ. “Татах хүч” киноны гол дүрийн, цорын ганц эмэгтэй дүрий Сандра Буллок бүтээжээ. Энэ кинонд тоглосноор Сандра Буллк шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, жүжигчнээр ажиллаж эхлэснээсээ хойш хамгийн өндөр буюу 20 сая ам.доллар, дээр нь нийт орлогын 15 хувийг авах гэрээ хийсэн байна.
Ингэснээр жүжигчний орлого 70 саяд хүрчээ. Энэ тоог сонсоод Анжелина Жоли амаа барих байх. Яагаад гэж үү? Энэ киноны Райан Стоун докторын дүрийг анх Анжелина Жолид санал болгож байж. Гэвч Анжелина хэд хэдэн шалтгаан хэлж, Куароны кинонд тоглохоос татгалзжээ. Татгалзах болсон нэг шалтгаан нь “Цус, зэсний хязгаар руу” хэмээх кинонд найруулагчаар ажиллаж байгаатай нь холбоотой байсан гэнэ.
Гэхдээ л Анжелина тун буруу сонголт хийсэн, түүний найруулсан кино нээлтээ хийхдээ бүтэлгүйтсэн. Белградад түүний киноны нээлтэнд ердөө 12 хүн ирсний долоо нь сэтгүүлч байсан гэнэ.
Натали Портман болон “Лолита”, «Ромео + Жульетта»
“Лолита” киноны төсөв: $62 сая
Орлого: $1,071 сая
«Ромео + Джульетта» киноны төсөв: $14,5 сая
Орлого: $147,3 сая
Эмэгтэй жүжигчдээс “Лолита” кинонд тоглохыг хүсдэггүй хүн ховор, харин Натали Портман ийм боломжоос татгалзжээ. Хүмүүжил сайтай охинд энэ дүр хэт задгай санагдсан бололтой. Орлон тоглогч ашиглахыг санал болгосон ч “зөрүүд” Натали шийдвэрээсээ эргэж буцсангүй. 1997 оны есдүгээр сард дэлгэцнээ гарсан “Лолита” амжилт олсонгүй, 62 саяыг зарлагадсан ч ердөө сая гаруй доллар олжээ.
Харин Баз Лурманы “Ромео+Жульетта” бол огт өөр хэрэг. Энэ кино нээлтээ хийсэн даруйдаа гайхалтай амжилт дагуулсан юм. Кино бүтээхэд 14.5 сая ам.доллар зарцуулсан бол орлого нь арав дахин их байсан. Анхандаа Жульеттагийн дүрийг Натали Портманд санал болгож байжээ. Яагаад татгалзсан талаар олон яриа гарсан байдаг.
Түүний нэг нь Натали хичээлдээ илүүтэй анхаарахын тулд саналаас татгалзсан гэх. Хичээл номондоо шамдах үүднээс тэрбээр “Оддын дайн” киноноос бусад бүх киноны саналаас татгалзжээ. Өөр нэгэн яриагаар бол Портман Леонардо ди Каприотой нас хэтэрхий зөрүүтэйн улмаас татгалзсан гэнэ. Үнэндээ Баз Лурман Портманыг Ди Каприогийн хажууд дэндүү залуудна гэж үзсэнээс түүнийг тоглуулаагүй гэдэг.
Кэтрин Зета-Жонс, “Мэрилинтэй өнгөрүүлсэн долоон өдөр, шөнө”
Киноны төсөв: $10,9 сая
Орлого: $35,058 сая
2011 онд Мэрилин Монрогийн амьдралын нэг долоо хоногийг харуулсан кино дэлгэцнээ гарсан юм.
Төслийн продюсер Харви Вайнштейн болон найруулагч Саймон Кертис нар зураг авалтын талбайд оддын баг цуглуулж чадсан гэхэд болно.
Домогт Мэрилиний дүрийг Мишель Уильямс бүтээсэн бол Холливудын өөр нэгэн дива болох Вивьен Лигийн дүрийг Кэтрин Зета Жонсод санал болгожээ.
Гэвч жүжигчин бүсгүйн нөхөр Майкл Дуглас тухайн үед хавдраа эмчлүүлж байсан тул Кэтрин энэ дүрээс татгалзжээ. Улмаар Вивьен Лигийн дүрийг Жулия Ормонд амилуулж, нэг сая ам.долларын шагнал авчээ.
Лиам Нилсон ба Жеймс Бонд
"Чи Жеймс Бондын дүрд тогловол бид гэрлэхгүй". Энэ үгийг Лиам Нисон 1990-ээд оны эхээр сүйт бүсгүй Наташа Ричардсоноосоо сонсчээ. Продюсерүүд түүнтэй нухацтай ярилцсан ч жүжигчин залуу энэ дүрд тоглохгүй гэх шийдвэр гаргахаас өөр арга байсангүй.
Энэ тухай Нилсон 2014 онд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр Наташа Ричардсонтой 1994 онд гэрлэж, 2009 онд Наташа уулын цанаар гулгаж байхдаа гэмтэл авсны улмаас нас баржээ.
Ямартай ч Бондын дүр Пирс Броснанд оногдож, тэрбээр “Алтан нүд” \1995\, “Маргааш хэзээ ч үхэхгүй ”\1997\, “Дэлхий бүхлээрээ байсан ч багадна” \1999\, “Үх, гэхдээ одоо биш” \2002\ гэсэн дөрвөн цувралд Жеймс Бондын дүрийг амилуулсан. Кинонд тоглосных нь төлөө өгдөг хөлс шинэ кино гарах тусам нэмэгдэж байлаа. “Алтан нүд” кинонд тоглохдоо дөрвөн саяыг авч байсан бол “Үх, гэхдээ одоо биш” кинонд 16.5 саяар тогложээ.
Шон Коннери ба “Бөгжний эзэн”
Гурван цуврал киноны төсөв: $281 сая
Нийт орлого: $2,91 тэрбум
Түүхэн дэх хамгийн ашиг орлоготой кино франшизийн нэгэнд нь оролцохоос татгалзана гэдэг төсөөлөхөд үнэхээр хүнд. Гэхдээ татгалздаг хүн бас байдаг. Энэ хүн бол Шон Коннери. Түүнд шидтэн Гэндальфын дүрийг анх санал болгожээ. Уран зохиол, киноны зохиолыг уншингуутаа Шотландын жүжигчин татгалзсан хариулт өгсөн гэнэ.
Тэрбээр уран зөгнөлд дургүй гэдгээ хэлж, гурван цуврал киноны санааг огт ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүнд асар их шагнал амлаад ч ятгаж чадсангүй. Шон Коннерид 10 саяын шагналаас гадна гурван киноны нийт орлогын 15 хувийг амлаж байжээ. Бараг гурван тэрбумд хүрсэн орлогоос хувь авсан бол тэрбээр 450 сая ам долларын шагналтай болж, кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой жүжигчин болох байлаа. Гэвч тэрбээр татгалзснаар энэ дүрд Йен МакКеллен 25 сая ам.долларын шагналтайгаар тогложээ.
Чарли Ханнэм болон “Саарлын тавин өнгө”
2015 онд нээлтээ хийхээр үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн кинонуудын нэг нь Британийн зохиолч Э.Л.Жеймсийн романаар хийсэн “Саарлын тавин өнгө” кино. Энэ ном АНУ, Их Британид хамгийн их борлуулалттай ном болсон.
Харри Поттерын цувралын амжилтыг ч давсан гэж Амазон сайт мэдээлсэн юм. Харин зохиолч бүсгүй Жеймс 95 сая ам.долларын орлого олсноороо Форбес сэтгүүлээс гаргасан хамгийн орлого ихтэй зохиолчдын жагсаалтыг тэргүүлсэн юм.
2013 оны есдүгээр сард Жеймс романыг нь кино болгоход гол дүрд нь хэн байх талаар Твиттерд жиргэж байв. Кристиан Грейгийн дүрд жүжигчин Чарли Ханнэм, Анстейша Стилийн дүрд Дакота Жонсоныг тоглуулахаар батласан байж.
Гэвч сонгон шалгаруулалтын энэ дүн романы шүтэн бишрэгчдийн дунд шуугиан дэгдээж, гол дүрийн жүжигчдийг эсэргүүцсэн гарын үсэг хүртэл цуглуулжээ. Шүтэн бишрэгчид удаан дургүйцэх шаардлага гарсангүй, ердөө сарын дараа Чарли Ханнэм өөрт нь санал болгосон дүрээс татгалзсан тухай Юниверсал студи мэдэгджээ. Татгалзах албан ёсны шалтгаан нь цуврал кинонд тоглоод завгүй байгаатай холбоотой байж.
Лили Рэйб, "Өлсгөлөн тоглоом"
хний хоёр хэсгийн төсөв: $208 сая
Орлого: $1,55 тэрбум
“Өлсгөлөн тоглоом”-ын төгсгөлийн цувралд тоглосноос Шекспирийн жүжигт тоглосон нь дээр гэж үзсэн хүн бол Лили Рэйб. Нью-Йорк хотноо болсон “Шекспирийн парк” театрын наадамд оролцохын тулд тэрбээр “Өлсгөлөн тоглоом”-ын Лаймын дүрээс татгалзжээ. Учир нь тэрбээр тайзан дээр Шекспирийн Беатричегийн дүрээр гарахыг эртнээс хүсдэг байж. Киноны саналаас татгалзаж, олон саяын шагналыг ч үл хайхран тэрбээр хүсэл мөрөөдлөө мөнгөнөөс дээгүүр тавьсан нь түүний зөв гэлтэй.