Энэ сарын 16-28-ны өдрүүдэд болох “Нанжин 2014” Залуучуудын олимпийн II наадам өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийсэн.
“Нанжин-2014” залуучуудын II наадамд 204 орны, 14-18 насны, 3888 тамирчин спортын 31 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай улсаас Ц.Хулан (жүдо, эмэгтэй 52 кг), Ц.Цогтбаатар (жүдо, эрэгтэй 66 кг), Б.Дөлгөөн (чөлөөт бөх, эмэгтэй 46 кг), Н.Ангирмаа (эмэгтэй, хийн урт буу), М.Анхцэцэг (эмэгтэй, хүндийн өргөлт) нарын таван залуу тамирчин оролцоно. Мөн ширээний теннисний тэмцээнийг Монголын шүүгч Э.Мөнхбилэг шүүх юм.
Залуучуудын наадмыг зохион явуулах шийдвэрийг 2007 онд гаргаж байсан бөгөөд Залуучуудын олимпийн анхдугаар наадам 2010 онд Сингапур улсад болж байжээ.
Энэ наадамд манай улсаас спортын долоон төрөлд 11 тамирчин оролцсон. Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (спортын гимнастик) нар алтан медаль, жүдочин О.Дөлгөөн (багийн төрөл) мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.
Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09.00 цаг эмэгтэйчүүдийн урт бууны буудлагын тэмцээн эхэлсэн юм. Энэ төрөлд 20 тамирчин оролцож байгаагаас Н.Ангирмаа 10.6, 10.4, 10.2, 9.7, 10.4 гэсэн эхний таван сумаа буудаж, финальд 411.9 оноотой долоогоор гарсан юм.
Харин финалийн буудлагад 80.1 оноо авч наймдугаар байр эзэлжээ.
Залуучуудын олимпийг насанд хүрэгчдийн олимпийн наадмын журмын дагуу зохион байгуулдаг байна.
Одоогоор медалийн тоогоор Хятад улс тэргүүлж байгаа юм. Ингээд тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдрийн байдлаарх медалийн тоог үзүүлье.
Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Бүгд |
1 | БНХАУ | 4 | 1 | 5 | 10 |
2 | ОХУ | 4 | 1 | 2 | 7 |
3 | Унгар | 4 | 0 | 2 | 6 |
4 | Итали | 2 | 1 | 1 | 4 |
5 | АНУ | 2 | 1 | 1 | 4 |
6 | Тайвань | 2 | 1 | 1 | 4 |
7 | Тайланд | 2 | 1 | 0 | 3 |
8 | Украин | 2 | 1 | 0 | 3 |
9 | Өмнөд Солонгос | 1 | 3 | 2 | 6 |
10 | Их Британи | 1 | 2 | 1 | 4 |