Алдарт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чан мансууруулах бодис хадгалсан хэргээр баривчлагдсан хэмээн Синьхуа агентлаг дамжууллаа.
Бээжин хотын цагдаагийн газраас мэдээлснээр 31 настай жүжигчин Жейси Чан Тайваний жүжигчин Кай Когийн хамт өнгөрсөн пүрэв гаригт баривчлагджээ.
Тэдний цусанд хийсэн шинжилгээгээр мансууруулах бодис агуулж байсан байна. Түүнчлэн Чаны гэрт нэгжлэг хийхэд 100 гаруй грамм марихуан олджээ.
Жейси Чаныг хар тамхи худалдаалсан, хадгалсан хэрэгт буруутгаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гурван жил хүртэл шоронд хорьж магадгүй гэнэ.
Харин түүнтэй хамт баривчлагдсан Тайваний жүжигчин Кай Ко мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байгаа. Түүнийг 15 хоног шоронд хорих захиргааны арга хэмжээ авах аж.
Энэ оны зургадугаар сард Хятадын удирдагч Си Жиньпин мансууруулах бодистой хатуу тэмцэхээ мэдэгдсэн юм.
Үүний дараа Хятадад мансууруулах бодис хэрэглэгчидтэй тэмцэх кампанит ажил өрнөсөн бөгөөд үүний үр дүнд хэд хэдэн алдартай хүнийг баривчилжээ.