Ирак, Сири улсуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй "Исламын улс" бүлэглэлийн босогчид АНУ-ын сэтгүүлч Жеймс Фоулиг цаазалсан бичлэгээ тараасан хэмээн ИТАР-ТАСС дамжууллаа.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар сэтгүүлч 2012 оны арваннэгдүгээр сарын 22-нд Сирийн баруун хойд хэсэгт сураггүй алга болсон юм. “Америкт илгээх сануулга” хэмээн нэрийдсэн тус бичлэгийг өнгөрсөн шөнө интернетээр цацжээ.
Түүнчлэн бичлэгт Ливид 2013 оны наймдугаар сард алга болсон Америкийн сэтгүүлч Стивен Сотлофф байжээ.
"АНУ-ын иргэн Стивен Сотлоффийн амьдрал Обама чиний дараагийн шийдвэрээс шалтгаална" гэж босогчид мэдэгдсэн байна.
АНУ-ын тагнуулын алба бичлэг жинхэнэ эсэхийг шалгаж байна
АНУ-ын тагнуулын алба дээрх бичлэгийг шалгаж жинхэнэ хэмээн хэмээн нотолжээ.
"Америкийн сэтгүүлчийг хэрцгийгээр алсанд харамсаж байгаагаа илэрхийлж, түүний гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэжээ. АНУ-ын тагнуулын албанаас бичлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь өгнө гэсэн юм.
Иракийн баруун хойд хэсэгт хүчээ авсан “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ цэргийн ажиллагаа явуулж байгаа. Хэрэв АНУ-ын нисэх хүчин тус бүлэглэлийн баазад ямар нэг хохирол учруулбал америкчуудад халдана гэж өчигдөр сүрдүүлжээ. "Бид та нарыг цусанд живүүлнэ" гэж босогчид хэлснийг Reuters дамжуулсан юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордонд хэлсэн үгэндээ Ирак дахь "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд ахиц гарсан гээд "Сүүлийн 11 хоногт АНУ-ын агаарын хүчний Иракийн баруун хойд хэсэгт агаараас өгсөн цохилтын үр дүнд Эрбил орчмын “Исламын улс”-ын нөлөөг багасгасан. АНУ-ын зэвсэгт хүчний Ирк дахь цэргийн ажиллагаа үргэлжилнэ" гэсэн юм.