“Фургон” машинд 30 хүн сууж, мянга байтугай км газар явдаг байсан гэвэл итгэх үү.
Нүдээр үзээгүй хүн бол итгэхгүй ийм дүр зургийг зургаа орчим жилийн өмнө өдөр бүр хардаг байлаа. Залуус “Манай машин төдөн хүнтэй, төд хонож ирлээ. Танайх...” гэх мэтчилэн хүний тоо, жолоочийн чадвараар өрсөлдөнө. Тэр үед хот хоорондын зорчигч тээвэрт зөвхөн “Фургон” машин явдаг байснаас жолооч нар үйлчилгээний үнээ дураараа тогтоож, Улаанбаатар хот Ховд аймгийн хооронд замын зардал 85 мянган төгрөгт хүрч байсан.
Өнөөдөр хот хоорондын зорчигч тээврийн 68 чиглэлд 45 компани 1000 гаруй тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Тээврийн хэрэгслийн 70-80 хувьд нь GPS суурилуулан, Хөдөлгөөний удирдлагын хяналтын төв хянадаг гэнэ
Харин 2008 оны орчимд хот хооронд ПАЗ автобус явах болсноор үнэ тогтворжиж, “Фургон” машин “моод”-ноос гарсан. Суудлынхаа тоогоор хүнээ авч, ачаа хэтрүүлдэггүй болохоор нутгаа зорих хөгшчүүл ч үнэ хямдыг нь бодож, автобусаар явах болсон юм. Гэтэл өдгөө автобус “Фургон”- аас ялгарахгүй болсноос гадна хот хоорондын тээвэрт тавих хяналт алга.
Ээлжийн амралтаа аваад өнгөрсөн сарын сүүлээр Ховд аймгийг зорилоо. 36 хүний суудалтай ПАЗ автобусанд хөгшин, залуу нийлсэн 50 гаруй хүн сууж явав. Нэг хүн 15 кг ачаа л авч явах эрхтэй гэнэ. Үүнээс илүү ачаанаас жолооч нэг кг тутамд 2000 төгрөг авах аж. Зарим ачаанд жолооч хүссэн үнээ хэлж байв. Уг нь бол зорчигч тээврийн автобусанд ачаа тээвэрлэх ёсгүй. Гэтэл жолооч ачааны машин шиг л ачих аж. Автобус “Драгон” төвөөс хөдлөхөд суудлынхаа тооны хүнтэй байсан. Авто вокзалын ажилтан жолоочид “Хүн нэмж авч болохгүй” гэж сануулав.
Гэтэл жолооч хотоос 50 орчим км яваад таван хүн нэмж авлаа. Тэд эртнээс тохиролцжээ. Жолооч нар өмнө нь 22-ын шалган нэвтрүүлэх товчоо өнгөрөөд л нэмж хүн авдаг байсан бол өдгөө арга нь нарийсчээ. Замынхаа аймгуудаас хүн авсаар автобусны хоёр эгнээ суудлын дунд тавьсан ачаан дээр 10 орчим хүн суусан тул бууж суухад хүндрэлтэй боллоо. Зарим нь арга буюу босож зогсчээ. Тэдний дунд Монголд аялахаар ирсэн франц, америк хүн ч байв. Замын дунд жолоочийн наалинхай зан өөрчлөгдөж, шаардлага тавибал “Дургүй байгаа бол буу” гэнэ.
Бага насны хүүхэдтэй яваа эцэг эх байн байн автобусыг зогсооно. Харин жолооч “Ойр ойрхон зогсоолоо” гэж бухимдана. Миний урд сууж явсан эгч жолоочоос айхдаа хүүхдээ автобусанд бие засуулчихав. “Хүүхэд ямар юм мэдэх биш. Юу ч хамаагүй идчих юм. Тэгээд баана, шээнэ. Саяхан бөөлжинө гээд байхаар нь автобус зогсоосон. Одоо дахиад зогсоовол жолооч загнана” гэв.
Тамхины тухай хуулиар бол нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татах хориотой. Харин энэ хууль хот хоорондын тээвэрт үйлчилдэггүй юм билээ. Ховдод хоёр долоо хоноод буцахад автобус мөн л 50 орчим зорчигчтой ирэв. Аймгийн төвөөс суудлынхаа тооны хүнтэй гарсан ч Манхан, Зэрэг, Дарви сумаас зорчигч авав. Ачаа ачиж, суудлынхаа тооноос хүн хэтрүүлсэн байтал жолоочийг зам зуур цагдаа саатуулаагүй. Учир нь олон жил тус замд явсан жолооч цагдаа нараа таньдаг болсноос гадна нууц замуудыг ч андахгүй аж. Зарим аймгийн төвөөр явахдаа цагдааг нь таньдаг хүнээр автобусаа бариулах жишээтэй. Түүнчлэн цагдаа автобусыг зогсоож, зорчигчдыг тоолох ч жолоочид ямар нэгэн шаардлага тавьж харагдсангүй.
Өнөөдөр хот хоорондын зорчигч тээврийн 68 чиглэлд 45 компани 1000 гаруй тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Тээврийн хэрэгслийн 70-80 хувьд нь GPS суурилуулан, Хөдөлгөөний удирдлагын хяналтын төв тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, маршрутаараа явж байгаа эсэхийг хянадаг гэнэ.
GPS-ээр суудлынхаа тоогоор хүн авч уу гэдгийг хянах боломжтой ч өдөрт 250 орчим автобус үйлчилгээнд явдгаас тэр бүрийг хянах аргагүйг албаны хүн хэлсэн. Түүнчлэн GPS олон өгөгдөл дамжуулж чадах ч шаардлагатай хөрөнгө дутмагаас 100 хувь ашиглаж чадахгүй байгааг учирлав. Судалгаагаар хот хоорондын тээврийн үйлчилгээний чанар муу, аюулгүй байдал хангагдахгүй байгаа нь тогтоогджээ.
Үнэн хэрэгтээ жолооч нарт хяналт тавьж чадахгүй байгаагийн хамгийн ойрын жишээг зургаан хүний амийг авч одсон, Налайхад гарсан ослоос харж болно.
Өмнө нь хот хооронд тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авдаг байсан бол 2012 оноос Авто тээврийн үндэсний төв, орон нутаг дахь Тээвэр, авто замын газар, тээвэрлэгч компани гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулах болсон нь чанар, үйлчилгээнд нөлөөлж байгааг Зам, тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Мөнхболд ярьсан.
Учир нь аль ч оронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага нь тусгай зөвшөөрөл авдаг. Энэ нь аж ахуйн нэгж, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлдэг гэнэ. Иймээс Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар тусгаж байгаа аж. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд 400 км-ээс дээш явах тээврийн хэрэгсэл ээлжийн жолоочтой байх, тухайн ангиллын машин таваас доошгүй жил барьсан, мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн байх гэсэн шаардлага тавьдаг юм билээ.
Албаныхан хот хоорондын тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бүх жолооч мэргэшсэн гэж байгаа ч бодит байдал өөр байна. Жолооч нар харилцааны соёлг үй, ихэвчлэн хамаатан, садан, ах дүүгээ ээлжийн жолоочоороо ажиллуулдаг юм билээ. Түүнчлэн зарим нь мөнгөө хэмнэж, ээлжийн жолооч авдаггүй гэнэ. Жолооч олон хоног нойргүй явснаас осол гаргах нь ч бий. Хариуцлага алдсан жолоочийн машин барих эрхийг 3-6 сараар хасдаг, зарим тохиолдолд бүрмөс өн хязгаарладаг гэх ч чухам хэдэн жолоочид ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна.
Холбогдох байгууллагынхан хэдэн газар хяналтын цэг, пост ажиллуулснаа хяналт тавьж байгаа мэтээр ярьдаг. Үнэн хэрэгтээ жолооч нарт хяналт тавьж чадахгүй байгаагийн хамгийн ойрын жишээг зургаан хүний амийг авч одсон, Налайхад гарсан ослоос харж болно. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Орон нутгаас хотыг зоригсод улам бүр нэмэгдэнэ. Энэ үед хяналт бүр ч их хэрэгтэй.
Э.Эрдэнэцэцэг