Японы баруун өмнөд хэсэгт орших Хирошима мужид аадар бороо орсны улмаас хөрсний гулсалт үүссэн хэмээн BBC мэдээлж байна. Хөрс гулгаснаас 18 хүний амь үрэгдэн, 13 хүн сураггүй болжээ.
Хирошима мужийн Онцгой байдлын албанаас мэдээлж буйгаар хөрсний гулсалт мужийн хэд хэдэн дүүргийн хэдэн арван барилга, байшинг эвдэлж сүйдэлсэн бөгөөд хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.
Хирошима хотод байгалийн гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан Японы ерөнхий сайд Шинзо Абэ ээлжийн амралтаасаа Токиод эргэн иржээ. Тэрээр холбогдох албаны байгууллагад нурангин дор үлдсэн хүмүүсийг аврах, орон гэрээ алдсан хүмүүсийг орон байраар хангахыг үүрэг болгожээ.
Гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу аврах тусгай багийнхнийг илгээсэн байна.