Энэ жил Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Халх голын байлдааны талаарх мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байгаа билээ.
Манай сайтын нэгэн уншигч Халхын голын байлдаанд оролцож явсан нэр нь тодроогүй баатар гэж үзэн, өвөө аав Д.Лувсандашийн тухай захидал ирүүлснийг та бүхэнд хүргэе.
Миний өвөө аавийг Дүнгэрийн Лувсандаш гэдэг. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат хүн байсан юм. Өвөө аав маш том биетэй, хавь ойрийнхондоо хүндлэгдсэн, хань ижил үр хүүхэд бидэндээ хангайн нуруу шиг түшигтэй, уужуу сайхан сэтгэлтэй, жинхэнэ монгол эр байлаа.
Өвөөгөө гаднаас нь харахад их сүрлэг, алиа хошин зантай, ач зээ нараа эрхлүүлдэг, том болсон мөртлөө л өвөөгийнхөө нуруун дээр нь морьдож морь болж тоглодог байж билээ. Өвөө маань нутаг орондоо домог болон яригдаж Баатар хилчин одонт Лувсандаш гэж одоог хүртэл дурсагдан яригддаг.
Багадаа өвөөгийнхөө одон медалийг хараад түүнээс нэг бүрчлэн “Энэ медалыг ямар гавъяа байгуулаад авсан бэ?” гэж асуудаг байсан. Өвөө маань авсан медалийн тоогоор цусаа асгаруулж гавъяа байгуулсныг сонсдог байлаа. Хасгийн дээрэмчидтэй хэрхэн тулалдаж, тохойндоо хутгалуулж хүнд шарх авсан, халх голын байлдаанд Японы түрэмгийлэгчидтэй нүүр тулан байлдаж мөрөндөө шархтай, эх орноо харийн дээрэмчид, дайснуудаас хамгаалан тулалдаж явсан тухай сонсоод дайн байлдаантай кино мэт төсөөлж өвөө ааваараа бахархаж, бас их өрөвддөг байлаа.
Миний өвөө аав 1934, 1935 онуудад баруун хилээр дүрвэж орж ирсэн хасгийн дээрэмчид хил орчмын айл өрхийг дээрэмдэж, эрчүүдийг тамлан зовоон алж, охид эмэгтэйчүүдийг нь олзлон авч байсан үед, хил хязгаар, хүн ардаа хамгаалан эрэлхэгээр тулалдаж баруун тохойндоо хүндээр шархдаж байжээ. Тэрээр хасгийн дээрэмчидтэй тулалдаж буун дуу сонсохын хажуугаар бичиг үсэгт тайлагдаж улмаар цэргийн эрдэмд суралцахаар шийдсэн. Дотоод яамны төв сургуульд суралцан 1936 онд дэслэгч цолтой төгсөн, Дорнод аймгийн хилийн 27-р дугаар отрядад Адаг улаан, Булан дэрс, Улаан худаг орчмыг хамгаалах заставын даргаар томилогдон ажиллажээ.
Миний өвөөтэй хамт тулалдаж явсан тус заставын орлогч Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэд хурандаа Б.Чимэд гуай 1976 онд өгсөн ярилцлагандаа: 1937 оны долдугаар сард Японы багагүй хүч хил цөмрөн орох мэдээ ирсэн үед, манай заставын дарга хил хамгаалалтаа чангатган, цэрэг хүний барьсан бууны сум бүр дайснаа сөнөөх ёстой гээд хилчдийн сургалтыг улам эрчимжүүлж шөнийн харуулыг өөрөө удирдан гарч, хилчин хүний үлгэр дуурайлыг өөрийн биеэр үзүүлж байсан юм.
Отрядаас өгөгдсөн мэдээлэл ч удалгүй нотлогдож, 1937 оны долдугаар сарын дундуур Японы цэргүүд улсын хил зөрчин ирж, заставын хориглолтоос 500-аад метрт ойртон ирэх үед заставын даргын буудаж байсан “Винтов”-ын аманд дайсны сум орж гацаж, даргын баруун мөp шархдан цус асгарч байсан ч дарга пулемёнтоо өөрөө авч, Япончуудын өөдөөс галлахад Япончууд хадуулсан өвс аятай ханаран унацгааж, үлдсэн 10-аад нь машиндаа суугаад хил даван зугтсан байна. Ийнхүү манай заставын дарга олон цэрэг дайчдаа төдийгүй Улс эх орноо өөрийн биеэр хамгаалж гарсан түүхтэй. Манай дайчид “Уриа” цууриатуулан даргаа барьж аваад дээш өргөн нулимсаа арчин даргаараа бахархаж байв. Энэ байлдааны ажиллагааг гарамгай удирдаж, баатарлагаар байлдсаны учир заставын дарга Д. Лувсандаш нь “Сүхбаатарын одон”, “Байлдааны Цусан Гавьяаны Улаан Туг”-ын одонгоор шагнагдсан гэж өгүүлжээ.
Хожим 1944 онд Аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын хорооны шийдвэрээр хөдөө суманд ажиллах томилолт өгөхөд нь дайн байлдааны шархны улмаас суурин газар эмчлүүлэх шаардлагатай учраа хэлэхэд намын хорооны удирдлага хүлээж авалгүй, намын шийдвэр биелүүлээгүй гэж намын гишүүний батлахыг нь хурааж авсан гэдэг. Өвөөгийн маань байгуулсан гавьяаг үнэлж Хилийн цэргийн 35 жилийн ойгоор“Улсын Баатар”цолд тодорхойлсон боловч Монгол Ардын Хувьсгалт Намаас арга хэмжээтэй гэж үзэн, өвөөгийн минь байгуулсан гавьяаг зохих ёсоор үнэлээгүй өнгөрөөжээ.
Өвөө маань Монгол Улсад хил хамгаалах албаны тулгын чулууг тавилцаж, эх орныхоо төлөө цусаа урсган гавьяа байгуулж явсан хүний нэг яахын аргагүй мөн бөгөөд тухайн үеийн төр засгийн алдаатай бодлогоос болж МАХН-ын гишүүн бус гэсэн үнэлэмжээс болж амьд сэрүүн үедээ өөрийн байгуулсан гавьяаг зохих ёсоор үнэлүүлж чадаагүй байсаар бурхны оронд одсон юм. Миний өвөөгийн түүх намтар, эдэлж хэрэглэж байсан зүйлс Говь-Алтай аймгийн оронд нутгийг судлах музейд хадгалаастай байдаг юм. Дүнгэрийн Лувсандаж гэх эрэлхэг монгол эрийн байгуулсан гавьяаг үр хүүхэд бид насан туршдаа үүрд санаж, бахархаж явах эрхэм үүргийг биелүүлсээр байх болно.
Ахмад хилчин Д.Лувсандашын ач охин Улсын II төв эмнэлгийн дотор, зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч Л.Отгонцэцэг