Манай улсад энэ жил Японы коосэн загварын гурван сургууль нэгэн зэрэг байгуулагдлаа. Энэ гурван сургууль нь ШУТИС-ийн харъяа Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд Сургуулийн Монгол Коосэн Сургууль, Шинэ монгол Эрдмийн хүрээлэнгийн Технологийн Коллеж юм.
Манай улсад нэн хэрэгцээтэй байгаа инженерүүд эдгээр сургуулиас төрөн гарах учиртай.
Монгол, Япон хоёр улсын Боловсролын яамны дэмжлэгээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй коосэн загварын боловсролыг тогтолцооны давуу талын талаар ШУТИС-ийн харъяа Технологийн Дээд Сургуулийн захирал А.Ганбаяртай ярилцлаа.
-Танай сургууль коосэн загварын сургууль гэсэн тодотгол, онцлогтой. Яагаад ийм загварын сургууль манайд шаардлагатай болов?
-Улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шалгуур даяаршихын хэрээр манай оронд өөрийн гэсэн мэдлэг чадвар, дадлага туршлагатай бүтээлч инженерүүд их шаардлагатай болж байна. Мэргэшсэн эдгээр ажилтныг бэлдэхэд юуны өмнө боловсролын тогтолцоонд хандах хандлагаа өөрчлөх, шинэчлэх шаардлагатай юм. Энэ нь олон улсын шилдэг чанар, стандартад тэнцэхүйц түвшинд бэлтгэгдсэн, өөрсдөө юм бүтээдэг чадвартай инженер бэлтгэж гаргана гэсэн үг. Чухам ийм л сургалтын тогтолцоог нэвтрүүлэхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Хөгжилд шууд, бодитой нөлөөлөх мэргэжил, дам нөлөөлөх мэргэжил гэж хэрвээ ангилдаг бол, манай орны хувьд энэ харьцаа алдагдсан гэж үзэж болно.
-Коосэн гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Энэ нь Японы технологийн коллежийн ерөнхий нэр юм. 1800-д оны сүүлээр Японд мануфактур хөгжихөд Мэйжигийн засгийн газар Франц, Английн технологийн сургалтыг судлаж, нутагшуулж анх гаргаж ирсэн сургалтын системийн тогтолцооноос улбаатай. Энэ тогтолцоо нь таван жилийн үргэлжилсэн сургалттай. Дэлхийн 2-р дайны дараа Америкаас бүрэн дунд боловсролын 6, 3, 3 болон дээд боловсролын 4 жилийн сургалтын систем Японд орж ирээд, хэсэг хугацааны дараа хаагдсан боловч, аж үйлдвэрийн салбарын шаардлагаар 1961 оноос сэргээгдсэн байдаг. Японд их дээд сургуульд элсэх ахлах сургуулийн сурагч төгсөх ангидаа их дээд сургуулийн шалгалтанд бэлтгэж, их дээд сургуульд элсээд эхний нэг жил ахлах сургуульд үзсэн агуулгаа үзэж хоёр жил алддаг дутагдалтай байж. Гэтэл коосэн систем нь үргэлжилсэн таван жил тул жил алдах гэсэн зүйл байхгүй бөгөөд угаасаа өөрөө ахлах сургуулийн боловсрол давхар олгочихдог. Мөн бусад системийн сургуулиас хоёр жилийн өмнө дадал чадвартай инженерүүдийг хөдөлмөрийн зах зээлд гаргадгаараа онцлогтой. Дадлага туршилтад суурилсан сургалт явуулдаг тул сурагчид төгсөхдөө шууд ажиллах чадвартай болж гардаг.
-Ийм загварын сургуулийг эх орондоо хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл ямар байна?
-Миний хувьд ШУТИС-ийн гадаадын бэлтгэлд, дараа нь Компьютерийн Технологи Менежментийн Сургуулийн Менежментийн ангид сурч байгаад, 1992 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр Коосэнд явж сурсан. КТМС-ээс Коосэнд очиж сурахад дадлага, туршлага ихтэй, үзсэн онолоо ашиглаад бүтээгдэхүүн хийдэг сургалт нь маш үр өгөөжтэй санагдсан. Дараа нь Японы хэд хэдэн компанид ажиллахад Коосэнд сурсан хүмүүжил, дадал , мэдлэг маш их хэрэг болж байсан тул ийм сургууль манай улсад байвал аж үйлдвэр, технологийн хөгжилд их хэрэг болох юм байна гэж боддог байлаа. Коосэн төгссөн монголчууд маань ер нь адил бодолтой байдаг. 2008 онд Коосэн төгсөгчдийн холбоо байгуулагдаж, энэ холбооны маань нэг зорилго нь Монголдоо коосэн байгуулах болсон юм. Бид өнгөрсөн таван жилд дэмжигч япончуудын хамт энэ сургуулийг байгуулахаар ажиллаж ирээд үр дүнд нь одоо гурван сургууль зэрэг байгуулагдаж байгаад баяртай байна.
-Хуучин манайд ТМС буюу техник мэргэжлийн сургууль гэж байлаа, одоо мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв гэсэн ижил загварын сургуулиуд байна. Энэ сургуулиудаас танай сургуулийн ялгарах онцлог юу вэ?
-Гол ялгаа нь, боловсролын тогтолцоондоо байгаа юм. 9-р анги төгссөн хүүхэд таван жил сурах хугацаандаа ахлах сургуулийн ч боловсрол, инженерийн ч боловсролыг давхар эзэмшээд төгсөнө. Ур чадварын хувьд дэлхийн хамгийн шилдэг стандартын дадал туршлага эзэмшиж төгсөнө. Угаасаа энэ сургалт маань бүтээх эрдэмд суурилсан систем. Юмыг өөрийн гараар, хамгийн чанартай бүтээж цогцлоох гэсэн философид суурилсан сургалтын тогтолцоо гэж ойлгож болно.
-Танай сургуульд элсэхэд ямар бичиг баримт хэрэгтэй болох вэ? Сургалтын төлбөр хэд вэ? Бүртгэл нь хаана явагдаж байна?
-ШУТИС-ийн Коосэн загварын Технологийн Дээд Сургууль нь Зам барилга, Цахилгаан-Электроникийн инженер мэргэжлээр элсэлт авч байна. Манай сургуульд элсэхээр хүсэлт гаргагч нь Монгол улсын иргэн, 2014 оны долоодугаар сарын 1-н гэхэд 9-р анги төгсөж суурь боловсрол эзэмшсэн, гэрчилгээний дундаж 80 буюу түүнээс дээш, Зам барилгын инженер, Цахилгаан-Электроникийн чиглэлээр суралцах сонирхолтой байх шаардлагатай.
Бүртгүүлэгч нь:
- Суурь боловсролын гэрчилгээ
- Төрсний гэрчилгээ
- Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- 3х4 хэмжээтэй цээж зураг 2ш
Эдгээр материалыг бүрдүүлэн наймдугаар сарын 20-29-ний өдрүүдэд ШУТИС-ийн хичээлийн II байрын 226 тоот өрөөнд ирж бүртгэлээ баталгаажуулна.
Жич: Та бүхэн Коосэн сургалтын талаар Боловсролын яамнаас ирүүлсэн мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.