БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад наймдугаар сарын 21-нд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин ирэх сарын 3-нд Монголд айлчлал хийхээр болсон.
Дээрх сунжирсан айлчлалуудын үеэр ачааллаа дааж ядсан замын хөдөлгөөн хаагдаж, иргэдийг багагүй бухимдуулах нь ойлгомжтой.
Тэгвэл Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга асан н.Энхтөр өөрийн нүүр хуудаснаа жолооч нарт хандан дараах зөвлөгөөг өгчээ. Тухайлбал,
“БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад 2014-08.21-22 ны хооронд айлчлах гэж байна.
Гадаадын өндөр хэмжээний зочин төлөөлөгч манай оронд айлчлах үед замын хөдөлгөөнийг хаах, хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагаа явагддаг. Энэ нь төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг гэдгийг манай жолооч нар мэддэг байх.
ТТХТ хуулийн 9.2.1 -д хамгаалалтын зэрэглэлийг тогтоож өгөхдөө "...Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд хэмжээний зочин.."-ныг 1 дүгээр зэрэглэлийн хамгаалалтыг зохион байгуулах тухай заасан байдаг ба "8.1.2 ...хамгаалуулагчийн хөлөглөж яваа болон зориулалтын тээврийн хэрэгсэл"-ийг хамгаалалтанд байлгах тухай заасан нь бүхэлдээ замын хөдөлгөөний үеийн аюулгүй байдлыг хангахыг хэлээд байгаа юм.
Санаатай болон санамсаргүй байдлаар зочдын аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлж Цагдаагийн байгууллагаас зочин явж байгаа зорчих хэсэг, орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох үйл ажиллагаа явагддаг.
Иймд манай жолооч нар хөдөлгөөн хаагдах үед бухимдах хэрэггүй юм. Аль ч улс оронд замын хөдөлгөөний нөхцөл байдлаас хамааран ийм үйл ажиллагаа заавал явагддаг учир өөрсдийн ажил төрлөө зохицуулах нь зөв юм шүү. Хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хуульд заасан үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй” гэжээ.