Наймдугаар сарын 19-нд “Энх тайвны ажиллагаа-2014” цэргийн олон улсын хээрийн сургуулилтад оролцохоор орос цэргүүд Хятадад очжээ. Энэ сургуулилт Өвөр Монголын “Жужихэ” талбайд болох бөгөөд Төв Азийн хамгийн том сургуулилт гэдгээрээ онцлогтой. БНХАУ руу 1000 гаруй Өвөр байгалийн цэргийн алба хаагч, найман Ми-8 нисдэг тэрэг илгээсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.
“Энх тайвны ажиллагаа-2014”-ийн ард үнэн хэрэгтээ юу байгаа, оросууд хятадтай үнэхээр ах дүүгийн барилдлагатай болж байна уу?
“Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын нэгдсэн зорилтыг хангах, тус байгууллагын нөлөөг дэлхийн тавцанд нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа алан хядах үйл ажиллагаа, бүс нутгийн аюултай тэмцэх салбарт анхаарлаа хандуулах” нь 24-29-ний хооронд болох уг хээрийн сургуулилтын зорилт гэж “Чөлөөт хэвлэл” сайт онцолжээ.
Уг арга хэмжээнд Орос, Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан зэрэг орнууд оролцоно. Нийт долоон мянган цэргийн албан хаагч хүч чадлаа харуулах гэнэ. Тэгвэл “Энх тайвны ажиллагаа-2014”-ийн ард үнэн хэрэгтээ юу байгаа, оросууд хятадтай үнэхээр ах дүүгийн барилдлагатай болж байна уу?
“Орос Хятадын цэргийн сургуулилт үнэн хэрэгтээ билэгдлийн чанартай. Бид бодит амьдрал дээр Хятадтай хамтран байлдааны ажиллагаа явуулахгүй, учир нь аюул занал болон цэргийн ажиллагааны талбар өөр өөр байдаг. ОХУ голдуу барууны орнууд руу чиглэсэн бол БНХАУ өмнөд зүг рүү хандсан байдаг.
Гэсэн ч өнөөгийн нөхцөлд, ялангуяа Украинд өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор орос-хятадын хээрийн сургуулилтыг барууны орнуудад өгч буй дохио хэмээн хүлээн авах нь гарцаагүй” гэж гадаад болон батлан хамгаалах бодлогын Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Федор Лукьянов онцоллоо.
Үнэхээр энэ хоёр орон ойртож байгаа юу? Бодит амьдрал дээр бараг үгүй л болов уу хэмээн Ф.Лукьянов үзэж байна. Учир нь Хятад ч тэр, Орос ч тэр ямар нэгэн цэрэг-улс төрийн холбоонд орох дургүй. Ингэснээр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдахгүй байх боломж бүрдэнэ гэж үздэг байна.
Түүнээс гадна ОХУ зальтай байр суурь баримталдаг. Тэд Оросын эсрэг кампанит ажлыг дэмждэггүй, Оросыг бас дэмждэггүй болохыг Ф.Лукьянов онцоллоо. Бээжин чимээгүйхэн Москвагийн үйлдлийг харж байгаа гэнэ. Тиймээс цэрэг-улс төрийн дотносол ойрын хугацаанд лав болохгүй аж. Орос Хятад улсууд цэргийн гэхээсээ эдийн засгийн салбарт хэт ойртох нь Орост аюултай байж болно хэмээн Ф.Лукьянов үзэж байна. Учир нь эдийн засгийн хувьд тэд тэгш бус байдалтай байна.
Харин цэргийн салбарын хувьд ОХУ олон зүйлээр БНХАУ-аас илүүрхэх боломжтой. Гэхдээ Хятадад батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрэггүй, энэ нь АНУ-ыг өдөөн турхирсан хэрэг болох тул Хятадын эрх ашигт нийцэхгүй гэнэ.
Тэгвэл барууны орнууд энэ хээрийн сургуулилтыг аюул занал гэж хүлээн авах нь гарцаагүй аж. “Барууны орнууд өөрсдийн үйлдлээрээ Москваг хаашаа түлхээд байгаагаа ойлгох боломжтой болно. Харин АНУ-ын засаг захиргааны үйл ажиллагаа анхаарал татаж байна. Өрсөлдөгчдийг ойртуулж хэрхэвч болохгүй гэдгийг улс төрийн стратегийн цагаан толгойд заачихсан. Гэтэл АНУ эсрэгээр ажиллаад байна” хэмээн Ф.Лукьянов онцолжээ.