Парламентад суудалгүй намууд 6 дугаар сарын 14-нд анхлан Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын даргад албан ёсоор гаргажээ. Гэтэл саяхан МАН тэдэнд хандсан уриалга гаргасан байна. Тэрхүү уриалгад улс төрийн намууд өөр хоорондоо эвтэй байх ёстой гэжээ.
Үүнийг Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа эсэргүүцэн, “МАН энэ уриалгаараа зарчмын алсын хараагүй нам болохоо батлан харууллаа. Сөрөг хүчин эрх баригч намдаа хяналт тавих, шахалт үзүүлэх үүрэгтэй. МАН өнөөдрийг хүртэлх хугацаанд Шинэчлэлийн засгийн газрын бүх л үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хүчтэй эсэргүүцсээр ирсэн. Гэтэл одоо бидэнд хандан, та нар зөөлөн, аядуу бай гэсэн нь ноён урваач, нохой шарваач гэдгийг санууллаа. Хэрэв сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй бол парламентаас зайлцгаа” гэсэн юм.