БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр Монголд айлчилж байна. Тэрээр 2013 оны гуравдугаар сарын 14-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулганаар сонгогдсон юм. Си Зиньпин Мао Зэдун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтаогийн дараах БНХАУ-ын тав дахь удирдагч.
СИ ЗИНЬПИН ГЭЖ ХЭН БЭ?
Си Зиньпин 1953 оны зургаадугаар сарын 1-нд Шаньси мужид төрсөн. Тэрбээр Хятадын залуу улс төрчдийн “Ханхүү” гэж нэрлэдэг фракцид багтдаг юм. Энэ фракцийнхан эцэг эхийнхээ нөлөөгөөр өндөр албан тушаалд хүрсэн, намын томоохон эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд юм.
Си Зиньпиний эцэг Си Чунсюнь Мао Зэдунтай хамтран зүтгэж явсан, Хятадын коммунистуудын эхний үеийнхний төлөөлөл байв. Түүний эцэг 1959-1962 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, 1979-1981 онд Гуандун мужийн захирагчаар ажиллаж байлаа. Си Чунсюний намтарт 17 жилийн хар толбо байдаг нь бусад мянга мянган коммунистын адил хэлмэгдэж явсантай нь холбоотой.
Хэлмэгдэж явсан хүмүүсийг Хятадын түүхэнд “Ард түмний дайсан” гэдэг байсан бөгөөд "Ард түмний дайсны" хүү гэх сүүдэр Си Зиньпинийг дайрсан аж.
"Ард түмний дайсны" хүүхдүүд болох мянга мянган залууг 1969 онд Хятадын хамгийн ядуу мужуудад хөдөлмөр эрхлүүлэхээр цөлжээ.
Си Зиньпин есөн настайдаа аз жаргалтай хүүхэд насаа орхисон гэж хэлж болно. Хятадын баруун хойд нутагт долоон жил амьдарч, хүнд хүчир ажил хийж явсан байна. Тэрбээр ном унших дуртай хүүхэд байсан хэмээн тариачид түүнийг дурсан ярьдаг байна.
Харин 1970 оны дунд үед Си Зиньпин болон бусад хүүхдүүдэд Бээжин рүү буцахыг зөвшөөрчээ. Associated Press агентлагийн мэдээлж буйгаар Си Зиньпин Коммунист намд элсэх гэж бараг арван удаа оролдсон гэнэ. Маш их чармайсны үр дүнд 1974 онд Си Зиньпинийг Хятадын Коммунист нам элсэхийг зөвшөөрчээ. Тэр ч байтугай тосгоны намын байгууллагын нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлсэн юм.
Ингээд 1975 онд Си Зиньпин намын элитүүдийг бэлтгэдэг Бээжингийн Циньхуагийн их сургуулийн химийн инженерийн ангид элсчээ. 1979 онд сургуулиа төгссөний дараа Төрийн зөвлөлийн тамгын газарт, БНХАУ-ын Цэргийн төв комисст ажиллаж байжээ.
Энэ онд цагаатгагдсан Си Зиньпин улс төрийн амьдралд хөл тавьсан юм.
Гурван жилийн дараа буюу 1982 онд Си Зиньпин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын нарийн бичгийн дарга болсон юм. Тэрбээр эрх мэдлийн оргилд хүрэхийн тулд Бээжинг орхих ёстойг ойлгосон гэдэг.
1980, 1900-ээд онуудад Хэбэй, Фузянь зэрэг зүүн эргийн мужуудад ажиллаж, мужийн намын хороон дарга хүртэл дэвшжээ. Шинжээчдийн тэмдэглэснээр тэр үед мужийг толгойлж байхдаа эдийн засгийг шинэчлэгч гэдгээ харуулан, бүсийн хөгжилд нэмэр оруулсан гэдэг.
1998 онд Си Зиньпин Хятадын бүх ардын төлөөлөгчдийн IX хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2003 он хүртэл ажилласан юм. Үүний зэрэгцээ 1998-2002 онуудад Циньхуагийн Хүмүүнлэгийн Их сургуульд эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Дараа нь 2007 онд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны жинхэнэ гишүүн болжээ. 2008 оны гуравдугаар сард тэрбээр Хятадын дэд тэргүүн болов. Энэ үеэс Си Зиньпинийг Хятадын тав дахь үеийн залгамжлагчаар сонгосон нь тодорхой болсон юм.
Ингээд 2012 оны арваннэгдүгээр сарын Ху Жинтао Намын төв хорооноос огцорч, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпинийг өмнө нь яригдаж байсны дагуу Хятадын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон юм. Түүнийг БНХАУ-ын дарга болгохын тулд дөрвөн жилийн турш бэлтгэсэн гэхэд болно.
ОЛОН УЛСЫН ТАВЦАНД СИ ЗИНЬПИН
Си Зиньпин Forbes, Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад удаа дараа багтаж байсан юм.
The Guardian сонинд тэмдэглэснээр Си Зиньпин Буддын тулааны урлагаар хичээллэдэг, хөл бөмбөг тоглох дуртай гэсэн байна.
ХУВИЙН АМЬДРАЛ
Харин гэр бүлийн хувьд 1980-аад оны эхэн үед Си Зиньпин Их Британид суугаа Хятадын Элчин сайдын охинтой Кэ Сяоминтай гэрлэжээ.Түүний анхны гэрлэлтийн талаар маш бага мэдээлэл байдаг. Залуу гэр бүлийн салалтын шалтгаан эхнэр нь гадаадад сурч, амьдрахыг хүссэн бол Си нутагтаа карьераа хөөхийг эрхэмд үзсэний улмаас болсон гэдэг.
Дараа нь 1987 онд Хятадын Ардын чөлөөлөх армийн нэрт дуучин Пэн Лиюаньтай гэрлэсэн юм. Түүний эхнэр хошууч генерал цолтой. Си Жиньпин ирээдүйн эхнэртэйгээ танилцсан үед Сямынь хотын захирагчийн орлогчоор ажиллаж байжээ.
Тэднийх Си Минзэ гэдэг охинтой бөгөөд охин нь нууц нэрээр Харвардийн их сургуульд сурдаг гэх мэдээлэл байна.