Би англи хэл мэдэхгүй. Гэхдээ “Welcome” нь тавтай морил гэсэн утгатай, эелдгээр урин дуудсан үг болохыг англи хэл чамгүй гадарладаг олон хүнээс олж мэдлээ.
БНСУ-ын нэг иргэн дархан цаазат онцгой бүсээс бүр тодруулбал, нийслэл хотынхны амин сүнс болсон Туул голоос хууль бусаар загас барьж, түүгээрээ хоол хийж, зардаг байсан нь илэрсэн ч хэдэн төгрөгийн торгууль төлөөд л салж байгаа сурагтай.
Тэгээд жаахан чамирхах санаатай гадаад үгээр материалаа гарчиглав. Монголд “нүцгэн” ирээд нөмрөгтэй буцах боломж бий шүү, welcome. Монголд хууль дүрмээс айлгүй хүссэн бүхнээ хийж, талыг там, уулыг дов, усыг шалбааг болгож ч болно, welcome.
Худлаа биш ээ. Манай Төрийн шагналт, яруу найрагч Д.Сэнгээ
“Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аль тэр чухлыг нь
Ард бид эдэлдэг
Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан” гэж шүлэглэсэн нь бий.
Үнэхээр эрх чөлөөг энд л эдэлдгийг мэдсэн овсгоотой гаднынхан дунд чөмгөөрөө жиргэж байгааг ирээд нэг хараарай. Хэрэв хууль бус үйлдэл нь баригдвал хэдхэн төгрөгийн торгууль төлөхөд, эсвэл авлигач түшмэдийн халаасыг жаахан түнтийлгэхэд л хангалттай. Саяхны нэг жишээ гэхэд, БНСУ-ын нэг иргэн дархан цаазат онцгой бүсээс бүр тодруулбал, нийслэл хотынхны амин сүнс болсон Туул голоос хууль бусаар загас барьж, түүгээрээ хоол хийж, зардаг байсан нь илэрсэн ч хэдэн төгрөгийн торгууль төлөөд л салж байгаа сурагтай. Тэр нөхөр нэг удаа биш, нэлээд удаан хугацаанд ингэж загасчлан, халаасаа зузаатгасан гэж байгаа.
Хэрэв БНСУ-д ийн дураар загнаж, онцгой бүсээс загас агнасан бол 10 сая воноор торгуулахын зэрэгцээ хоёр хүртэл жил хоригдох нигууртай юм гэсэн. Ойрмогхон болсон өөр нэгэн явдал бий. Монголын түүх, соёлын үнэт өв болсон, манайдаа хамгийн уртад тооцогдпог агуйг урд хөршийн хэдэн “найз” дэлбэлчихсэн. “Хайран юм” гэж жаахан халаглаж байгаад л манайхан нам жим болцгоох янзтай. За энэ бол юу ч биш, өч төчнөөн саяар үнэлэгдэх нүүрс, байгалийн баялгаа өдөр бүр бид бараг зүгээр шахуу гадагш зөөж байгааг мэдсээр байж хараагүй, сонсоогүй мэт байдаг.
Албаныхны мэдээллээр Монголд 30 гаруй орны хууль бус цагаачид юм юм л хийж байна. Гадаадад хууль бусаар ажиллаж байгаа монголчууд хамаг л хар бор ажлыг нь нугалж, туулай шиг бүлтэгнэн, нуугдаж амьдардаг юм гэсэн. Тэгвэл манайд эсрэгээрээ аль боломжит наймаа, аятайхан байршлыг гадаадын иргэд авах боломжтой, тиймээс хүрээд ир.
Ингэж байхын оронд хорвоогийн бадарчингуудад хэдэн хэсэг болгоод өгчихье энэ Монголыг. Тэгээд харьд байгаа монгол туургатнууд шигээ сэтгэлдээ зултай явцгаая.
Гаднынхныг уриалан дуудаад, дураараа загнахад “турхираад” байгаагийн учир юу гэж асуувал “Бид өөрсдөө эх орондоо эзэн шиг нь байж чадахг үй болохоор уур хүрээд ингэж байна” гэж хариулна. Аманд нь үргэлж бэлэн байдаг “эх орон” гэдэг үгийг зүгээр л хэлэх биш, ээж шигээ, үр хүүхэд шигээ хайрлах нь чухлыг ухаарахгүй байгаа бидэнд энэ улс орон ямар хэрэгтэй юм бэ. Яршиг цаашаа, олон амьтанд буян болж тараахыг нь тараагаад, түйвэхийг нь хамтдаа түйвээгээд дуусгачихъя гэх муйхар бодол төрөөд болдоггүй.
Төрийн ордныхоо урд, Чингисийн талбайдаа нус цэрээ хаяж, гудамжныхаа булан тохойг ялгадсаараа бохирдуулж байгаа хүмүүсийг Монголоо хүндэлж байна гэх үү. Жижиг мэт боловч ийм л зүйлээс эх орноо хайрлах сэтгэл эхлэх учиртай. Эзэн болсон бид хоорондоо эвтэй, зүйтэй харилцаж, ойлголцож байж л энэ улсыг урагшлуулан, дээшлүүлэх учиртай. Гэтэл бид гэртээ хэрэлдэж, гудмандаа зодолдож, дарга нар нь талцаж, тамын тогооны үлгэрийг дуусгах янзгүй. Ингэж байхын оронд хорвоогийн бадарчингуудад хэдэн хэсэг болгоод өгчихье энэ Монголыг. Тэгээд харьд байгаа монгол туургатнууд шигээ сэтгэлдээ зултай явцгаая. Тиймээс дахиад л “Welcome”.
Манайд ирээд газар эзэмшээрэй. Малтай болж, махыг нь дамлаарай. Лиценз авч хөрс шороог нь төнхөөрэй. Уулнаас амьтдыг, уснаас загасыг, газраас эрдэнэсийг нь аваад, зөөгөөд дуусгаарай. Хацар гоо бүсгүйчүүдийг маань энгэрт бас эрхлээрэй. Харь нутаг руугаа аваад явсан ч яах вэ. Мөнгөтэй л бол хэний ч өвөрт орохоос буцахгүй охид бүсгүйчүүд манайд захаас аваад бий.
Уудалж, авч дуусаад хаяад явж болно шүү. Энэ бүхнийг бид зүгээр хараад л сууж байя. Хууль дүрмээс айгаад хэрэггүйг хэлсэн, хэдэн “бор” юм байхад бүх зүйл “Ок” шүү. Худлаа гэвэл “Мо Эн Ко”, “Петро Чайна дачин Тамсаг Монгол”, “Шинь шинь” компанийн нөхдүүдээс асуугаарай. Бас “Хааны зам Вако”, “Туул ривер контрисайд”-ынхан ч хэлээд өгнө.
Ж.Эрдэнэ