АНУ-ын цэргийн хүчнийхэн өчигдөр Иракийн Мосул хотын ойролцоо 14 удаа агаараас цохилт өгсөн гэж ИТАР-ТАСС дамжууллаа.
Агаараас өгсөн цохилтын үр дүнд босогчдын зургаан машин, зэр зэвсэг хадгалдаг гурван бааз, хоёр ачааны машиныг устгасан гэж Пентагоноос мэдээлжээ.
Ирак, Сири улсуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй "Исламын улс" бүлэглэлийн босогчид АНУ-ын сэтгүүлч Жеймс Фоулиг цаазалсан бичлэгийг “Америкт илгээх сануулга” хэмээн нэрийдэн, 19-ний шөнө интернетээр цацсан юм.
Энэ бичлэгт Ливид 2013 оны наймдугаар сард алга болсон Америкийн сэтгүүлч Стивен Сотлофф байжээ.
"АНУ-ын иргэн Стивен Сотлоффийн амьдрал Обама чиний дараагийн шийдвэрээс шалтгаална" гэж босогчид мэдэгдсэн юм.
Харин Ерөнхийлөгч Барак Обама “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй цаашид тэмцэнэ, цэргийн ажиллагаагаа үргэлжилнэ гэжээ.
Энэ сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракт агаарын цохилт өгөх зөвшөөрөл өгснөөс хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараас нийт 84 удаа цохилт өгчээ.