Энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад бороо хур элбэг, гол усны түвшин ч нэмэгдэх хандлагатай байгаа.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой байгаа юм. Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас энэ зун 164 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ. Харин иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 77-д хүрсэн байна. Үүний 14 нь бага насны хүүхэд гэсэн харамсалтай тоо гарчээ.
Тиймээс удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж, орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэхтэй холбогдуулан иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.