Америкийн алдарт рэпер Канье Уэст “Форбс” сэтгүүлээс гаргасан эрэмбийн дагуу 100 нөлөө бүхий эрхмийн тоонд багтдаг. Тэрээр гэргий Ким Кардашиан, охин Норт Уэстэд зориулж хувийн сүм барихаар шийдсэн аж. Сүмийн зураг төсөлд таван сая ам.доллар төлөхөд бэлэн гэнэ. Гэхдээ барилгын ажилд шаардлагатай хөрөнгийг дэмжигчдийнхээ буяны өглөгөөр цуглуулах гэнэ.
Аугаа архитекторч Антонио Гаудигийн бүтээсэн Испанийн Барселон хотын Ариун гэр бүлийн сүм рэперчинд ихэд талаагддаг юм. Энэ сүмийг 1882 оноос барьж байгаа ч өдийг хүртэл дуусаагүй аж. Уэст хэд хэдэн удаа тус сүмд очсон бөгөөд өөрийн эдлэн газартаа арай жижиг хэмжээний ижил сүм барихаар төлөвлөсөн талаар “Бизнес рекордер” сэтгүүлд бичжээ.
“Гэр бүлийн хурим, оршуулга гээд бүх л шашны зан үйлийг хийж гүйцэтгэх газартай болохыг тэд хүсч байгаа юм” хэмээн нэгэн эх сурвалж сэтгүүлд мэдээлжээ. Ингээд зогсохгүй сүмийн дотор талд өөрийгөө, Ким, охиныг дүрсэлсэн шигтгэмэл зураг бүтээлгэхийг эрмэлзэж байгаа гэнэ.
Канье Уэст хөгжмийн продюсер, рэпер бөгөөд “Grammy” шагналыг нэг бус удаа хүртэж байсан юм.