Тухайн хоногтоо хүчинтэй 500 төгрөгийн тасалбарыг худалдан авч нийтийн тээврийн үйлчилгээгээр хэдэн ч удаа сууж болох боломжийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас захирамжилсан.
Өнөөдрөөс эхэлсэн энэ үйлчилгээг иргэд сайн ойлгохгүй байгаа нь автобусны буудал дээр анзаарагдаж байлаа.
Өөрөөр хэлбэл автобуснуудын үйлчилгээний өмнөх чиглэл нь өөрчлөгдөж богино эргэлт хийх маягаар явах болсонд иргэд хаашаа аль чиглэлд ямар автобус явах талаарх мэдээлэл дутмаг байсан юм. Харин кондуктор болон тасалбар түгээгчид чиглэл асуусан хүн бүрт боломжоороо тайлбарлаж өгөхийг хичээж байлаа.
Мөн тухайн өдөр үйлчлэх тасалбарыг автобусны буудал дээр үйлчилгээний ажилтан зарж байгаа бөгөөд хэрэв кондуктороос /өмнө нь хэрэглэдэг байсан/ тасалбарыг авбал хүчингүй бөгөөд тухайн автобусандаа л үйлчлэх гэнэ.
Өдөртөө үйлчлэх 500 төгрөгийн тасалбарын талаарх болон иргэдийн сэтгэгдлийн талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.