Ихэнх улс, хот жуулчдын анхаарлыг татдаг, улсынхаа нүүр царай болгосон гудамжтай байдаг. Москвагийн Арбат, Барселонагийн Ла Рамбла, Нью-Йоркийн Бродвей, Сөүлийн Мёндун гээд улсынхаа тодотгол болж, дэлхийд алдаршсан гудамж цөөнгүй.
Жуулчны гудамжинд ингэж жуулчин ирэх нь байтугай явган хүн, машин хоёр багтахад хэцүү болсны дээр жижиглэн худалдаа эрхлэгчид төвлөрсөн хэвээрээ. Өнөө жилийн жуулчны улирал энэ хэвээр дуусах бололтой.
Манайх ч Жуулчны гэх гудамжтай, уг нь. Улаанбаатар хотын төв хэсэг, Монголын үндэсний музейн урд талаас баруун тийш Их тойруу (“Бөмбөгөр”) хүртэлх зам дагуух хэсгийг ингэж нэрлэдэг. Улсаа, Улаанбаатар хотоо дэлхийд таниулж, сурталчлах нэг хэрэгсэл, нүүр царай нь энэ гудамж баймаар. Гэтэл манай Жуулчны гудамж гаднынханд үзүүлэх зүйлээр тун хомс.
Харин ч хотын төвийн өнгө үзэмжийг доройтуулдаг төдийгүй, хамаг бузар булай юм энд төвлөрдөг гэхэд болно. Энэ гудамжинд жуулчдад зориулсан юу байдаг билээ. Улаанбаатар хотын газрын зурагт Жуулчны гудамжийг тэмдэглэснийг үзээд ирсэн жуулчид юу үзэх бол.
Гудамжны баруун хэсэгт “Бөмбөгөр” худалдааны төв бий тул жуулчин гэхээсээ илүү иргэд, худалдаачид энэ гудамжаар холхих нь олонтаа. Замынх нь урд тал хэсгийг эмийн сангийн гудамж гэж нэрлэсэн ч буруудахгүй. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалддаг дэлгүүр, лангуу дүүрэн. Энэ гудамжинд эмийн сан 31 бий.
Үүнээс гадна гутал цүнхний арьс, материалын дэлгүүр нэг, шүдний эмнэлэг гурав, хүнсний бөөний худалдааны төв нэг, дөрвөн банк, хувцас захиалга, засварын үйлчилгээ явуулдаг 10 гаруй цэг, гэр ахуйн барааны нэг дэлгүүр, секс шоп гурав бий. Мөн эртний эдлэлийн долоон дэлгүүр байгаа. Эдгээрийн алийг нь жуулчдад зориулсныг, энэ гудамжийг яагаад Жуулчны гэж нэрлэх болсныг ойлгоход бэрх. Хоолны 30 газар байгаагаас жуулчдад зориулсан нь гарын таван хуруунд багтахаар.
Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хоёроос өөр жуулчдад харуулах зүйл энэ гудамжинд алга. Жуулчны гудамжны хамгийн олон хүн холхидог хэсэг болох Урт цагаанд алт мөнгөний дархан, гутал засвар, ломбард олноороо байгаа. Олонх газарт хааяа нэг тааралддаг ийм үйлчилгээнүүд Урт цагаанд төвлөрсөн байдаг. Барилга нь балгас болтлоо хуучирч, ханыг нь далдлах шахсан олон хаягнаас жуулчид хэрэгтэй зүйлээ олж чадахгүй. Чанаргүй бараа зардаг асруудаас өдгөө хоёр нь үлдсэн.
Уг гудамжийг тохижуулахаар асруудыг нүүлгэхийг шаардах бүрт эсэргүүцэж, “Амь, амьдралаас минь салгах нь” гэж гомдол мэдүүлдэг эндхийн худалдаачид, тэдний зардаг бараа улсын минь нүүр царай болох нь юу л бол. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг гутаадаг “өвгөнтийнхөн” гэж бараг л нийгмийн нэг давхарга болтлоо олширч, эгнээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй бүлэг хүн бий. Өвгөнтийнхөн нийслэлийн хэд хэдэн газарт “үүрлэсэн” байдгийн нэг нь Урт цагаан, “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим.
Жуулчны гудамжинд юу байгааг харахаар ирсэн гаднынхныг ийм зүйл угтана. Энэ хэсгийг 2002 онд Жуулчны гудамж нэртэй болгосноос хойш олигтой тохижуулаагүй аж. Жилээс жилд жуулчны тоог өсгөнө гэж бодол, ухаанаа гашилгаж буй аялал жуулчлалын салбарынхан, хотын удирдлагууд яагаад энэ гудамжаа тордсонгүй вэ.
Юуны учир улам дордуулсаар өдий хүрэв? Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу Жуулчны гудамжны автозамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Урт цагааны дундуур зам тавих болсон. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хавар энд байсан хөшөө, баримлыг нүүлгэн шилжүүлж, автомашин зорчуулдаг болгосон. Гэхдээ төлөвлөлтөд тусгасан шиг зам тавьсангүй, энхэл донхол чулуун хавтан дээгүүр автомашинууд хөлхөж байгаа. Хэдийд, хэн энд зам тавих нь тодорхойгүй, төлөвлөлтөөс өөр зүйлгүй.
Жуулчны гудамжинд ингэж жуулчин ирэх нь байтугай явган хүн, машин хоёр багтахад хэцүү болсны дээр жижиглэн худалдаа эрхлэгчид төвлөрсөн хэвээрээ. Өнөө жилийн жуулчны улирал энэ хэвээр дуусах бололтой. Ирэх жилээс өмнө энэ гудамжныхаа нэрийг өөрчлөх, эсвэл жуулчдад зориулан тохижуулахгүй бол өвгөнтийнхөн, хог, хэрэгтэй хэрэггүй үйлчилгээнд дарагдсанаа жуулчдад харуулсаар байх нь.