1990-ээд оны видео тоглоомын хөгжлийн түүхэн дэх хамгийн ариун нандин цаг гэж хэлж болно.
Хүүхэд багачууд одооных шиг цустай, алаан хядаантай тоглоомыг хонон өнжин донтож тоглодоггүй, найз нөхөдтэйгээ хүссэн тоглоомоо инээд хөөр, зугаа цэнгэлээр дүүрэн тоглож өнгөрүүлдэг байсан. Тэр үед тоглогчийнхоо мөнгийг “саах” гэж хичээдэг EA байгаагүй, ямар ч XBOX VS PS фенүүд байгаагүй, утасны тоглоом битгий хэл интернет байгаагүй.
Та бүхэнд эргэн сануулах энэ тоглоом бол тэр үеийн түүхэн дурсгал юм. Skullmonkeys буюу Klаyman нь 1998 онд нээлтээ хийсэн бөгөөд тухайн үеийн хайнга видео тоглоом зохиогчдын өнгө аясыг өөртөө тун сайн шингээсэн тоглоом юм.
Баримлын шавран графикаар хийсэн тус тоглоом тухайн үед алдартай байсан платформер жанрынх юм. Платформер тоглоом гэдэг нь нэг тавцангаас нөгөө тавцанруу үсэрч, дайснуудынхаа толгойн дээр гишгэх, буудах, ихэвчлэн зүүн талаас баруун талруу гүйдэг, ер нь л их үсэрж цовхчдог тоглоомыг хэлдэг юм.
Тоглоомны атмосфер бол үнэхээр агуу бөгөөд цаанаа л нүүрэнд инээмсгэлэл тодрохоор хөгжим, дуунуудтай, элдэвтэй алиа дайснуудтай, боссууд нь хүртэл хараад л гайхмаар, инээд хүрмээр байдаг.
Та тоглогч бол Klаyman буюу баримлын шавран хүн бөгөөд муу талын хүн өөр гаригийн Skullmonkey-нууд буюу гавлан сармагчингуудыг эзэлж аван таны гаригийг устгах зэвсэг хийж эхлэх үед таныг гэрийнхээ гадаа найзтайгаа дэмий сэлгүүцэн зогсож байхад жижигхэн онгоц ирээд юу ч хэлэхгүй өөр гариг руу аваад явдаг. Мэдээж та өөр гариг дээр, орь ганцаараа, хоол ундгүй эвгүй байдалд орох болно. Зохиол нь бол ердөө л энэ, маш энгийн.
Харин энэ тоглоомны атмосфер болон тоглох механик нь бол үнэхээр сайн, атмосферийг нь бүр агуу ч гэж хэлж болохоор.
Дуунуудых нь нэг жишээ нь энэ байна.
Харамсалтай нь энэхүү тоглоом нь PC-н дээр зориулагдаж гараагүй PS дээр гарж байсан юм. Гэхдээ та хүсвэл Rom-ийг нь Emulator-той нь хуулж аваад л тоглож болно.
1990 оны видео тоглоомуудын дунд нэр алдартай биш ч гэлээ тухайн үеийнхээ ховор эрдэнэсүүдийн нэг нь яалт ч үгүй мөн юм.
Эх сурвалж: MBTC – Монголын Видео Тоглоом Сонирхогчид