Буцах
2014.08.22: Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-08-22
1
1
2014-08-22
- БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлалын хүрээнд нийт 26 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар төлсөн талийгаачийн ар гэрт 620 мянган төгрөгийн тэтгэмж олгодог.
- Сурагчдын дүрэмт хувцсыг хаанаас, хэдэн төгрөгөөр авах талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлалтай холбоотой хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа “Монгол Улс БНХАУ-тай төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсныг онцгойлон дурьдахыг хүсэж байна” гэдгийг илэрхийллээ.
- “Аргументы недели” сайтад барууны орнуудын эсрэг ОХУ-ын авсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй одоо ОХУ-д мах импортлох хамгийн ашигтай орны тоонд Монгол нэн тэргүүнд орно гэдгийг мэдээллээ.
- Таван Богд Смарт Электроникс компанийн хамт олон хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан 8 сарын 22, 23- ны өдрүүдэд буюу БААСАН, БЯМБА гарагуудад орой 23:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, бараа бүтээгдэхүүндээ 20-30 хувийн хямдрал зарлалаа.
- Өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал өдөрт 500 төгрөг төлөөд нийтийн тээвэрт хэдэн ч удаа сууж үйлчлүүлж болох журам үйлчилж байгаа бөгөөд та тасалбараа зөвхөн ТАСАЛБАР БОРЛУУЛАГЧ-аас худалдан авахыг санууллаа. Гэвч энэ үйлчилгээ багагүй төөрөгдөл, бухимдлыг бий болгосон тул Үндэсний портал GoGo.mn сайт та бүхэнд ХАМГИЙН ОЙЛГОМЖТОЙ нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг хүргэлээ. ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
- LG электроникс нь харилцаа холбооны салбарын дизайны шилдгийг тодруулдаг дэлхийн нэр хүндтэй Red Dot Award-с 9 шагнал хүртжээ.
- Tiger Street Football 2014 тэмцээн Улаанбаатар хотноо 8 сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, Tiger Street Football-ийн элч төлөөлөгч дэлхийн супер од Деко зочлон ирэхээр бүх бэлтгэл ажил хангагдаад байсан ч Декогийн гэр бүлийн эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн асуудал гарч 2014 оны 8 сарын 30-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд залуус, иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл, спорт, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үндсэн үйлчилгээг үзүүлэх “Хүний хөгжлийн төв цогцолбор”-ыг барьж эхэлнэ.
- Google компан 13 хүртэлх насны хүүхдүүд YouTube болон Gmail хуудсанд эцэг эхийнхээ хяналтан дор хуудас нээхийг зөвшөөрөх талаар судалж байна.
- Энэ хичээлийн жилд I-V ангийн сурах бичгүүд бүрэн шинэчлэгдэж байгаа ажээ.
- БНХАУ-ын дарга Си Зиньпин говийн төмөр замыг нарийн царигаар шийдвэл энэ замыг барих, санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
- БШУЯ-ны захиалгаар хүн амын тоо ихтэй Сүхбаатар дүүргийн 16-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
- “Гурван охин” хамтлагийнхан хандивын аянд нэгдлээ.
- 500 төгрөгний үйлчилгээний ДАВУУ ТАЛ юу байв, ЦААШИД юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр Үндэсний портал GoGo.mn сайтаас санал, боломжийг гаргасныг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
- БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлалын тоймыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
- УИХ-ын хүндэтгэлийн чуулганд БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлалтай холбоотой УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдлаа.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудад хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц ямар шатанд явж байгааг шалгасан бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байна гэж дүгнэлээ.
- Э.Бат-Үүл хотын дарга нийслэлчүүдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа.
- БНХАУ-ын даргын айлчлалд ач холбогдол өгч буйн илрэл болгож, марк хэвлэжээ.
- "Түгээмэл хөгжил" бие даан амьдрах төв болон Монголын залуучуудын байгууллагуудын эвслээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж олгох үүднээс “Нийтийн тээврийг нийтэд зориулья” хэмээн уриаллаа.
- МУБИС-ын оюутнууд энэ жилээс хоорондоо утсаар үнэгүй ярина.
- “Нарантуул” зах дээрх хичээлийн хэрэгслийн үнийн судалгааг ЭНД ДАРЖ үзнэ үү.