Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнгөрсөн ням гаригт “Алт илэрлээ” гэсэн мэдээллээр 300 орчим хүн цуглажээ. Аймгийн Тагнуулын газрынхан холбогдох албаныханд мэдэгдсэнээр тэднийг тараасан байна. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Энхтуяагаас тодрууллаа.
-Танай аймагт саяхан олон нинжа цугларсан гэнэ. Тэд чухам хаанаас ийм мэдээлэл сонссоныг тодруулж болох уу?
-Тагнуулын хэлтсээс өчигдөр /уржигдар/ манайд мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн ням гаригт Өмнөговь, Баянхонгор,Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын улсын дугаартай 50-70 автомашин, 250-300 хүн Сүхбаатар сумын нутаг нэгдүгээр багийн нутаг Цагаан дэл гэдэг газарт цугларчихаад байна гэсэн. Үүний дагуу аймгийн цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, байгаль орчны мэргэжилтнүүд сум, аймгийн ЗДТГ-ынхан тухайн газарт ажиллаж, иргэдийг тараасан. Тэд хаанаас ийм мэдээлэл сонссоныг нь мэдэхгүй байна.
-Тэд байгаль орчинд учруулсан хор хохирол бий юу. Цугларсан иргэдийг саатуулж хорьсон уу?
-Хэсэг нинжа нар гэрийн буйрын чинээ газрыг ухаж сэндийчсэн байсан. Тэднийг бүгдийг нь тараасан.
-Сүхбаатар суманд өмнө нь алт олборлож байсан уу?
-Сүхбаатар суманд өмнө нь алт олборлож байгаагүй.
-Энэ тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан гэсэн үү?
-Тийм. Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, олборлохыг завдсан иргэд, аж ахуйн нэгжийг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, нийтийн хэв журам сахиулах, байгаль орчинг хамгаалах ажлын хэсэг гаргахаар болсон. Уг захирамжид байгаль орчинд учирсан хохирлыг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх тухай тусгасан.
Б.Заяа