Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдон гардаг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж байгаа билээ.
Хязгаарлалт энэ сарын 22-ноос 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд автобусны эргэлтийг богиносгон, чиглэлийг өөрчилж, иргэд өдөрт 500 төгрөг төлөөд тухайн өдрөө хэдэн ч удаа нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж буй.
Гэвч иргэд бусдын дугаарыг ашиглаж замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихэссэн байна.
Тиймээс Нийслэлийн Замын цагдаагийн газраас хяналт, шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авч байгаа юм байна.
Энэ ням гарагийн 21 цагаар дуусах түр зохицуулалтын дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг жолооч нартаа уриалж байна.