Монголбанкныхан өчигдөр валютын дуудлага худалдаанд оролцсонгүй. Уг нь банкууд Төвбанкнаас 400 мянган ам.доллар авах, 10.2 сая “ногоон” худалдах санал гаргажээ. Харин Монголбанкныхан арилжааны банкуудад форвард, своп хэлцлээр 24 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Банкууд их хэмжээний ам.доллар худалдах санал гаргаж буй нь зах зээлд энэ валют элбэгшсэний илрэл юм.
“Ногоон”- ы ханш сүүлийн 10 хоногт 74 төгрөгөөр сулраад байгаа учир Төвбанк нийлүүлэлт хийхгүй нь ойлгомжтой. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1826 төгрөгөөр авч, 1830-аар борлуулж байлаа. Долларын ханш цаашид ч сулрах хандлагатайг тэд өгүүлэв.
Ам.долларын ханш 1900 төгрөг давж чангарсныг тэд хичээл сургууль эхлэхийн өмнө импорт их хэмжээгээр нэмэгддэгтэй холбон тайлбарлалаа. Зарим нь энэ үеийг далимдуулан банкууд ханшийн зөрүүнээс өндөр ашиг олох зорилгоор “ногоон”- ыг хөөрөгдсөн гэж хардахаа ч мартсангүй.
БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлал ам.долларын ханшийг буурууллаа гэсэн явган яриа тэнэж явна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс ам.доллар авчирч интервенц хийсэн гэсэн цуу ч тархав. Монголын зах зээлд их хэмжээний ам.доллар орж ирснийг үгүйсгэмгүй ч аль алийг батлах боломж алга.
Магадгүй Монголбанкныхан “ногоон”-ы ханш сулруулах интервенц хийснээ нууцлаад байгаа юм болов уу.
Юутай ч ам.долларын хөөрсөн ханш “гулсав”. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ам.долларын ханш 1800 төгрөгт тогтворжих байх гэсэн таамгийг хэвлэлээр дайгаад буй.
Т.Энхбат