Хүн төрөлхтний шавхагдахгүй баян өв соёлын нэг хэмээн нэрлэгддэг “Жангар” туулийг Өвөрмонголын уран бүтээлчид хүүхэлдэйн кино болгон амилуулжээ.
570 гаруй жилийн түүхтэй “Жангар” тууль нь Монголын угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл юм.
Баруун Монгол, Ойрад-Халимагаас гаралтай алдарт энэ туулийг олон орны эрдэмтэн сонирхон судалдгаас гадна орос, герман хэлнээ орчуулагдан түгжээ.
Алдарт найрагч А.С.Пушкиний анхаарлыг татаж, дэлхий эрдэмтдийн нууцыг нь тайлахыг хүсдэг бүтээлийн нэгд тооцогддог “Жангар” туулийг кино болгох хүсэлтэй Монголын уран бүтээлчид олон байдаг ч Өвөрмонголын найруулагч Далай тэднээс өрсчээ.
Тэрбээр 100 гаруй бүлэгтэй хүүхэлдэйн киногоо дэлгэцэнд гаргахад бэлэн болсон бөгөөд Монголын телевизүүдтэй хамтран ажиллаж, монгол хэлээр гаргах хүсэлтэй байгаа аж.
Энэ хүүхэлдэйн киног бүтээхдээ 50 гаруй хүнтэй баг тусгай студид зураг авалт хийж, компьютер графикийн аргаар бүтээжээ. Гэхдээ хүүхэлдэйн киноны гол баатруудын яриа болон тулааны хэсгийг илүү бодитой болгохын тулд мэргэжлийн жүжигчдийг тоглуулж, хуулбарласан гэнэ.
С.Сэргэлэн