Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр өнөөдөр мэдээллээ.
Үүнээс,
-156 мянган хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт,
-20 мянган хүүхэд хувийн өмчийн цэцэрлэгт,
-25.8 мянган хүүхэд хувилбарт сургалтанд хамрагдаж байгаа аж.
Өнгөрсөн онтой харьцуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн тоо 8000 орчмоор нэмэгдсэн боловч цэцэрлэгт явж чадахгүй хүүхдүүд байсаар байна.
Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд арван хүүхэд тутмын 2 нь, нийслэлийн хэмжээнд арван хүүхэд тутмын 3 нь цэцэрлэгт явж чадахгүй, 46 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэж буй мэдээг салбарын сайд нь өглөө.
Энэ онд төрийн болон орон нутгийн өмчөөр баригдаж буй 45 цэцэрлэгийг хүлээн авах аж. Үүнээс өнөөдрийн байдлаар 11 цэцэрлэгийг бүрэн ашиглалтад орсон ба үлдсэн 34 цэцэрлэгийн ажил 80 орчим хувьтай явагдаж байгаа гэнэ. Эдгээр цэцэрлэгийг он дуустал хүлээн авах юм. Учир нь төсвийн жил арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болдог.
Төрийн өмчийн цэцэрлэгийн хувьд байдал ийм байна.
Тэгвэл энэ онд шинээр 23 хувийн цэцэрлэг хүсэлтээ гарган, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хувийн цэцэрлэгт 2500 орчим хүүхэд шинээр элсэх боломж байгаа ч төлбөрийн асуудал хүндрэл үүсгэж байна. Тиймээс Нийслэлийн боловсролын газар “Хувийн цэцэрлэгүүдийн холбоо”-той хамтран урсгал зардлаар нь хүүхэд элсүүлэх асуудлыг ярилцаж байгаа аж.