ОХУ, Белорусь, Казахстан, Украины төрийн тэргүүнүүд болон Европын холбооны төлөөлөгчид мягмар гаригт уулзжээ. Тэд шөнө хүртэл Украины нөхцөл байдал болон Донбассыг эргүүлэн хэвийн байдалд нь оруулах тухай хэлэлцсэн байна. Хэлэлцээрийн дагуу ойрын үед Украины дорнод хэсэгт гал зогсоох төлөвлөгөө бэлтгэн, Украин-ОХУ-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байггууллага гэсэн гурван талт ажиллагааг сэргээхээр болсон байна.
Түүнчлэн эдийн засгийн зөрчилдөөнийг даван туулах цаашдын алхмыг хэлэлцэж, Гаалийн зөвлөл, Европын холбоо, Украин гэсэн холбооны ажлыг идэвхжүүлэхийн дээр хийн хэлэлцээр үргэлжлүүлэхээр болжээ. Минскт болсон уулзалтаас улс төрчид болон шинжээчид “гайхалтай” үр дүн хүлээгээгүй.
Гэхдээ талууд ийм бүрэлдэхүүнээр уулзах шаардлагатай гэж үзсэн байна. Минскт болсон олон улсын уулзалтын оргил буюу хамгийн чухал хэсэг нь Владимир Путин, Петр Порошенко нарын анхны, нүүр тулан хийсэн, уулзалт байлаа. Мягмар гарагийн шөнө дууссан тэдний уулзалт хоёр цаг орчим үргэлжилжээ.
АНХНЫ ДҮГНЭЛТ
Украин, Оросын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үр дүнг хамгийн анх мэдсэн хүн нь Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон байлаа. Порошенко Путинтай уулзсны дараа Минск дахь Украины ЭСЯ-ыг зорьж, тэнд Кэтрин Эштонтой уулзжээ. Тэд гаалийн зөвлөл, Украин, Европын холбоо гэсэн гурвалсан уулзалтын өмнө ч уулзсан байна.
“Хил хаах талаарх зөвлөгөөнийг Киев, Москва эхлүүлнэ” хэмээн Порошенко мэдэгдсэн бөгөөд Украинд нэн даруй гал зогсоох төлөвлөгөө боловсруулан, хоёр тал энэ горимыг хатуу мөрдөхөөр тохиролцсон гэдгийг онцолжээ.
Харин үүний дараа Владимир Путин сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрээр Порошенкотой хийсэн хоёр талт уулзалтад Украинд гал зогсоох нөхцлүүдийг нарийвчлан хэлэлцээгүй, ОХУ Украин дахь нөхцөл байдлыг зохицуулахад ямар нэг нөхцөл тавиагүй, тавих ч боломжгүйг онцолжээ
“ОХУ Киев, Донецк, Луганскийн хэлэлцээр, гал зогсоох ямар нэг нөхцлийн талаар ярих боломжгүй” гэж Путин хэлжээ. “Бид нэн шаардлагатай хэлэлцээрийн явцад итгэл хүлээх нөхцөл байдлыг бий болгоход л нөлөөлж чадна” гэж тэрбээр нэмж хэлээд, Порошенкотой хийсэн уулзалтаа нааштай хэмээн дүгнэсэн байна.
ОРОС БҮГДИЙГ ХИЙНЭ
Украинд цус асгарч байгааг зогсоож, энх тайванг тогтоохын тулд ОХУ бүгдийг хийнэ гэж Путин мэдэгджээ. “Энх тайван тогтох явц эхэлвэл үүний төлөө Орос улс бүхнийг хийнэ. Энэ явцыг нэн түргэн эхлүүлэх хэрэгтэй” хэмээн Путин мэдэгдсэн байна. Энэ явцыг эхлүүлэхийн тулд олон талын холбоо харилцаа шаардлагатай юм. Сая хэлэлцээр хийсэн талууд нэн даруй ажиллаж эхлэх хэрэгтэйг ч Путин онцлон тэмдэглээд Минскт дахин хуралдаж магадгүй гэсэн байна.
Минск хотыг Украин, ОХУ, Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага гэсэн гурван талт хохлбооны уулзалтын байнгын талбараар сонгох саналыг Петр Порошенко гаргасан юм. Харин Александр Лукашенко хөндлөнгийн зууч болоход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өнөөдөр ОХУ, Украин, Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын гурван талт уулзалтаар Донбасс дахь хямралыг зохицуулах талаарх хэлэлцээрийг үргэлжлүүлж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Владимир Путин талуудын гал зогсоох нөхцлийг Украины дотоодын хэрэг гэсэн бол Украины хүмүүнлэгийн хямралыг дэлгэрэнгүй хэлэлцжээ. "Ерөнхийлөгч Порошенко хүмүүнлэгийн нөхцөл хүндэрч байгааг үгүйсгэхгүй байгаа, энэ нөхцлийг сүйрлийн байдал гэхээс өөр аргагүй" гэж Путин онцолсон юм.
Дашрамд дуулгахад саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос Украин руу хүмүүнлэгийн хоёр дахь цуваа илгээх бодолтой байгаагаа Украинд албан ёсоор мэдэгдсэн. “Хүмүүнлэгийн цуваа”-ны талаар Путин “энэ тал дээр бидэнд тодорхой тохиролцсон зүйлс бий” гэсэн юм.
Гаалийн зөвлөл, Украины тэргүүн болон Европын холбооны төлөөлөгчид Украинд энх тайван тогтоох арга замыг эрэлхийлэн ийнхүү уулзлаа. Минскийн уулзалтын оролцогчид өөр өөр байр суурьтай байгаа ч буулт хийх арга зам хайх шаардлагатай байгаад санал нэгтэй байгаа гэнэ. "Талуудын байр суурь өөр өөр байгаа. Заримдаа бүр эрс тэс. Гэхдээ буулт хийх, зөвлөлдөх шаардлагатай гэдэгт бүгд санал нэгдсэн нь чухал” хэмээн Александр Лукашенко мэдэгджээ.
ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР
Минскийн уулзалтад оролцогчид Украины улс төрийн нөхцөл байдлыг сайтар ойлгож байгаагийн дээр эдийн засгийн болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх ёстой байлаа.
Орос, Беларусь, Казахтсаны төрийн тэргүүнүүд Украин, Европын холбооны уулзалтад чөлөөт худалдааны бүс байгуулах талаар тусгасан хэлэлцээрт Киев, Брюссель гарын үсэг зурсантай холбоотой үүссэн үл ойлголцлыг арилгахыг уриалсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин болон Европын холбооны төлөөлөгчидтэй уулзах үеэр Киев, Брюсселийн байгуулсан энэ хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Оросын эдийн засагт 100 тэрбум гаруй рублийн хохиролтой, түүнчлэн Беларусь, Казахстан ч алдагдал хүлээнэ гэдгийг онцолсон байна. Орос улс ийм нөхцөлд зүгээр суухгүй, хариу арга хэмжээ авахаас аргагүйг Оросын Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн барууны орнууд Орос эдийн засгаа хамгаалахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч илэрхийлжээ. "Манай түншүүд бүгдийг дэнсэлж, зохих шийдвэр гаргах ёстой. Энэ нөхцөлд талууд бүгд эрх мэдлийнхээ хүрээнд аливаа шийдвэрийг гаргах хэрэгтэй. Бид Европ, Украины түншүүдийнхээ сонголтыг хүндэтгэнэ. Тэд ч бидний ашиг сонирхлоо хамгаалах гэж эрэгжүүлсэн арга хэмжээнд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байна" хэмээн Путин уулзалтын дараа сэтгүүлчдэд ярьжээ.
ОРОС ХИЙГЭЭР ДАРАМТЛАХГҮЙ
Еврокомиссийн эрчим хүч хариуцсан дэд Ерөнхийлөгч Гюнтер Эттингер Минск хотноо Оросын Эрчим хүчний сайд Александр Новактай уулзан, энэ сарын 29-нд товлосон “Москвагийн хоёр талт уулзалтын бэлтгэл”-ийн талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн хийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Хийн асуудлаарх Орос, Украин, Европын холбоо гэсэн гурван талт уулзалт есдүгээр сарын эхний арав хоногт болох гэнэ. Мөн Эттингер Европт нийлүүлдэг Оросын хийн транзитыг Украин зогсооно гэж Еврокомисс болгоомжилхгүй байгаа талаар мэдэгдсэн юм.
Орос Украинтай хийсэн хийн хэлэлцээр, мөн Европ руу нийлүүлэх хийн хэлэлцээрээ өөрчлөх бодолгүй байгаа талаар Оросын Эрчим хүчний сайд сэтгүүлчдэд ярьжээ. Украин, Орос, Европын холбооны Эрчим хүчний сайд нарын эрчим хүчний асуудлаарх хэлэлцээр ирэх сарын зургаанд болох юм.