Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зуржээ.
Санамж бичигт Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Х.Чен нар гарын үсэг зурсан байна.
Талууд Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахаар болсноо ийнхүү баталгаажуулжээ.
Санамж бичигт дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр ГЕГ нь худалдаа эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах, бүрдүүлэлтийн дараах аудит шалгалт хийх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийг түлхүү ашиглах боломжтой болох аж.
Мөн АНУ-ын ОУХА нь Бизнесийг дэмжих санаачилга төслөөр дамжуулан гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг боловсронгуй болгох, гаалийн үнийн мэдээллийн модулийг ашиглах боломжийг бий болгох, ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах аудитын шалгалтын газар, Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Мэдээллийн технологийн төвд техник туслалцаа үзүүлэх, боловсон хүчнийг нь мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн төслөөр дамжуулан манай улсын гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд шинэчлэлийн бүхий л үйл явцад хувийн хэвшлийн оролцоог дэмжиж аж.
Гаалийн байгууллага гаалийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, ил тод болгох, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ худалдаа эрхлэгчдийн гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй цаг хугацаа, зардлыг нэлээд хэмжээгээр бууруулах үр нөлөө бүхий зорилгоор шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна.