УИХ-д суудалгүй намуудын Засгийг ганхаах үндэслэл нэмэгдэхийн хэрээр дотоод эв түнжин нь муудаж эхэлжээ.
Одоогоор Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам манай улсад бий. Эдгээрээс АН, МАН, МАХН, ИЗНН, МҮАН л парламентад төлөөлөлтэй. УИХ-д суудалгүй үлдсэн 17 намынхнаас 13-ынх нь гишүүд хоорондоо уулзаж, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцдог гэнэ. Гэхдээ тэднээс долоо нь л шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах шаардлагад нэгдсэн юм билээ. Харин одоо энэ тоо нь цөөрч буй бололтой.
УИХ-д суудалгүй намуудаас хамгийн сүүлд мэдээлэл хийхэд ердөө л МНН, ИХН, Хамуг Монгол хөдөлмөрийн намын удирдлагууд иржээ. МНН-ын дарга О.Бум-Ялагч “Уг нь шаардлагад долоон нам нэгдсэн. Гэвч Засгийн газрыг огцруулах 10 дахь үндэслэлийг олон нийтэд танилцуулахад гурван л нам оролцож байна. Гэхдээ бид парламентад суудалгүй намуудын түүчээ, үзэл бодлыг зангиддаг л даа” гэсэн тайлбар хийсэн юм. Мөн зарим асуудлаар намууд санал нэгдэхгүй байгааг ч тэр нуугаагүй.
Итгэлцэл ба хардлага
“Эдийн засгийн нөхцөл муудаж, өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж буй нь иргэдийн амьдралыг дордуулж байна, Засгийн газар үүний эсрэг зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байна” гэсэн ерөнхий агуулга Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тодорхойлж буй. Гэхдээ тэд үнэхээр эх орноо бодож ийм алхам хийж байна уу гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй. Зүгээр л ийм улс төр хийх нь хэн нэгний эрх ашигт нийцэж байж болно. Өөрөөр хэлбэл, захиалгат улс төр хэмээн хардаж буй намууд ч байна.
Нэг нь “од” болох гээд буйд дургүйцсэн гэхээсээ илүү МНН, тэдэнтэй нэгдсэн намуудыг “Захиалгаар ажиллаж байна” гэсэн хардлага л тэднийг ийн талцахад хүргэжээ.
МНН-ынхан бусад намаа зохион байгуулж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгвэл МНН-ын энэ “манлайлал” зарим намынханд таалагдсангүй. Засгийн газрыг огцруулах 10 дахь үндэслэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал эхлэхийн өмнө О.Бум-Ялагч нэг намын төлөөлөгчийг “Чи энэ хуралд оролцох хэрэггүй, энд тэнд намаа төлөөлж яриад байх юм” хэмээн буруутгасан. Сэтгүүлчдийн өмнө суугаагаа үл анзааран тэд маргалдаж, нөгөөх нь гарч явснаар яриа дууссан юм. Нэг нь “од” болох гээд буйд дургүйцсэн гэхээсээ илүү МНН, тэдэнтэй нэгдсэн намуудыг “Захиалгаар ажиллаж байна” гэсэн хардлага л тэднийг ийн талцахад хүргэжээ.
Ерөнхий сайд, түүний танхимын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудал хөнддөг учраас МАН-ыг тэдэнтэй нэгдсэн байх гэж олон нийт бодно. Бас МАХН-ын дарга Н.Энхбаяр ард нь байж мэднэ гэсэн хардлага ч намуудын дунд бий гэнэ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, уулзаж хэлэлцдэг гэх 17 намаас ердөө долоо нь л Засгийн газрыг огцруулах шаардлагыг дэмжсэн атал үндэслэл нь нэмэгдэхийн хэрээр нэгдэх намын тоо цөөрөөд байгаа нь сонин. Дээрх санаачилгад бусад нам нь яагаад нэгдээгүй вэ гэдэг ч анхаарал татна. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс энэ талаар тодруулахад “Жижиг намууд нэгдэж чаддаггүй. Нэг нь дуугарахад нөгөө нь эсэргүүцдэг. Засгийн газрыг огцруулахыг хэчнээн шаардаад үр дүнд хүрдэггүй биз дээ. Тэгэхээр тэд зүгээр л шоу хийж байгаа юм” гэлээ.
МАН-ыг дагасан гоморхол
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын дарга М.Энхболд УИХ-д суудалгүй намуудын удирдлагатай уулзаж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүний дараа УИХ-д суудалгүй намуудын зохион байгуулсан нэгэн хэлэлцүүлэгт МАН-аас генсек нь оролцож, “Дэмжинэ” хэмээн амласан. Нэг ёсондоо сөрөг хүчин УИХ-д суудалгүй намуудаас дэмжлэг эрсэн хэрэг байлаа. Парламентад төлөөлөлгүй, санал бодлыг нь уламжлах хүнгүй бол намууд хэчнээн дэвхцээд үр дүнгүй. Тиймээс ч тэд олон жил төрийн эрхийг барьсан, байнга шүүмжилдэг байсан намтайгаа дуртайяа хамтрахаар болсон. Засгийн газрыг огцруулах тэдний санаачилгын ард МАН бий гэсэн хардлага ч байгаа.
Сөрөг хүчний орон зайг нөхөж, эх орноо гэсэн сэтгэлээр ажиллах нь тэдний хувьд хамгийн том эрх ашиг байх учиртай. Харамсалтай нь парламент дотор ч, гадна нь тамын тогооны үлгэр үргэлжилж байна.
Юутай ч МАН-ынхан “Хөрш гүрний тэргүүний айлчлалын өмнө будлиан үүсгэх хэрэггүй” гээд жагсаал хийхийг нь хойшлуулсанд тэд эмзэглэж яваагаа хэвлэлээр багагүй илэрхийллээ. “Сөрөг хүчин байж чадахгүй бол МАН зайл” гэх мэтээр “гудамжны” зангаа гаргаж эхлэв.
“Засгийн газар огцорлоо гэхэд зөвхөн МАН оролцсон үед суудалгүй намууд хамтарч болно” хэмээн МНН-ын дарга ярьж байв. Харин бусдад нь МАН-ыг дагасан гоморхол байсан учраас одоо “ах” намаасаа тэд тодорхой зай барьж эхэлжээ. Энэ бүхнээс жижиг намуудын дунд том эрх ашиг алга гэдгийг харж болно. Итгэлцэл байхгүй, хардлага дүүрэн учраас тэдний нэгдэх үйлс дундаасаа бүтэлгүйтэж байгаа нь энэ. Тэдний хэн хэнд өөр өөрийн жижиг амбийц бий.
“Засгийн газар огцроод дахин байгуулагдвал суудалгүй намуудад хяналтын эрхийг өгөх хэрэгтэй” гэсэн санаа тэднээс цухалзаж буй нь ч нэгийг хэлнэ. Сөрөг хүчний орон зайг нөхөж, эх орноо гэсэн сэтгэлээр ажиллах нь тэдний хувьд хамгийн том эрх ашиг байх учиртай. Харамсалтай нь парламент дотор ч, гадна нь тамын тогооны үлгэр үргэлжилж байна.
С.Туул