Нийслэлийн статистикийн газраас энэ сарын гуравдугаар долоо хоногийн өргөн хэрэглээний үнийн танилцуулгыг гаргажээ.
Махны дундаж үнэ
Гуравдугаар буюу өнгөрсөн долоо хоногт:
-хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6615 төгрөг,
-үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7570 төгрөгийн үнэтэй байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.
Харин хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Наймдугаар сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 8.9 хувиар буюу 165 төгрөгөөр, байцаа 3.7 хувиар буюу 45 төгрөгөөр, манжин 7.4 хувиар буюу 135 төгрөгөөр буурсан байна.