Бид бүхэн дэлхийн шилдэг зураг булангаараа дэлхийн гэрэл зурагчдын шилдэг, сор гэсэн бүтээлүүдийг түүвэрлэн, уншигч та бүхэндээ хүргэдэг билээ.
Энэ удаагийн дугаараараа Sony World Photography Awards 2014 наадамд дэлхийн 166 орноос ирсэн 140 гаруй мянган сор бүтээлээс дээгүүр байрт шалгарсан зургийг толилуулж байна. 2013 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Бангладеш улсын нийслэл Дака хотод гэм зэмгүй 1000 гаруй хүний амийг авч одсон аймшигт ослын үеэр гэрэл зурагчин К.М.Асад энэ зургийг авчээ. Дака хотын Савар суурингийн найман давхар үйлдвэрлэл үйлчилгээний “Рана Плаза” хэмээх нийтийн эзэмшлийн зориулалттай барилга эл өдөр нурсан билээ.
Барилга нурах үед дотор нь 3000 орчим хүн ажиллаж байсан бөгөөд 1130 гаруй хүн харамсалтайгаар амиа алдаж, 2200 орчим хүн амь аврагдаж чадсан гэдэг. Энэ бол Бангладеш улсын хувьд хамгийн их хүн нас барсан, ихээхэн гарз хохирол дагуулсан үйлдвэрийн осол болж түүхэндээ хараар бичигдсэн юм.
Аврах албаныхан барилгын нурангид дарагдсан хүмүүсийн амийг аврахаар шаргуу ажиллаж буй байдлыг гэрэл зурагчин фото зургийн торгон хальснаа ийн буулгажээ. Ослын шалтгааныг чанаргүй барилгатай холбон тайлбарлаж байсан. Тухайн үед барилгын тулгуур баганад илт цууралт үүссэн байтал үйлдвэрийн эзэд байдлыг үл тоон ажилтнуудаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг шаардаж байсан хэмээн эл хэрэгт буруутган саатуулж байсан юм. Тус найман давхар барилгад бэлэн хувцасны гурван ч үйлдвэр, банк, дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд амиа алдагсдын ихэнх нь хувцасны үйлдвэрийн оёдолчид байжээ.
Гэрэл зурагчин К.М.Асадын тухай товч танилцуулбал, тэрбээр 1983 онд Бангладеш хотод төржээ. 2008 онд их сургуулиа төгссөнөөсөө хойш баримтат гэрэл зураг авч эхэлсэн аж. Мэргэжлийн олон ч тэмцээн уралдаанд оролцож, ихэнхдээ л тэргүүн байрт шалгардаг чадвартай гэрэл зурагчны сор бүтээлийг өнөөдрийн булангаараа танилцууллаа.
Б.Даваахүү