Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрийн хурлаар эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд:
-Хүүхэд нярайн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод нийслэлийн хүүхдийн эмнэлгийг шинээр барихаар шийдвэрлэв. Мөн нийслэлийн нэгдүгээр амаржих газрын дэргэд нийслэлийн перинаталогийн төв байгуулах асуудлыг дэмжин зохих тооцоо төсөвийг хийн ЭМЯ-нд уламжлахаар боллоо.
-Яаралтай түргэн тусламжийн шуурхай байдлыг хангах зорилгоор дүүрэг бүрт яаралтай тусламжийн төвийн /ЯТТ/ салбаруудыг үе шаттай бий болгох, хүүхдийн түргэн тусламжийг дүүргийн салбар ЯТТ-тэй нэгтгэх, яаралтай тусламжийн салбар цэгүүдийг дүүргүүдэд нэмж барих, түүнчлэн нийслэлийн яаралтай тусламжийн одоогийн бүтэц, зохион байгуулалтыг бодлогын хувьд хэвээр хадгалахаар тус тус шийдвэрлэв.
-Шинээр 12 өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийг нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, хот төлөвлөлтийн ерөнхий чиг хандлага, байршил зүйн зураглалын үндсэн дээр барих, ялангуяа дүүрэг бүрт загвар ӨЭМТ-ийг шинээр барьж эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаар боллоо. Түүнчлэн ӨЭМТ-ийг уртасгасан цагаар ажиллуулах, санхүүгийн болон эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг /ЭХО, ЭКГ гэх мэт/ ирэх 2015 оны төсөвт тусгах, өрхийн эмч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг дэмжин холбогдох зохицуулалтуудыг хийхээр шийдвэрлэв.
-Хүн амын дунд халдварт өвчний тархалтыг бууруулах зорилгоор халдварт өвчнөөс сэргийлэх, хянах, хариу арга хэмжээ авах, тандалтын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадваржуулах, зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг оношлогооны багаж, тоног төхөөрөмжөөр хангах, хүн амын дунд халдварт өвчний ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар болон сүрьеэ өвчний талаарх сургалт сурталчилгааг эрчимжүүлэхэд нийслэлийн зүгээс төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дүүргийн засаг дарга нарын ажлын үзүүлэлтэд тусгайлан оруулж дүгнэж байхаар шийдвэрлэв.
-1-5 насны архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилан эрүүлжүүлдэг хүүхдийн 3 клиник сувиллыг холбогдох байгууллагуудтай хамтран зохицуулалтыг хийж, НЭМГ-ын харьяалалд шилжүүлэн авахаар боллоо.
-Нийслэлийн оношлогоо эмчилгээний төвийг концессын гэрээний үндсэн дээр “Ионсей-Найрамдал” эмнэлгийн газар дээр барихаар шийдвэрлэлээ.