Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд байгаа.
Үйл явдлын халуун цэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаад ирсэн алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Тэдэнтэй уулзахад үүрэг гүйцэтгэсэн чиглэл бүр нь онцлогтой байж сонин содон дурсамж ихтэй иржээ.
Монгол Улсад тэр болгон тохиолдоод байдаггүй зүйлийг нүдээрээ үзэж гараараа барьж дэлхийн хүн төрлөхтөнд амьдрал бэлэглэх эмч хүний хариу нэхээгүй сүүн цагаан сэтгэлээр тэдэнд туслаж явсан минь Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй салшгүй холбоотой
Тэдний дундаас энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авсан байна. Африк тивийн аагим халуун цаг агаарын хүнд нөхцөлд есөн сарын хугацаанд НҮБ-ын III баазад үүрэг гүйцэтгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай өөрийн цэргийн багийн болон орон нутгийн иргэдэд үзүүлж ажиллажээ.
Анх үүссэн цагийн байдлаар тусламж хүсч, ирсэн иргэдийн дунд толгой хүзүү цээж хэвлий, гар, хөл мөчиндөө шархтсан хүмүүст эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн байна. Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арван баазад Орон нутгийн гурван эхийг төрүүлж, 2 хүү, 1 охиныг эх барьж авсан байна. Эдүгээ IDP лагерт бид бүхний хамгаалтад эх, хүүхдүүд эсэн мэнд эрүүл саруул өсөн бойжиж байгаа гэнэ.
НҮБ-ын онгоцны осолд орсон 4 ажилтанд тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн аж. Тэсрэх бөмбөгт өртсөн Ардын чөлөөлөх армийн 10 цэргийн алба хаагчдын шархыг цэвэрлэж гэмтсэн эд эрхтэнд оёдол тавьж эмчилгээ хийжээ.
Тэрбээр “Өмнөд Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд ирээд Монгол Улсад тэр болгон тохиолдоод байдаггүй зүйлийг нүдээр үзэж гараараа барьж дэлхийн хүн төрлөхтөнд амьдрал бэлэглэх эмч хүний хариу нэхээгүй сүүн цагаан сэтгэлээр тэдэнд туслаж явсан минь Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй салшгүй холбоотой. Эзэмшсэн мэргэжил алба хаагчдаараа бахархаж байна” гэжээ.
Х.Жаргал