Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор Лицензийн төвийг байгуулсан юм.
ЦЕГ-ын даргын 2014 оны хоёрдугаар сарын 11ний өдрийн 77-р тушаалаар байгуулагдсан тус төв есдүгээр сарын 1-нээс шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Тус төвийн гол зорилго нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн байна.
Ингэснээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлогтой.
Дашрамд дуулгахад Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт шинэ байрандаа нүүн оржээ.