Энэ оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг туршилтын журмаар эхлүүлсэн юм. Энэ бүст гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэн, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй, чөлөөтэй оруулж байгаа. Мөн аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэлийн хураамжгүй бүртгэсээр байна.
Иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих үүднээс зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт татваргүй оруулах нөхцлийг ч бүрдүүлсэн.
Өмнө нь Алтанбулаг чөлөөт бүсэд 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулан, үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 10 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулж байна.
Өнгөрсөн 2 сарын хугацаанд Алтанбулагт 125 мянган тонн барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Мөн туршилтын хугацаанд чөлөөт бүсэд 851.5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн орсноос 253.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн зарагдаж, нийт 7181 зорчигч, 2365 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тоон мэдээ байна.
Харин Алтанбулаг-Хиагт боомт өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүс дэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй байгаа зэргийг харгалзан Засгийн газрын 153 дугаар тогтоолд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Алтанбулаг чөлөөт бүсийн түр журмын үйлчлэх хугацааг ирэх 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, тогтоол нь албажсан байна.
Дашрамд хэлэхэд Алтанбулаг-худалдааны чөлөөт бүсийг нээн ажиллуулах тухай бүтэн 12 жилийн турш ярьсан ч энэ онд биеллээ олж байгаа юм.