ОХУ-ын цэргүүд Украины хилээр нэвтрэн, салан тусгаарлагчдад туслахаар зэвсэгтэй орж ирж байгаа хиймэл дагуулын зургуудыг НАТО дэлгэлээ. Энэ явдалтай холбогдуулан Украины ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр Аюулгүйн зөвлөлийн шуурхай хурал хийсэн байна.
Харин ОХУ цэргээ оруулсан гэдгийг үгүйсгэж байна.
Сүүлийн дөрвөн сар гаруй үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 2119-т хүрчээ. Түүнчлэн өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл барууны тэргүүлэх орнуудын тэргүүнүүдтэй Нью-Йорк хотноо шуурхай хурал хийсэн юм. Нэгдсэн улсыг төлөөлөн НҮБ-д сууж байгаа төлөөлөгч Саманта Поуер "ОХУ худлаа ярихаа зогсоож, гал дээр тос нэмэхээ болих хэрэгтэй" гэжжээ.
Харин Британийн төлөөлөгч Марк Лаял Грант “Украины хилийг зөрчсөн явдалд ОХУ шууд буруутай нь ойлгомжтой, Хэрвээ ОХУ-ын шууд оролцоо, дэмжлэг байгаагүй бол энэ хямрал хэдийнэ дуусах байсан” гэсэн юм.