Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
Он гарсаар эхний долоон сарын байдлаар хүүхэд осолд өртсөн тохиолдол 593 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 6.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Гэвч ослын улмаас амиа алдсан хүүхдийн тоо нэгээр нэмэгджээ.
Амиа алдсан хүүхдүүдийн гурав нь 0-7 насных байгаа аж. Тэдний насыг харахад бие даан замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа нь эцэг эхчүүд хараа хяналтгүй байгаатай холбоотой.
Осолд өртсөн хүүхдүүдийн 70 хувь буюу 358 нь эрэгтэй хүүхэд. Харин насаар нь ангилвал 0-7 насны 251 хүүхэд осолд өртжээ.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн зам тээврийн осолд хүүхэд өртөх нь нэмэгддэг. Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль гэсэн чиглэлд явж байхдаа осолд өртдөг гэнэ.
Мөн нийслэлийн хэмжээнд явган зорчигч-хүүхдүүд осолд өртөх нь элбэг байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхдүүд осолд илүү өртсөн байна.
Нийслэлд эцэг эхчүүд ялангуяа 1-р ангийн хүүхдүүддээ сайтар анхаарах хэрэгтэйг албаны хүмүүс онцолж байна. Тухайлбал,
-Бага насны хүүхдүүдээ сургууль руу нь хүргэж өгөх боломжгүй тохиолдолд сургууль болон гэр рүүгээ явах хамгийн аюулгүй замыг сайтар зааж өгөх, хичээлээсээ хоцролгүй эрт гарч байхыг сануулж байх хэрэгтэй.
-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ ногоон гэрлээр, явган хүний гарцаар гарч байхыг зааж сургах, үлгэрлэх хэрэгтэй. Хүүхдээ хөтлөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байвал таны хүүхэд дараа нь тийм үйлдэл гаргах болно.
-Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед жолооч та ч замын хөдөлгөөнд соёлтой оролцож, сургууль, цэцэрлэгийн хажуугаар анхаарал болгоомжтой явахыг Замын цагдаагийн газраас санууллаа.