- Жүдо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай хоёр бөх зодоглосон юм. Эмэгтэйчүүдийн -70, -78кг-ын жингийн барилдаанд Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нар барилдлаа. Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-ын жинд эхний барилдаанаа Нидерландын бөх Поллинг Кимтэй хийсэн ч торгуулиар ялагдлаа.
-78 кг-ын жинд хүч үзсэн жүдоч Б.Мөнхтуяа хоёр дахь барилдаандаа мөн л торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Харин -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, +100 кг-д Б.Тэмүүлэн нар маргааш зодоглох юм. Мөн наймдугаар сарын 31-нд багийн барилдаантай бөгөөд манай тамирчдын хувьд багийн барилдаанд ихэд анхаарлаа хандуулан бэлтгэлээ базааж байгаа юм.
- Африк тивд тусгаар тогтнолоо зарласан отгон улс болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Монгол Улсаас НҮБ-ын мандаттай, 9 сарын хугацаанд алба хааж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн 850 энхийг сахиулагчийг төрийн дээд одон медалиар шагнах хүндэтгэлийн ёслол боллоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёслолд оролцон, “Монгол цэргийн сахилга бат, тушаал хүлээн авах, биелүүлэх сэтгэл зүй, цаг агаарын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар бусад орны цэргийн бие бүрэлдэхүүнээс илүү гэдгийг олон улсын цэргийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Ийм чадвартай энхийг сахиулагч цэрэг дайчдаараа Монгол Улс бахархаж байна. Та бүхэн Монгол Улсын нэрийн хуудас юм шүү” гэжээ.
- Хичээлийн шинэ жил дөхөхөөр эцэг эхчүүд хүүхэддээ цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас, биеийн тамирын хувцас гээд хэрэгтэй зүйлсийг нь бэлдэж өгөх шаардлагатай болдог. Нийслэлийн таван цэгт худалдаалагдаж байгаа дүрэмт хувцасны үнэ болон Нарантуул худалдааны төв дээрх хичээлийн хэрэгслийн үнийн дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн.
Худалдаж авах хичээлийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй ч зах зээлийн дундаж үнээр тооцвол нэг хүүхдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд /дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, цүнх г.м нийлээд/ 240 гаруй мянган төгрөг зарцуулдаг байна.
- Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын эхээр буюу шүүүх хуралдаан болохоос өмнө Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулсан гэнэ. Тиймээс Г.Сарангэрэлийг зодсон гэж 28 настай залууг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Мөн Г.Сарангэрэл зодуулсаны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
- Алтанбулаг-Хиагт боомт өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс 24 цагийн горимд шилжсэн. Мөн Алтанбулагийн чөлөөт бүс дэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй байгаа зэргийг харгалзан Засгийн газрын 153 дугаар тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Ингэснээр Алтанбулаг чөлөөт бүсийн түр журмын үйлчлэх хугацааг ирэх 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, тогтоол нь албажсан байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд Алтанбулагт 125 мянган тонн барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
- Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Он гарсаар эхний долоон сарын байдлаар хүүхэд осолд өртсөн тохиолдол 593 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 6.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Гэвч ослын улмаас амиа алдсан хүүхдийн тоо нэгээр нэмэгджээ.
Амиа алдсан хүүхдүүдийн гурав нь 0-7 насных байгаа аж. Тэдний насыг харахад бие даан замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа нь эцэг эхчүүд хараа хяналтгүй байгаатай холбоотой.
НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
- “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” нэртэй тоглолт өнөөдөр, маргааш Marque-27 клубт болно.
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Сангийн сайд Ч.Улаанд торгуулийн шийтгэвэр ногдууллаа.
- Засгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшуулахаар шийдвэрлэлээ.
- Долдугаар сарын сүүлч, энэ сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багассанаас ургац хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж мэдээллээ.
- Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарч, энэ оны арваннэгдүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох юм.
- Засгийн газраас "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр" баталлаа
- Дулаалгын аяныг 9 дүгээр сарын 13-наас 10 сарын 30-ны хооронд зохион байгуулах гэж байна.
- Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монголын анхны банк боллоо
- Япон улсын итгэлцлийн сангийн санхүүжилтээр, ЮНЕСКО –гийн төслийн хүрээнд музейн үйл ажиллагааны мэргэжлийн болон ёс зүйн стандартыг агуулсан “Музейг эрхлэх” нь практик гарын авлага ном хэвлэгдэж музейчдын ширээнд очиход бэлэн болжээ.
- Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт төрийн өмчит цэцэрлэгүүдийн тарах цагийг хойшлуулж, 18.00 цаг болгох хүсэлт илгээжээ.
- Xerox брэндийн оффисийн хэрэглээний олон үйлдэлт принтерийн урамшуулалт худалдаа явагдаж байна.
- Засгийн газрын хуралдаанаар Сайннямбуугийн Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилох шийдвэр гаргажээ.
- Сагсан бөмбөгийн ДАШТ-ний ерөнхий ивээн тэтгэгчээр СКАЙТЕЛ ГРУПП ажиллаж байна.
- Гурван шатны сонгон шалгаруулалтаар шалгарч доктор, магистрт суралцах эрх авсан хүмүүстэй МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа сургалтын гэрээ байгуулж, батламж гардууллаа.
- Эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын "SCIS" ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г зохион байгуулж байна.
- Засгийн газрын хуралдаанаар "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компани байгуулахаар тогтжээ.
- Маргаашнаас олон улсын эрдэмтэд манай улсад чуулна.
- 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн 20 ерөнхий боловсролын сургуульд “Хүний эрхийн төлөө залуучууд” сургалтын багцад тулгуурлан хүний эрхийн боловсрол олгох нэмэлт хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
- Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор Лицензийн төвийг байгуулсан юм.
- Дэлхийд таашаагдсан Tiger брэндээс зохион явуулдаг гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох Tiger Street Football –н энэ жилийн үйл ажиллагааны хүрээнд хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний од, Португалын шилдэг тоглогч Андерсон Луйс дэ Соза буюу Деко Улаанбаатар хотноо өнөөдөр буюу 29-нд хүрэлцэн ирлээ.
- Монгол улсын Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн тэргүүн БШУ-ны сайд Л.Гантөмөр Этүгэн дээд сургууль Мандах бүртгэл дээд сургууль, Сан дээд сургуулийн удирдлагуудад олон улсын магадлан итгэмжлэлийн батламжийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.