Супер компьютерийн салбарт яах аргагүй олон жилийн түүхтэй, судалгааны асар том багтай IBM компани тэргүүлэгч хэвээр байна.
Дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай 500 супер компьютерийн бараг тал хувийг тус компани бүтээсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард IBМ компани Ватсон компьютерийн хөгжүүлэлтэнд зориулж, нэг тэрбум доллар зарцуулахаа зарласан. Энэ компьютер 2011 оны 1 дүгээр сарын 13-нд Жеопарди асуулт хариултын тэмцээнд түрүүлж байсан нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан юм.
Гэхдээ 80 терафлопс хүчтэй энэ компьютер дэлхийн шилдэг 500 супер компьютерийн жагсаалтад багтдаггүй.
IBM компанийг үүсгэн байгуулагч Томас Ватсоны нэрээр нэрлэсэн энэ компьютер хүнтэй нэгэн адил сэтгэх чадвартай болж эхлэх гэнэ.
1997 онд IBM-ийн бүтээл Deep Blue дэлхийн шатрын аварга Каспаровыг ялсаны дараа IBM илүү зүйл бүтээхийг хүсчээ. Үүний үр дүнд 2004 онд анх санаа нь гарсан хиймэл оюун ухаант супер компьютер 2005 оноос хойш хөгжүүлэлт хийсний эцэст 2011 онд АНУ-ын телевизийн асуулт хариултын Jeopardy нэвтрүүлэгт ялагч болж байжээ.
Компанийн одоогийн программ хангамжийн албаны дарга Майкл Родин шинэ төслийн ажлыг удирдаж байна. Ватсон компьютерийн гол зорилго нь хүний тархи хэрхэн сэтгэж байгааг тооцоолж, байгалийн хэлээр дүгнэлт хийх юм. Гэхдээ энэ бүхнийг хүний тархинаас хэд дахин хурдан хийдэг.
IBM компани хиймэл үүлэн тооцоолол хийх чадалтай болгохын тулд Ватсон компьютерийг хөгжүүлж байна. Энэхүү хиймэл оюун ухаант компьютерийг хүн шиг үзсэн харсан юмнаасаа суралцдаг болгохоор зорьж байна.
Бизнесийн дэд захирал Стивен Голд "Бид агуу том эргэлтийн цэг дээр ирсэн. Тиймээс илүү хурдан хөдлөх ёстой" гэжээ. Хөгжлийн банкны тооцоолсноор IBM компаний 2018 он хүртэлх ашгийн 12 хувийг зөвхөн Ватсон компьютер дангаараа бүрдүүлэх хүчин чадалтай гэсэн юм.
Сонирхуулахад 2011 онд нэвтрүүлэгт оролцох үед өмнө нь ялагч болж байсан хоёр ухаантныг хамт оруулсан ч Ватсон нэг сая доллар хожжээ. Ватсон технологи асуултад хариулахаас гадна олон төрлийн асуудлаар мэтгэлцэх боломжтой болсон. Асуултад хариулахын тулд Ватсон компьютер интернетэд холбогдон википедиа дээр байх 4 сая мэдээллийг дүгнэж, ач холбогдлоор нь жагсаадаг юм. Иймээс энгийн хүнээс хэд дахин хурдан тооцоолж, хариулт өгөх чадвартай.
Хамгийн сүүлийн байдлаар компани Ватсон компьютерийн төсөлд “Шинэ нээлтэд туслагч” нэртэй алба байгуулсан юм.
Энэ албанд ажиллах эрдэмтэд компьютерээс төрөл бүрийн асуулт асуух бөгөөд олон салбарт ашиглахаар зорьжээ.
Нэг хүн 100 удаа амьдраад ч олж авч, ойлгож чадахгүй их хэмжээний мэдээллийг Ватсон компьютер ганцаараа ойлгож, бүхнийг мэддэг болох юм. Энгийнээр хэлвэл боловсрол, засгийн газар, эдийн засаг, эрчим хүч гээд бүх салбарт Ватсон компьютерийг ашиглах зорилгоор “Шинэ нээлтэд туслагч” албыг байгуулж байгаа аж.