ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр манай хоёр бөх зодоглоно. Тодруулбал эрэгтэйчүүдийн -100кг, +100кг-ын жингийн барилдаанд Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана.
Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Харин хоёр дахь барилдаанаа Казакстаны бөх Раков Максимтай хийх юм.
Түүний хувьд дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа зодоглох гэж байгаа бөгөөд 2010 оны Токиогийн дэлхийн аваргад шагналт тавдугаар байрт шалгарч байсан билээ.
Харин эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн эхний барилдаанаа хятадын бөх Лиу Жиантай хийнэ.
Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлэх бөгөөд барилдааны талаарх мэдээллийг бид та бүхэндээ шууд дамжуулан хүргэх болно. Мөн та тамирчдын оноолт болон барилдааны үр дүнг Жүдо ДАШТ 2014 цэснээс авах боломжтой.