Есдүгээр сарын 1-н буюу эрдмийн баярын энэ өдөр бид тун ч таагүй сурвалжлага хүргэж буйдаа уншигчдаасаа хүлцэл өчье. Гэвч энэ байдал манай нийслэлд энгийн нэг үйл явдал мэт болсон тул магад зарим хүнд тийм ч "хачин" санагдахгүй ч байж магад.
Өнгөрөгч долоо хоногт бид нийслэлийн 52-р дунд сургуулийн арын талбайд “Эн Эм Си Жи” барилгын компани 12 давхар орон сууц барихаар хашаа хатган газар ухаж эхэлсэн талаар мэдээлсэн. Энэ талаар эргэн сурвалжилж, дараах асуудлыг тодрууллаа. /Өмнөх сурвалжлагыг энд дарж уншина уу/
ХЭН ГЭГЧ АЛБАН ТУШААЛТАН СУРГУУЛИЙН ХАШААНД 12 ДАВХАР БАРИЛГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГӨВ?
Т.Эрдэнэтуяа: Намайг орлож байсан ажилтан материал нь бүрдсэн учраас газрын зөвшөөрөл өгчээ
Тус “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа өгчээ. Түүнтэй цаг товлон уулзаж дараах тодруулгыг авлаа.
-Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийн хашаанд 12 давхар барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өгчээ. Ингэхдээ таны гарын үсгээр баталгаажсан байна. Сургуулийн хашаанд барилга барьж болохгүй гэсэн засаг даргын захирамж байдаг. Гэтэл яагаад барилгын зөвшөөрлийг олгочихов оо?
-Би ээлжийн амралттай байсан. Энэ талаар асуудал үүсэх үед газар дээр очиж шалгаад, холбогдох материалтай нь танилцсан. Намайг амарсан ч манай ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой учраас холбогдох хүмүүс миний ажлыг хариуцаад үлдсэн. Манай албаны хувьд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор барилга барих зөвшөөрлийг олгодог. Тухайн барилгын зөвшөөрөл олгоход баримт бичгийн бүрдлийг шалгаад зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэдэг. Намайг амарсан байх үед тухайн барилгын бүрдүүлсэн бичиг баримтыг манай барилгын инженер Мөнх-Үсэг гэдэг хүн шалгажээ. Үүний дараа намайг орлож байсан ахлах ажилтан материал нь бүрджээ гэж үзээд зөвшөөрлийг олгосон байна. Бичиг баримтыг шалгаад үзэхэд тухайн хүсэлт гаргагч нь 2010 оны зургаадугаар сарын 21-нд Нийслэлийн засаг дарга захирамжаар орон сууцны зориулалтаар 1517 м.кв газрыг эзэмших эрхийн бичигтэй байгаа юм. Тэгээд газрын гэрээ, гэрчилгээ гээд эрх нь бүрдсэн учраас зураг төсөл нь батлагдаад, зураг төслөө улсын магадлангаар оруулж, барилгын ажил эхлүүлэх хүсэлт гаргасны дагуу манайх материалыг нь судлаад зөвшөөрөл олгосон байна.
-Амарчихсан хойгуур орлож үлдсэн хүн таны гарын үсгийг буулгасан байна гэлээ. Зөвшөөрөл олгох гол хүн нь та өөрөө. Гэтэл тухайн хүсэлттэй танилцаагүй байхад таны өмнөөс шийдвэр гаргана гэхээр гайхаж байна л даа?
-Намайг амарсан ч гэсэн тасралтгүй л ажил явагдаж байх ёстой шүү дээ. Хамгийн гол нь Өмчийн харилцааны газраас газар олголт нь хүчин төгөлдөр, газар олголт нь хийгдчихсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээтэйн дээр уг сургууль хүсэлт гаргасан учраас барилга барих эрх нь бүрджээ. Хэрэв газрын албанаас газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгочихвол бусад бүх зөвшөөрөл хүчингүй болно гэсэн үг.
-Сургуулийн ойролцоо, хашаанд барилга барихыг хориглосон засаг даргын захирамж байсаар байтал бичиг баримт бүрдсэн, газрын зөвшөөрөлтэй нэрийдлээр барилга барих зөвшөөрөл олгоно гэхээр та өөрөө хууль зөрчсөн болоод байгаа юм биш үү?
-Харин тийм. Барилга барих эрхийг өгчихсөн байгаа байхгүй юу. Би амарч байсан ч дарга амарсан гээд ажил зогсч болохгүй шүү дээ. Би зөвшөөрлийнхөө бланкууд дээр гарын үсэг зураад үлдээгээд явчихдаг байхгүй юу. Тэгээд манайх шаардлага хангасан тохиолдолд л зөвшөөрөл өгнө. Шаардлага хангаагүй бол зөвшөөрөл өгөхгүй.
НЭГНИЙГЭЭ АМАРЧИХСАН ҮЕД ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАРИМТАН ДЭЭР ГАРЫНХ НЬ ҮСГИЙГ ЗУРЧИХДАГ ТӨРИЙН АЖИЛ
Амрах үедээ гарын үсгээ бланкан дээр зурж үлдээгээд явчихдаг. Орлож үлдсэн ажилтнууд нь дур мэдэн барилгын зөвшөөрлийг олгочихдог. Баримт бүрдсэн нэрийдлээр засаг даргынхаа захирамжийг зөрчөөд хаа дуртай газар нь барилга барихыг зөвшөөрдөг гэх мэтчилэн дээрх албан тушаалтны үйлдлээс төрийн албыг хайнгадуулж байгаагийн нэг илрэлийг харж болох юм. Нэг талаараа сургуулийн хашаанд газар эзэмших зөвшөөрлийг олгосон газрын алба болоод тус сургуультай холбоотой асуудал хэдий ч шат шатандаа энэ мэт хариуцлага алдсан, амиа хичээсэн, гар харсан албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлээс дээрх хууль бус үйлдлүүд даамжирч байгаа нь илхэн.
СУРГУУЛИЙНХАА ГАЗРЫГ БУСДАД ӨГЧИХӨӨД ЗАХИРЛЫНХАА АЖЛААС ГАРСАН ГЭЖ ЭХ СУРВАЛЖУУД ЯРЬЖ БАЙНА
Энэ асуудлын талаар цааш судлаад үзвэл 52 дугаар дунд сургуулийн өмнөх захирал н.Батбаярын эхлэлийг тавьж хутгасан ажил бололтой.
Б.Болдын хувьд “Мэдээллийг нь хөөвөл н.Батбаяр даргын үед энэ сургуулийн хашааных нь хил хязгаарыг өөрчилж багасгаад тус газрыг нийтийн эзэмшлийн талбай болгосон юм шиг байна лээ. Энэ мэтээр хуульд нийцүүлж хулгай хийх болжээ” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр тус сургуулийн өмнөх захирал нь сургуулийн арын талбайг нийтийн эзэмшлийн талбай болгоод багш ажилчдын орон сууц бариулах нэрийдлээр харилцан тохиролцож барилга бариулах зөвшөөрлийг өгсөн байна.
Хуульд тухайн сургууль болоод албан газартай харилцан тохиролцсон тохиолдолд барилга барих зөвшөөрлийг олгох боломжтой гэж заасан байдаг аж.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАРИМТ БИЧГҮҮДИЙГ СӨХВӨЛ:
ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА Ц.СУНДУЙН зөвшөөрлөөр 2010 оны 07 дугаар 05-нд “АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ”-г орон сууцны зориулалтаар “Эн Эм Си Жи” ХХК болон ХУД-ын 52 дугаар сургуульд олгожээ.
ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРААС явуулсан дуудлага худалдаанд дээрх компани оролцон Нийслэлийн засаг даргын 2010 оны 06 сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжийг үндэслэн 1517 м.кв газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2013 оны 07 сарын 15-ны өдөр “Газрын дуудлага худалдааны үнэ болох” 40 048 800 төгрөгийг тушаасныг тус газрын Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэсийн дарга Д.Дашцэцэг тодорхойлсон байна.
БАРИЛГА, ХОТ, БАЙГУУЛАЛТЫН ЯАМ-аас “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ийг 2013 оны 12 сарын 17-ний өдөр сайд Ц.Баярсайханы гарын үсгээр баталгаажин “Эн Эм Си Жи” ХХК-д ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон аж.
Т.Бат-Эрдэнэ: Энэ газарт барилга барих гэж байгаа нь хууль ёсны дагуу хийсэн үйлдэл гэдгийг олон нийтэд хэлмээр байна
Мэдээж дээрх бичиг баримтуудаа бүрдүүлж бүх холбогдох зөвшөөрлийг авсан учраас барилгын “Эн Эм Си Жи” ХХК-ийн зүгээс хууль ёсны эрхтэй хэмээн ам бардам хэлж байгаа юм. Тус компанийн менежер Т.Бат-Эрдэнэ “Бид багш, ажилчдын орон сууц барихаар 2010 оны зургаадугаар сарын 19-ны өдрөөс эхлэн бүх бичиг баримтаа цуглуулж эхэлсэн. Харин 2014 оны наймдугаар сарын 6-ны өдөр бүх зөвшөөрөл минь гарч дууссан. Манай компанийн зүгээс энэ газарт барилга барих гэж байгаа нь хууль ёсны дагуу хийсэн үйлдэл гэдгийг олон нийтэд хэлмээр байна” гэлээ.
ХУУЛЬ ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭХ “ЭН ЭМ СИ ЖИ” ХХК ҮНЭХЭЭР БАГШ, АЖИЛЧДЫН БАЙР БАРИХ УУ?
Хан-Уул дүүргийн I хорооны оршин суугчдын мэдээлснээр дээрх компани нь мөн л дээрх шалтгаанаар 2012 онд сургуулийн зүүн урд талд 12 давхар байр барьжээ.
Багш ажилчдын зориулалтаар барьсан гэх боловч 52 дугаар сургуулийн хоёр л багш тэнд амьдардаг байна.
Тиймээс өдгөө барих гэж байгаа барилгын хувьд оршин суугчид төдийлөн дэмжихгүй байгаа юм.
Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, нэгдүгээр хорооны засаг дарга Б.Болд хэлэхдээ, “Та бүхэн хараарай, 52 дугаар сургуулийн зүүн талын барилгыг барьснаас болоод хойд талын ангиуд нар үзэхээ байсан. Өвөл хүүхдүүд даарсан бээрсэн, ханиад хүрсэн, анги нь мөөгөнцөрдөх нь хэвийн үзэгдэл болсон. Хоёр жилийн өмнө хууль бусаар энэ барилгын барьсан. Гэтэл ахиад хойд талд нь сургуулиа таглаад барилга барих гэж байна. Энэ арай л хэрээс хэтэрсэн явдал боллоо” гэв.
Харин тухайн хорооны оршин суугчид ямар байр суурьтай байгаа вэ?
I хорооны оршин суугч: /Өндөр настан/ Энэ сургуулийн багш, ажилчид үнэгүй байранд суухын тулд барилга барихыг дэмжээд байна уу гэж бодож байна. Оргил дэлгүүрийн ард хуучин 52 дугаар цэцэрлэгт бас л зөвшөөрөлгүй барилга бариад эхэлсэн. Хууль бус энэ үйлдлийг зогсоомоор байна. Үүнийг хийж байгаа 76 нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Би сая хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж гурван хоног дугаарласан. Тэгэхэд тэнд яагаад цэцэрлэг барьж болоогүй юм. Хотын захирагч Бат-Үүл үүнийг зохицуулж ажиллах хэрэгтэй байна. Нэгэнтээ бидний төлөө ажиллана гэж амлалт өгөөд гарч ирсэн юм бол хийх л ёстой.
15 дугаар хорооны оршин суугч Отгон: Намайг хоёр өдрийн өмнө сургуулийн хажуугаар явахад барилгын хашаа баригдаагүй байсан. Гэтэл өнөөдөр хараад үнэндээ гайхлаа. Сургуулийн ард шороо ухсан байна. Хүүхдийн цэцэрлэг барина гэдэгт итгэхгүй байна. Өмнө нь сургуулийн зүүн талын энэ барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар барина гэчихээд 12 давхар байшин барьчихсан. Сургууль цэцэрлэг нь хүрэлцэхгүй энэ үед иргэдийг хуурахаа больмоор юм. /хижээл насны эгч/
I хорооны оршин суугч: Багш, ажилчдын байр барина гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Сургуулийн баруун хойно оршиж байгаа энэ орон сууцыг анх барихад нэг давхарт нь цэцэрлэг оруулна гэж ярьж байсан. Гэтэл барилга ашиглалтанд ороход цэцэрлэг байтугай нэг давхрыг нь түрээслэнэ гэсэн зар хадчихсан. Үндсэндээ сургууль тойрон сүүлд баригдсан барилгууд бүгд л энэ компанийнх. Сургуулийн зүүн талаар хүүхдүүд сургууль руугаа ордог. Гэтэл барилга барьснаас хойш тэрхүү зам нь хогийн цэг болсон. Ер нь манай энэ хавьд сургууль цэцэрлэг маш дутагдалтай байдаг.
I хорооны оршин суугч н.Батзориг: Иргэдийнхээ саналыг эсэргүүцэн харсаар байтал барилгын ажил явагдаж эхэллээ. Та бүхэн харж байгаа байх I хорооны 31, 32, 33 дугаар байрны дэргэд хоёр байшин хүч түрээд баригдчихсан байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Жи Эс гээд барилга хүчээр баригдсан. Бид тэмцээнд дийлээгүй. Мөн сургуулийн зүүн талд баригдсан 48 дугаар байр байна. Мөн л эсэргүүцээд дийлээгүй. Энэ хоёр байр баригдснаараа яасан бэ гэхээр энэ хавийн халуун ус тасалддаг болсон. Гурваас дээш давхарт халуун ус ирэхээ больсон. Тиймээс СӨХ-үүд уг асуудлыг шийдэхийн тулд бойлуур тавьж эхэлсэн. Бойлуурыг ажилуулснаар цахилгааны төлбөр их гарах боллоо. Гэтэл дахиад л барилга барина гэнэ. Хэрвээ энд дахиад 12 давхар барилга барьвал бидний гурван давхарт ирж байгаа халуун ус хоёр давхарт ирэх үү үгүй юу гэдэг асуудал тулгарна. Түүнчлэн хамгийн наад захын аюулгүй ажиллагааныхаа хууль дүрмийг баримталж ажиллаач ээ гэж хэлмээр байна. 10 хүрэхгүй метр талбайд 12 давхар байшин шахаж барих гээд байна шүү дээ. Багш ажилчдын орон сууцны барилга барина гэж байна. Шал худлаа гэдгийг хэлчихье. 48 дугаар байр гурван жилийн өмнө баригдахдаа бас л багш нарын орон сууц нэрийдлээр баригдсан. Гэтэл энэ байшинд миний мэдэх хоёр л багш амьдарч байгаа. Битгий мөнгө цагаан, нүд улаан байгаач ээ гэж хэлмээр байна.
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ ЗӨРЧСӨН ЭНЭХҮҮ АСУУДАЛ ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ БОЛ?
Шат шатны байгууллагууд нь Засаг даргын захирамжийг зөрчсөн дээрх үйлдлийн гол буруутан нь хэн бэ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол. Эцсийн шатанд барилга барих зөвшөөрөл өгсөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Хотын Захирагчийн захирамжийг зөрчөөд гарын үсэг зурчихсан байгаагаа та юу гэж тайлбарлах вэ?
-Харин захирагчийн захирамжийг зөрчсөн болсон байгаа биз. Ямар ч байсан өнөөдөр барилгын ажил эхэлж болохгүй гэсэн Ерөнхий архитекторын шаардах хуудсыг тус компанид хүргүүлсэн байгаа.
-Ямар шаардах хуудас юм бол. Тэгснээр байдал хэрхэн шийдэглэх бол?
-Саяхан иргэдийн төлөөлөлчдийн хурлаар батлагдсан журмынхаа дагуу тухайн барилгаас 45 метрийн радиуст орших оршин суугчдын санал аваад 70 хувиас дээш зөвшөөрсөн тохиолдолд барилгыг үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг олгох шийдэлд хүрээд байна. Хэрэв оршин суугчдын дийлэнх нь дэмжихгүй бол барилга барих зөвшөөрлийг цуцална.
Тэрбээр дээрх хариултыг өглөө. Харин асуудал хэрхэн өрнөхийг бид сурвалжлагаараа үргэлжлүүлэн хүргэх болно.