Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Монголын оюутны холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр”-т оролцож, шинэ оюутнуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр оюутнуудад хандан ”Одоо та бүхэн том хүн болоод дээд боловсролын сургалтын байгууллагад элссэн болохоор өөрсдөө сурч, өөрсдөө хийдэг болно. Дөрвөн жил суралцах хугацаандаа багшдаа байгаа, эрдэмтдэд байгаа мэдлэгийг өөрсдийн болгож авах хэрэгтэй. Манай их, дээд сургуульд нэг шүүмжлэл байсан. Тэр нь танай төгсөгчдийн мэдлэг гарт нь алга байна аа гэдэг байсан. Тийм болохоор суралцах явцдаа мэдсэн сурсанаа гартаа оруулж, өөрсдөө хийдэг байх хэрэгтэй. Мэддэг бас чаддаг, чадварлаг иргэн болох хэрэгтэй. Бизнесийн сургуулийн оюутан төгсөөд нэг компанид ажиллана гэх биш би өөрийн компанитай болно гэж суралцах хэрэгтэй. Анагаахын сургуульд элссэн оюутан би нэг эмнэлэгт ажиллана гэж биш өөрөө эмнэлэг байгуулна гэж бодож суралцаарай. Та бүхэн чадна аа” хэмээн захилаа.
Дараа нь БШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтдаа хамгийн өндөр оноо авч, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд элссэн Б.Амарзаяа нар энэ хичээлийн жилийн анхны хонхыг цохилоо.
Энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газар, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа боловсролын чанарын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж байгаа төрийн өмчийн АШУҮИС, МУБИС, ХААИС, хувийн өмчийн Сити, Этүгэн дээд сургуулиудад МОХ болон БШУЯ-аас талархал гардууллаа.
Мөн БШУЯ-аас Монгол бичгийн улсын олимпиадад эхний байруудыг эзэлсэн дөрвөн оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулсан юм.