Холливудын хамгийн сайхан хос хэмээгддэг Брэд Питт болон Анжелина Жоли нар наймдугаар сарын 23-нд Франц дахь өөрсдийн эдлэн газарт даруухан хуримласан билээ.
Даруухан гэсний учир нь тэдний хуримын зочид нь найз нөхөд, гэр бүлийнхэн нь багтсан ердөө 20 хүний бүрэлдэхүүнтэй байжээ.
Харин тэд “People” сэтгүүлийн шинэ дугаарт хуримын талаар ярилцлага өгч, гэрэл зургууд нь нийтлэгджээ. Сэтгүүлийн нүүрэнд Анжелина хуримын даашинзтай гарсан ба түүний гивлүүр болон даашинз дээр хүүхдүүдийнх нь “гар зургийн бүтээл” байжээ. Брэд тус сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Бид гэр бүлээрээ тэрхүү өдрийг аз жаргалаар дүүрэн, хөгжилтэй өнгөрөөх нь чухал шүү дээ. Энэ бол гэр бүлийн минь хувьд маш онцгой өдөр” гэжээ.
“Надад хуримын даашинз байхгүй учир гэр бүлийн найз, загвар зохион бүтээгч Луижи Mассигаар урлуулсан. Тэр л надад ийм сайхан даашинзыг урлаж чадна. Харин Брэд болон хүүхдүүд маань шүүгээнээсээ л хуримын өдөр өмсөх хувцсаа сонгож өмссөн дөө” хэмээжээ.
Сонирхуулахад, энэхүү хурим Брэдийн хоёр дахь бол Анжелинагийн хувьд гурав дахь нь юм. Тэд 12 жил хамтдаа амьдарч зургаан хүүхдийн эцэг эх болсон. “Хүүхдүүд минь бид хоёрыг хуримаа хий хэмээн шалах боллоо. Тиймээс ойрын хугацаанд хийнэ дээ” гэж Брэд өмнө нь нэгэн хэвлэлд ам алдаж байжээ.