Хойд хөршийн төрийн тэргүүн В.Путин маргааш манай улсад ажлын айчлал хийх гэж байгаа билээ.
Ингээд дэлхийн томоохон орнуудын нэг ОХУ-ын удирдагч В.В.Путин гэж хэн бэ гэдгийг уншигч та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэж байна.
В.В.ПУТИН ГЭЖ ХЭН БЭ?
Путин, Владимир Владимирович – ОХУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч, улс төрч, хуульч, эдийн засгийн ухааны дэд доктор тэрээр ерөнхийлөгчөөр гурав дахь удаа сонгогдон ажиллаж байна.
Владимир Владимирович Путин Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотод 1952 оны аравдугаар сарын 7-нд энгийн ажилчны гэр бүлд төрсөн.
Путины эцэг Владимир Спиридонович Путин (1911-1999) аугаа их орны дайнд оролцож шархдаж явсан нэгэн. Эх Мария Ивановна Шеломова (1911-1998) үйлдвэрт ажиллаж, Ленинградын бүслэлтийн хүнд үеийг даван туулжээ. Түүний өвөг эцэг Спиридон Иванович Путин тогооч хүн байсан бөгөөд Зөвлөлтийн нам төрийн зүтгэлтнүүд болох Ленин, Сталин нарын хоолыг бэлтгэдэг байсан гэдэг.
Владимир Путин айлын гурав дахь хүү бөгөөд тэрээр Виктор, Альберт гэсэн хоёр ахтай байсан ч нэг нь дайнаас өмнө, нөгөө нь түүнийг балчир байхад өнгөрчээ.
Владимир Ждановын нэрэмжит Ленинградын улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсчээ. Тэрбээр оюутан насандаа коммунист намд нэгдсэн байдаг. Коммунист намын эгнээнд элсэн орсноор Ленинградын Улсын Их Сургуулийн профессор байсан Анатолий Собчактай танилцсан юм. Энэ уулзалт Путины амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, манлайлагч оюутан байсан гэж багш нар нь дурсдаг байна. Путин Ленинградын Улсын их сургуулийг 1975 онд төгсчээ. Тэр ондоо Улсыг аюулаас хамгаалах албанд орж, "шуурхай бүлэг"-ийн дамжаа дүүргэн, ахлах дэслэгч цол хүртжээ.
Тэрээр 1977 оноос Ленинградын Улсыг аюулаас хамгаалах байгууллага КГБ-ын мөрдөн байцаах болон сөрөг тагнуулын хэлтэст ажиллах болжээ. 1979 онд Москвагийн КГБ -ын дээд сургуульд 6 сарын дамжаа дүүргээд Ленинграддаа буцаж ирсэн байна. Дараа нь 1984 онд хуулийн хошууч цол хүртэж, Ю. В. Андроповын нэрэмжит КГБ-ын дээд сургуулийн жилийн дамжааг дүүргэн "гадаад тагнуулч" болжээ.
Ингээд 1985-1990 онд БНАГУ-ын (хуучин нэрээр) Дрезден дахь ЗХУ-БНАГУ-ын Соёлын төвийн захирлын халхавчинд бүс нутгийн тагнуулчаар ажиллах болж, хугацаанаасаа өмнө дэд хурандаа цол хүртсэн байдаг. Гэвч 1991 онд КГБ-ээс халагдах өргөдлөө өгсөн байна.
Үүний дараа Ждановийн нэрэмжит Ленинградын улсын их сургуульд ажиллаж эхэлсэн тэрбээр тус их сургуулийн захирал Станислав Меркурьевийн туслахаар ажилд оржээ. Хожим түүний захирал Путиныг Ленинград хотын дарга Анатолий Собчакт зөвлөж, санал болгосон юм.
УЛС ТӨРД ХӨЛ ТАВЬЛАА
1991 онд Анатолий Собчак Санкт-Петербург хотын дарга болоход түүний гадаадтай харилцах албаны дарга нь Путин байв. В.Путин Санкт-Петербургт гадаадын компаниудтай холбоо тогтоож, хөрөнгө оруулалт татах, хамтарсан компаниуд байгуулах үүрэг хүлээж байв. Энэ үед тэрээр Германы томоохон пүүс компаниудыг оруулж ирсэн төдийгүй В.Путины чармайлтаар ОХУ-ын гадаад дахь анхны банкийг байгуулж чаджээ. (BNP-Drezdner Bank. Rossija).
1994 онд Путин Санкт-Петербургийн засгийн газрын нэгдүгээр орлогч даргаар томилогдов. Удалгүй тушаал дэвшин, 1996-1998 онд Ерөнхийлөгч Борис Ельциний Ерөнхийлөгчийн захиргааны орлогч дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга зэрэг өндөр албуудыг зэрэг хашиж байв.
Харин 1998 онд Владимир Путин ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны даргаар томилогдлоо.
Шинэ оросууд, мафийнханд нухлуулсаар туйлдаж гүйцсэн Орос орныг өөд нь татах нас Ельцинд байсангүй. Харин түүнд эрч хүчтэй, хүн бүхэн харахаас жийрхдэг, эрс шийдэмгий харцтай, сайдыг огцруулж дөнгөсөн залуухан тагнуулч байлаа. Тиймээс Б.Ельцин түүнийг залгамжлагчаараа зарлав. Тэр цагаас хойш Орос оронд Владимир Путины эрин үе эхэлсэн юм. Тэрээр 2000, 2004, 2012 онуудад тус тус ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
ПУТИНЫ РЕЙТИНГ ӨСЧ БАЙНА
“Олон нийтийн санаа бодол” сангаас гуравдугаар сарын 16- нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх ням гарагт зохион байгуулагдсан бол гэх санал асуулгыг явуулсан бөгөөд судалгаанд оролцогчдын 60 хувь нь Владимир Путины төлөө саналаа өгөх байсан гэжээ.
Судалгаанд ОХУ-ын 64 харьяат ангийн 204 суурин бүс нутгийн 3000 оршин суугч хамрагдсан байна. Үүнээс үзэхэд Путины рейтинг 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил болон мөн энэ сонгуульд ялалт байгуулахад хүрсэн түвшнээс дээш гарчээ.
Түүнчлэн өнгөрсөн саруудад Путины рейтинг 15 хувиар өссөн байна.
Улс төр судлаачид болон социологичдын үзэж буйгаар одоогийн рейтингээрээ Путин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол сонгуулийн эхний шатанд 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулах байсан гэнэ.
В.ПУТИНЫ ЦАЛИН ЭНГИЙН ИРГЭДИЙНХЭЭСЭЭ 19 ДАХИН ИХ
ПУТИН АЛДАРТ ХОЦРОГЧ
Цаг барихгүй байх нь оросуудын хувьд ёс заншлынх нь нэгээхэн хэсэг гэхэд болно. Кремлийн удирдагч теарт эсвэл оройн хоолонд хоцрох төдийгүй дэлхийн олон орны удирдагч нарыг хүлээлгэж байсан хэнэггүй төрийн тэргүүн. Тэр хэн нэгнийг 30 минут, заримыг нь дөрвөн цаг ч хүлээлгэж байжээ.
Путин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд Италид айлчлал хийхдээ Ромын Пап Францискыг 50 минут хүлээлгэсэн нь дахиад л дэлхий дахины анхаарлыг татав. Гэсэн хэдий ч Италийн тал Путины хоцорсон явдлыг тайвнаар хүлээж авсан.
Мэдээж Путины хоцрох зуршлыг тэр болгон ойлгох улс орон гэж үгүй. Үүний тод жишээ нь түүний БНСУ-д хийсэн айлчлал. Оросын төрийн тэргүүн Өмнөд Солонгост хийсэн айлчлалын үеэр тус улсын ерөнхийлөгчийг 30 минут хүлээлгэсний дараа “Korea Times” сонинд “Ноён Путин дараагийн удаа цагтаа ирээрэй” гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Путин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзахын өмнө тулааны урлагийн багштай уулзаж саатсан нь тэдний дургүйцлийг ихээхэн хүргэжээ. Түүний хуучин эхнэр Людмила “Путин залуудаа болзоондоо үргэлж хоцорч ирдэг байсан” гэж бас хэлж байжээ.
Өдгөө Путин 14 жил төр барьж байгаа бөгөөд түүнийг хоцрох зуршлыг бүгд мэддэг болжээ. Асуудлын гол нь тэр яагаад энэ үйлдлээ байнга давтдаг юм бол?
ПУТИН ХАМГИЙН СПОРТЛОГ ЕРӨНХИЙЛӨГЧ
Владимир Путин спортын маш олон төрлөөр хичээллэдэг. Дэлхийн хамгийн спортлог Ерөнхийлөгч нарын нэг юм.
Тэрээр цанаар гулган, хурдан морь унадаг. Түүнчлэн жүдо, самбо бөхийн спортын мастер. 1975 онд Ленинград хотын жүдогийн аварга, 2006 онд Европын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, 2010 онд Өмнөд Солонгосын Ёнин их сургуулиас “Жүдо бөхийн салбарын мастер” хэмээх хүндэт цол авчээ.
“Тулааны урлаг бие махбодийг чийрэгжүүлэхээс гадна тэсвэр тэвчээр, хатуужил, өөрийгөө хянах, дайсныхаа сул талыг олж харах зэрэг олон чадвар эзэмшүүлдэг” хэмээн Путин хэлж байжээ.
Мөн тэрээр хоккей тоглох, мотоцикл, автомашины уралдаанд оролцох, онгоц жолоодох дуртай аж. Үүнээс гадна Путин ан амьтдад хайртай бөгөөд тэрбээр амурын бар, халим, цагаан баавгай, цоохор ирвэстэй аж.