-Эсрэг тэсрэг байр суурь-
“Өүлэн менч” компанийн ерөнхий захирал Ч.Буянбаатар: Зах дээр манайхтай төстэй цамц зарж байна билээ
-Манай үйлдвэр улсын хэмжээнд шаардлагатай цамцыг бүгдийг нь оёж дуусгасан. Бид цамцны загварыг гаргаж, патентлахаар Оюуны өмчийн газарт хандсан. Харамсалтай нь зах дээр манайхтай төстэй цамц худалдаж байна билээ.
Патентаа аваагүй байгаа тул энэ талаар холбогдох байгууллагуудад нь гомдол гаргаж чадаагүй. Гэхдээ хямд үнэтэй, муу материалтай дуураймал цамц хүүхдийн биед арьсны төрөл бүрийн харшил өгч, маажуур гарах эрсдэлтэй. Эцэг, эхчүүд хямд цамц авч мөнгө хэмнээд арьсны өвчинтэй болох эрсдэлтэй.
Түүнчлэн дуураймал цамц зарсан наймаачид асуудал үүслээ гэхэд ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин эх орондоо нэр бүхий компанийн үйлдвэрлэсэн цамцнаас хэн нэгэн хүүхэд харшилвал буух эзэн буцах хаягтай байх жишээтэй.
Наймаачид Эрээнээс цамц оруулж ирээд эцэг, эхчүүд түүнийг нь таван цаасны зөрүү харан худалдаж аваад байвал үндэсний үйлдвэрлэл мөхнө. Түрүү жил “Төмөр трейд” компани маш муу материалтай цамцыг урд хөршөөс оруулж ирж зарсан. Энэ талаар ҮХААЯ-ны мэргэжилтнүүдэд хэлсэн ч арга хэмжээ аваагүй. Дотооддоо үйлдвэрлэж л байвал хэн ч байсан хамаагүй. Хамгийн гол нь гаднаас оруулж ирж, зарахаа болимоор юм.
“Төмөр трейд” компанийн захирал М.Жаргалмаа: “Дүнжингарав”, “Нарантуул” худалдааны төвүүдэд хуурамч дүрэмт хувцас худалдаалж байсан
-“Дуураймал дүрэмт хувцас гадуур зарж байна” гэсэн мэдээллийг манайхаас дүрэмт хувцас авахаар орж ирсэн эцэг, эхчүүд хэлсэн. Үүний дагуу шалгаж үзэхэд, “Дүнжингарав” худалдааны төвийн 3013, “Нарантуул” худалдааны захын 1303 гэсэн лангуун дээр хуурамч дүрэмт хувцас худалдаалж байсан. Хальт харсан хүнд ялгарааргүй юм билээ. Сайн шалгаад үзвэл материал нь чанаргүй, оёдлоос нь харахад мэргэжлийн бус хүмүүс хийсэн нь мэдэгдэж байна билээ. Бүр болохгүй бол шатаагаад үзэхэд полистер материалаар хийсэн гэдэг нь мэдэгдэнэ.
Ингэж дуураймал хувцас үйлдвэрлэх нь товч, цахилгаан зэрэг туслах материалаа Хятадаас авдагт байж болох юм. Ядаж эдгээр жижиг хэрэгслийг эх орондоо хийдэг болбол хөнгөн үйлдвэр сэргэнэ. Хувь хүн бид энэ асуудлыг таслан зогсоох гэж хэчнээн гүйгээд ч “Нарантуул” захын борлуулагчид үүнийг хүлээж авахгүй. Тиймээс МХЕГ, ГЕГ, БШУЯ зэрэг мэдэгдэх шатанд нь хэлсэн. Үүнийг таслан зогсоохгүй бол улсаас авсан зээлээ бид төлж дийлэхгүй. Үүн дээр эцэг, эхчүүд хамтрах хэрэгтэй. Мөн дуураймал дүрэмт хувцас худалдаж авахгүй байх хэрэгтэй.
БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг: Дүрэмт хувцсыг тодорхой цэгүүдэд худалдаалж байгаа
-Өнгөрсөн оноос эхлээд сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөхөөр хуульчлагдсан. Өнгөрсөн онд нийт суралцагчдын 38 хувь нь шинэ дүрэмт хувцастай болсон. Энэ жил 186104 хүүхэд дүрэмт хувцас өмсөхөөр захиалга өгсөн. Шинэ дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа.
Үйлдвэрлэгчдээс өгсөн мэдээгээр 480 мянган ширхэг дүрэмт хувцас бэлэн болсон. Наймдугаар сарын 1-нээс борлуулж эхэлсэн. Сургууль болгон гэрээ хийсэн үйлдвэрлэгчээсээ дүрэмт хувцсаа авна. Түүнчлэн наймдугаар сарын 31-нийг хүртэл УДЭТ-ын өмнөх талбай, “АСА” циркийн гадна талбай, Ялалтын талбай, Дүнжингарав худалдааны төв, УИД, АСА циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Баттулга: Үйлдвэрлэгчид сургуулиудад дүрэмт хувцсыг шууд нийлүүлж байна
-Өнгөрсөн хичээлийн жилд бага ангийн 56 мянган сурагчийг 100 хувь дүрэмт хувцсаар хангасан. Тухайн үед цаг хугацаа тулгамдуу байсан учир дунд болон ахлах ангийн сурагчдыг бүрэн хангаж чадаагүй. Энэ жил 59500 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоо гарсан. Тиймээс эдгээр сурагчийн болон дунд, ахлах ангийн бүх сурагчийг дүрэмт хувцсаар хангах зорилго тавьж, түгээх ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.
Түгээлтийг наймдугаар сарын 31-ийг хүртэл нэгдсэн журмаар зохион байгуулна. Хувцасны материалыг чанаргүй, бөөгнөрч байна гэж эцэг, эхчүүд хэл ам хийдэг. Цэвэр ноос учир эхний угаалтаар ноолрох тохиолдол гарна. Гэхдээ цаашид хэд хэд арчилгаанд орохоороо ийм асуудал гарахгүй.
Бид үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байна. Биеийн дулааныг хадгалахын тулд цэвэр ноос, ноосон бүтээгдэхүүн байх ёстой. Угаалга индүүдлэг сайн авдаг материалыг сонгосон. Гэхдээ зарим материалыг импортоор авах тохиолдол байдаг. Харин загварын хувьд сурагчид сэтгэл хангалуун байгаа.
Худалдааны төвүүдээр дуураймал дүрэмт хувцас зарж байна гэсэн мэдээлэл байгаа. Бодит баримттай мэдээлэлийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаж, нотлогдсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авах ёстой. Гэхдээ үйлдвэрлэгч, сургууль, Нийслэлийн боловсролын газар гурвалсан гэрээ байгуулж ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэж байна. Үйлдвэрлэгчид сургуулиудад шууд ханган нийлүүлэлт хийж байна. Тийм учраас эцэг, эхчүүд зах болон худалдааны төвөөс худалдан авалт хийхгүй байхад болно.
Үйлдвэрлэгчид болоод иргэд хохирох ёсгүй
Есдүгээр сарын 1 болж, хичээлийн жил эхлэхтэй зэрэгцээд сурагчийн дүрэмт хувцасны асуудал босч ирдэг. Өнгөрсөн жилээс ҮХААЯ-наас дунд сургуулийн сурагчдыг дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцсаар хангахаар ажлаа эхэлсэн. Албан ёсны тоо баримтаас харахад, 56 мянган сурагчийг дүрэмт хувцсаар хангасан юм билээ. Харин ахлах ангийн сурагчид дүрэмт хувцсаар гүйцэд хангагдаагүй байдаг.
Дунд сургуулийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангах ажилд үндэсний үйлдвэрлэгчид хүчин зүтгэж байгаа. Эхний жилд дүрэмт хувцас багагүй хэл ам дагуулсан. Чанаргүй материалаар хийсэн, бөөсөрдөг энэ тэр гээд л. Гэсэн ч эцэг, эхчүүд хүүхэддээ дүрэмт хувцсыг нь аваад л өгсөн.
Нэг талаас нь аваад үзвэл энэ ажил тийм ч буруу биш. Дэлхийн олон орон сургуулийнхаа сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлдэг. Манайх яагаад тэгж болохгүй гэж. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нь сайшаалтай. Гол нь иргэдэд гологдохоогүй, чанартай, загвар хийц сайтай л хувцас үйлдвэрлэх ёстой.
Энэ жил албаны хүмүүс чанарын асуудалд илүү анхаарах тухай ярьсан байна билээ. Үнэхээр анхаараад, чанар нь сайжирвал сайн л хэрэг. Түүнээс гадна энэ жил сурагчийн дүрэмт хувцас, нимгэн цамцыг зах дээр зарж байгаа тохиолдол гарч байна. Нэг ёсондоо Хятадад үйлдвэрлэсэн дуураймал эд гэсэн үг. Үнэ өртгийн хувьд мэдээж үндэсний үйлдвэрлэгчдийнхээс хямд. Энэ талаар үйлдвэрлэгчид бухимдан ярьж байна. Харин албаныхан яг ч үгүйсгээгүй, тэгэхдээ бас хүлээн зөвшөөрчихөөгүй л байгаа.
Үнэн мэдээллийн дагуу шалгах ёстой гэх мэт байр суурьтай л байна. Гэхдээ хар зах дээр сурагчийн дүрэмт хувцас зарж байгаа нь тодорхой болсон. Хархорин зах дээр эрэгтэй хүүхдийн нимгэн цамцыг зарж байна билээ. Мөн “Нарантуул”, “Дүнжингарав” захын тодорхой цэгт дуураймал дүрэмт хувцас зарж байгаа гэсэн мэдээлэл үнэн. Энэ асуудал дээр ҮХААЯ-наас хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд дуураймал бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүст хариуцлага тооцсон ч яадаг юм.
Нэгэнт л үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа бол энэ асуудлыг цэгцлэх ёстой. Тэртэй тэргүй сурагчийн дүрэмт хувцас асуудал дагуулж, чанаргүй гэсэн хэл ам иргэдийн дунд гарч байхад Хядад улсад үйлдвэрлэсэн, дуураймал бүтээгдэхүүн зарагдаад эхэлбэл бүр л хэцүү болно.
Хятад улсад үйлдвэрлэсэн дүрэмт хувцас манай үндэсний үйлдвэрлэгчдийнхээс долоон дор л байж таараа шүү дээ. Тэгэхээр чанаргүй гэдэг хэл ам бүр л нэмэгдэж таарна.
Одоо нэгэнт дүрэмт хувцасны асуудлыг эхлүүлээд, эцэг, эхчүүд хуруу хумсаа хугалан байж авч байгаа. Эргээд болиулахгүйгээс хойш ҮХААЯ чанартай хувцас үйлдвэрлэх тал дээр сайтар анхаарч, иргэдээ хохироогоод баймааргүй байна.
Мөн дуураймал бүтээгдэхүүнтэй ч гэсэн тэмцэх хэрэгтэй. Нэгэнт эхэлсэн ажлын чинь гороор иргэд ч, үйлдвэрлэгчид ч хохирох ёсгүй.
Н.Пунцагболд