ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийнэ.
Эртний түүхтэй хоёр хөршийн харилцаа хийгээд энэ айлчлалын гарах үр дүнгийн талаар Монгол Улсын ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Монгол ОХУ-ын харилцаа өнөөдөр ямар түвшинд байна гэж Та дүгнэх вэ?
-Монгол Оросын харилцаа бусад улс оронтой харьцуулахад олон өвөрмөц онцлогтой. Хэдэн зууны турш монгол, орос хүмүүсийн харилцаан дээр хоёр орны хамтын ажиллагаа тулгуурлаж ирсэн. 1895 онд манай улс Манжийн харьяанаас гарна гээд Оросын хаанаас тусламж гуйж төлөөлөгчөө явуулж байлаа.
Түүнээс хойш Монголын өөрийн байнгын армийг бий болгоход Оросууд тусалсан. Дараа нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхголын дайны үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрх баталгаажсан. Сүүлд нь социализмын нийгмийн үед ч гэсэн Зөвлөлт нэрээр бид Оростой л харьцаж байлаа шүү дээ.
Иж бүрэн стратегийн түншлэл гэдэг бол түншдээ итгэлтэй, найдвартай, хариуцлагатай, мөр мөрөө түшээд хамтын ажиллагаагаараа хөгжил дэвшил үүсгэх чадвартай байх тухай асуудал юм. Энэ бол Монгол орны хувьд маш том дэвшил. Одоо энэ харилцааг стратегийн түншлэл томоор томъёолоод орхих биш, тодорхой агуулгаар баяжуулах хэрэгтэй.
Одоо бол Орос шилжилтийн түвэгтэй үеийг давж тууллаа. 2006 онд Монгол, Оросын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ гэж дүгнэсэн. Тэр нь Монголын хувьд анхны стратегийн түншлэлийн томъёолол байсан л даа. Одоо Монгол, Оросын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх асуудал гол анхаарал татаж байна. Энэ нь улс гүрнүүдийн хоорондын харилцааны хамгийн өндөр түвшин гэж хэлж болно.
-Монгол Улс хоёр хөрштэйгээ ойр дотно харилцан ашигтай, хамтарч ажиллах харилцааг чухалчилж байна?
-Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай, хоёр дахь том эдийн засагтай улс гүрэн. Орос орон бол 15 сая км квадрат дэлхийн хамгийн том газар нутагтай, цэргийн хүчирхэг гүрэн. Энэ хоёр их гүрний битүү хүрээлэлд Монгол байна. Гэхдээ Монгол Улс баруунаас зүүн тийш 3000 гаруй км, 1.5 сая км квадрат газар нутагтай том орон зай эзэлдэг.
Тэгэхээр энэ гурван орны харилцаа хамтын ажиллагаа өөдрөг, үр ашигтай байна гэдэг бүс нутгийн төдийгүй дэлхийн улс төрийн уур амьсгалд ч гэсэн чухал нөлөөтэй. Одоо дэлхийн улс гүрнүүдийн харилцаанд нэлээд түвэгтэй байдал үүсэж байна, Ойрхи Дорнодын нөхцөл байдал амаргүй боллоо. Ийм үед энэ гурван орны харилцаа шинэ шатанд гарч байгаа нь үнэхээр нааштай үр дүн юм.
-Орос Хятад хоёр гүрэн хоорондоо 30 жилийн хугацаатай гэрээ хийлээ?
-Хоёр хөрш 20-30 жилийн хугацаатай гэрээ хийж эдийн засгийн интеграцид орж байна. Орос, Монгол Хятад гурван орны хамтын ажиллагаа бол дэлхийд нөлөөлөхүйц, бүс нутагтаа, Ази тивд хүчтэй нөлөөлөхүйц геополитикийн шинэ вектор гарч ирж байна гэж хэлж болно.
Манай улсын хувьд Оростой иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрнэ гэдэг том зорилт л доо. Урд нь бид зээл тусламж авах, худалдаа эрхлэх түвшинд л асуудлаа ярьж байв. Иж бүрэн стратегийн түншлэл гэдэг бол түншдээ итгэлтэй, найдвартай, хариуцлагатай, мөр мөрөө түшээд хамтын ажиллагаагаараа хөгжил дэвшил үүсгэх чадвартай байх тухай асуудал юм.
Энэ бол Монгол орны хувьд маш том дэвшил. Одоо энэ харилцааг стратегийн түншлэл томоор томъёолоод орхих биш, тодорхой агуулгаар баяжуулах хэрэгтэй. Сая Хятад улстай олон талын тохиролцоонд хүрлээ.
-Манай хоёр орны гадаад худалдааны дүнг харахад харьцангуй байна. Өнгөрсөн жилийн байдлаар манай улс Оросоос 1 тэрбум 561 сая ам.долларын бараа импортоор авчээ. Гэтэл Орос руу гарч байгаа манай бараа ердөө л 61 сая доллар байх юм?
-2009 онд Оросын Ерөнхийлөгч Медведев манай улсад айлчилсан. Тэр үеийнхтэй харьцуулахад манай улсын экспорт 30-аад хувиар буурчихаад байна. Ийм байдлыг өөрчлөх хэрэгтэй л дээ. Энэ нь нэг талаас Монголын бараа Оросын зах зээлд гарахад гаалийн маш өндөр татвартай байдаг.
Оросын гаалийн татвар өндөр байгаа нь хуучин Зөвлөлтийн үед Монголын талаар барьж байсан социалист тогтолцооноос гарах үед хяхаж хавчиж байсны ул мөр одоог хүртэл байсаар байна. Тухайн үед Монголын хувь заяаг шийдэж байсан түшмэдүүд өнөөдөр ч Оросын Засгийн газарт нөлөөтэй байна уу даа гэж бодогддог.
Монгол, Орос хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Хоорондоо сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд нэн таатай нөхцөлөөр харьцана гээд заачихсан байдаг. Тэгсэн хэр нь өндөр татвараар худалдааг боомилоод байгааг өөрчлөх хэрэгтэй байх.
Гэтэл Монгол, Орос хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Хоорондоо сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд нэн таатай нөхцөлөөр харьцана гээд заачихсан байдаг. Тэгсэн хэр нь өндөр татвараар худалдааг боомилоод байгааг өөрчлөх хэрэгтэй байх.
-Монголоос хойд хөрш рүү гаргах бараа, бүтээгдэхүүн олон байна шүү дээ?
-Орос улс дэлхийн хойд хэсгийн сэрүүн бүсийн ихэнх хуурай газрыг эзэлдэг. Монголын ноос, ноолуур арьс ширэн эдлэл бүгд л Оросын зах зээлд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд.
-Төмөр замаар дамжин өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх тухай айлчлалын үеэр зүй ёсоор яригдах байх аа?
-Төмөр замын дамжин өнгөрүүлэх тээврийн тухай ярина гэдэг гурван орныг хамарсан бүсийн хамтын ажиллагааны тухай асуудал л даа. Нөгөө талаас манайх хойд хөршийнхөө нутгаар дамжин далайд гарцтай болох,
Орос Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээг ч өргөтгөх шаардлага бий.
Одоог хүртэл бид чинь “Эрдэнэт”, Төмөр зам, Монголросцветмэт нэгдэл гэсэн гуравхан юмаа яриад сууж байна. Монгол орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг аваад үзэхэд Оросынх нэг хувь ч хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй юм. Стратегийн түншлэлийг бодит агуулгаар баяжуулна гэж үүнийг хэлээд байгаа юм. Түүний дотор хүмүүнлэгийн харилцаа, хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа гээд ярих зүйл их бий л дээ.
-Хоёр орныг харилцан визгүй болгох тухай гэрээ хэлцлийг айлчлалын үеэр хийх бололтой. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ асуудал чухлаар яригдаж байна л даа, ярих нь ч зүйтэй л асуудал. 1990-ээд оны эхэн, дунд үе хүртэл ЗХУ задарсны дараа, Зөвлөлтийн голомтыг сахиж үлдсэн Орос оронд тодорхойгүй асуудал олон байлаа. Шилжилтийн үед хоёр оронд хүндрэлтэй асуудал, түүний дотор гэмт хэргийн чанартай үйлдэл их гарч байлаа.
Оросын мафи гэхэд дэлхий даяар чичирдэг болсон үе бий шүү дээ. Энэ үед бид хил гаалийн горим тогтоосон. Одоо бол шилжилтийн үеэ амжилттай туулж байна. Харилцан визгүй зорчих нь хэн хэндээ хэрэгтэй. Аль ч улстай харилцахад визгүй зорчих нь хүмүүс хоорондын харилцаанд ч хэрэгтэй юм л даа.
Монгол чинь зөвхөн Орос, Хятад хоёрын дунд байна гэх утгаар ярих биш Монголыг тойроод манай ахан дүүс л амьдарч байгаа шүү дээ. Хойд талдаа буриад, тува, халимаг, өвөр талдаа өвөрмонгол, шинжаан уйгарууд гэх мэт. Энэ хүмүүс ч гэсэн нааш цаашаа явахад харилцан визгүй зорчих нь хэрэгтэй юм.
-Уул уурхайн салбарт манай хоёр улс Асгатын мөнгөний ордыг ашиглах тухай ярьдаг шүү дээ?
-За даа, манайхан ярьсаар байгаад сонин байдалд оруулчихсан. Нэг үе манайхан Москва очихдоо ганзагын наймаачин шиг ийм ч, тийм ч ордыг танайхтай хамтарч ашиглана гэж баахан ярьчихаад өнөөх нь бүтэлгүйтдэг шүү дээ. Оюутолгой, Тавантолгой, Асгат дээр ч ялгаагүй яриад бүтэлгүйтсэн. Хүмүүсийн санах ойд л Асгатын мөнгөний орд гэж тогтчихсон юм байлгүй дээ.
Энэ чинь жилдээ ердөө л 60 тонн цэвэр мөнгө гарна шүү дээ. Гэтэл Эрдэнэтийн зэсгийн баяжмал дотор жилдээ 60 тонн мөнгө гарч байна. Оюутолгой хүчин чадлаа бүрэн ашигласан тохиолдолд жилдээ 100 тонн цагаан мөнгө гарна. Миний бодоход Асгатын орд геологийн нөхцөлийн хувьд хүдэр баяжуулж, мөнгөө ялган авах технологи бол хүнд л дээ.