-45 мянган оюутнаас 13 мянга нь дотуур байранд хамрагджээ-
2014-2015 оны хичээлийн шинэ жил эхлээд гурав хонож байна. Жил бүхэн л хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн өрнөдөг толгойны өвчин болдог сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, засвар, ар өврийн хаалга, замын түгжрэл, оюутнуудын виза карт гэх мэтээр хүндрэлтэй асуудлууд ар араасаа үргэлжилж байна.
Тэр дундаас илүүтэй анхаарал татдаг асуудал бол оюутны байрны хүрэлцээ хангамж юм.
Хөдөө, орон нутгаас ирсэн 45-50 мянган оюутан нэг жил хаана толгой хоргодох, 2-4 ангийн ах, эгч нарын сонголт юу болох, оюутнууд байрандаа орж эхэлсэн эсэх, үнэ тариф нэмэгдсэн эсэх асуудлыг хөндөхөөр манай сурвалжлах хэсэг өглөө эртлэн гарч томоохон их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудаар сурвалжиллаа.
Мэдээж эдгээр сургуулиуд ихэвчлэн нэгдүгээр дамжааны оюутнуудаа дотуур байраар хангахыг чухалчилдаг байна.
ШУТИС-ийн оюутны хоёрдугаар байрыг нураахаар болжээ
Хамгийн эхний газар бол ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байр. Оюутны байр одоогоор оюутнуудаа бүрэн хүлээж аваагүй байгаа бөгөөд есдүгээр сарын 10 хүртэл хүүхдүүд нь орж жигдрэх юм байна.
Нэгдүгээр байранд ШУТИС-ийн зургаан сургуулийн оюутнууд хуваарилагддаг аж. 380 хүүхдийн квот тогтоосон бөгөөд сургуулийн оюутны холбоо, захиргаанаас квот тогтоочихдог учраас өргөдөл, бичиг баримтаа ямар ч асуудалгүй зохицуулж чадсан бол суух байр нь хүлээж байгаа гэв.
Өнгөрсөн жилээс төлбөр нь сар тутамдаа 4000 төгрөгөөр нэмэгдэж, жилдээ 300-400 мянган төгрөгөөр нэг жил суулгахаар болжээ.
Оюутнуудын зүгээс ямар ч шаардлагагүй бичиг баримт шаарддаг, нэг бичиг байхгүй гэсэн шалтгаанаар хүлээж авдаггүй гэсэн гомдлыг ихээр гаргаж байсан юм. Гэхдээ цаанаас нь гаргасан албан бичгүүдийг бүрдүүлж чадахгүй бол бусад өргөдөл гаргасан оюутнууддаа боломж олгох ёстой гэдгийг байрны комендат хэлж байлаа.
Тухайлбал, эрүүл мэндийн бичиг авах шаардлага үүсдэг нь тухайн оюутан ямар өвчтэй, унаж татдаг, зүрх судасны өвчтэй юу гэдгийг нь нарийн мэдэж тэдэнд тавих анхаарал халамжийг сайжруулдагтай холбоотой юм байна.
Мөн дан ганц нэгдүгээр курс гэхгүйгээр төгсөх болон хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудынхаа ар гэрийн байдлыг харгалзан үзэж байранд суулгадаг гэсэн тайлбарыг өгсөн юм.
Өнгөрсөн жилээс төлбөр нь сар тутамдаа 4000 төгрөгөөр нэмэгдэж, жилдээ 300-400 мянган төгрөгөөр нэг жил суулгахаар болжээ. Харин КТМС-ийн дотуур байрны төлбөр өмнөх жилтэйгээ адилхан 500 мянга юм байна. Засвар хийсэн байрууддаа бага зэрэг үнэ нэмэх шийдвэрийг сургуулийн Удирдах зөвлөлөөс өгсөн гэсэн юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөө жил оюутнууд хүлээн авах боломжгүй хэмээн сургуулиудын таван дотуур байрыг нураах шийдвэр гаргажээ. Тэдний нэг нь ШУТИС-ийн оюутны хоёрдугаар байр.
Энэ байранд өнгөрсөн жил сууж байсан оюутнууд гарахад нь нураана гэсэн шийдвэр хэлээгүй, гэтэл энэ жил суух гээд ирсэн чинь нураана гээд сууж байна. Суух байр алга гэсээр биднийг угтсан юм.
Тиймээс энэхүү шийдвэрийг сургуулийн захиргаанаас тодруулахаар ШУТИС-ийн хичээлийн нэгдүгээр байрыг зорилоо.
ШУТИС-ийн Оюутны хөгжил үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Оюунхишиг “Хоёрдугаар байранд 200 гаруй оюутан ордог байсан юм. Барилгын инженерийн оюутнууд ордог. Уг нь оюутнуудаа авна гэж ярьж байсан ч гэнэтхэн шийдвэр гараад нураахаар болсон. Нарийн мэдээллийг сайн мэдэхгүй байна. Тэр оюутнуудаа дөрвөн байр руугаа квот тогтоогоод хувааж өгсөн. Бизнес удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургуулийн байранд барилгын инженерийн оюутнуудаа хуваарилсан. Наймдугаар сарын 29-31-н хооронд оюутнуудаа бүртгэсэн. Оюутнуудын тоо нэгтгэгдэж гараагүй байна. Энэ жил манайх дан ганц нэгдүгээр курс гэхгүйгээр оюутны холбоо маань квот тогтоосон. Тэр сургуулийн 1-4 дүгээр дамжаанаас тэдэн оюутан ав гэх байдлаар тогтоож өгсөн. Түүний дагуу оюутнууд орсон. Бид нөөц бололцоондоо тулгуурлаад 1800 орчим оюутныг дотуур байраар хангасан. Механик инженерийн сургуулийн дотуур байранд 100 хүүхэд бүртгүүлээгүй. Хэрвээ орно гэвэл тэнд ч гэсэн байр байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
МУИС өнөөдрөөс оюутнуудаа оруулж эхэлнэ
МУИС-ийн оюутны дотуур байрны засвар бүрэн гүйцэд дуусаагүй байсан юм. Гурван ч байраар ороход бага зэргийн гадна засварууд хийгдэж байсан бөгөөд ихэнх нь өнөөдрөөс оюутнуудаа авч эхэлж байгаа аж.
Биднийг очиход комендатууд нь эзэнгүй байрныхан тоог авахаар нэгдүгээр байр руугаа явсан байв. Тэд өнөө жил төдийлөн эрх мэдэлтэй байж чадахгүй. Өмнөх жилүүдийнх шиг дотуур байрны өрөөг хуваарилдаг эрх мэдлээ хасуулжээ. Учир нь МУИС бүтцийн өөрчлөлт хийж, оюутны дотуур байрны асуудлыг хариуцдаг оюутны үйлчилгээ хариуцсан тусгай алба байгуулснаар сургуулийн захиргаанаас нэг өрөөнд хэдэн хүүхэд суух, аль байранд хэд, хэддүгээр ангийн оюутнууд суух вэ гэдгийг шийддэг болжээ. Ингэснээр оюутнууд комендаттай найзархаж, хэдэн төгрөг өгөөд дулаахан байранд суудаг зэрэг гомдол санал багасч байгаа аж.
Шударга байдлаар хуваарилах зарчмыг баримталснаар энэ жил оюутны байрны авлига, хүнд суртал гэсэн маргаантай асуудлаа шийдэж чадсан байна.
МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны Оюутны үйлчилгээ эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал тус сургуулийн оюутны байрны бүртгэл, үнэ ханшийн асуудлаар мэдээлэл өглөө.
Нэг сургууль хамгийн ихдээ 2000 оюутнаа дотуур байрандаа шингээдэг гэхээр үлдсэн 30 гаруй мянган залуусын сонголт мэдээж нийтийн байр
Тэрбээр “Хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, амьдралын боломж тааруу, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийнхээ тоог харгалзан жил бүхэн дотуур байранд хуваарилдаг. 1724 оюутан хүлээж авах нарийн тоо гарсан. Өмнөх жилүүдэд бага тоо заадаг байсан ч энэ жил аль болох олон оюутан оруулах зарчим баримталсан. Багш, албан хаагчдыг гаргаж зөвхөн оюутнуудад зориулж байр бэлдсэн. Мөн жижүүр, комендатын өрөөг ч гэсэн ашиглаж нэг, хоёр оюутан оруулахаар болж байна. Стандарт бус жижигхэн өрөөнүүдэд жижүүр, коминдатыг суулгаад том өрөөнүүдэд оюутнуудаа суулгана. Оюутны таван байрны 431 өрөөнд 1724 хүүхэд авахаар квот тогтоолоо. Нэгдүгээр дамжааны оюутнуудаас нийт 515 хүсэлт, 2-4 дүгээр дамжааны оюутнуудаас 812 хүсэлт ирсэн. Нийт 1400 хүсэлт ирсэн гэхээр манайх энэ жил дотуур байрны хүрэлцээ хангамжаа шийдэж чадсан гэж ойлгож болно. Өмнөх жилүүдэд сургуулийн хангамж үйлчилгээний хэлтсээс квотыг хуваарилж өгөөд оюутны холбоо бүртгэл дээр нь тусалдаг байсан бол энэ жилээс сургуулийн захиргаа бүтцийн өөрчлөлт хийгээд сургалтын нэгдсэн алба байгуулсан. Тухайн албаны оюутны үйлчилгээ хариуцсан хэсэг нь оюутны асуудлаа хариуцдаг боллоо. Комендат бус сургалтын алба өрөөг хуваарилдаг болсноор арай илүү шударга зарчим руу орж байна. Дөрвөн оюутан нэг дор орохоор өргөдлөө бариад орж ирэхэд өрөөг нь сугалуулаад бичиг хийж өгөөд явуулдаг болсон” гэв.
Засвар үйлчилгээ нь дуусаагүй байгаа асуудлыг тодруулахад ч сургалтын алба ачаалалтай байснаас үүдэж ганц нэг хоног хойшилсныг эс тооцвол засвар дууссан гэсэн хариулт өгсөн юм.
МУИС-ийн оюутны байрны төлбөр жилийн 400 мянган төгрөг байна.
МУБИС-ийн хувьд энэ хичээлийн жилд салбар таван сургуульдаа квотын асуудлыг хариуцуулсан байна. Өөрөөр хэлбэл тус сургуулийн салбар таван сургуулийн удирдлагууд тогтоосон квотоо хуваарилж, дотуур байрны асуудлаа шийдвэрлэсэн аж.
Тухайлбал, нийгэм, хүмүүнлэгийн сургуульд энэ жил 300 оюутны квот иржээ. Тус сургуульд нийт 900 гаруй оюутан суралцаж байгаагаас 200 гаруй нь дотуур байранд суух хүсэлтээ ирүүлсэн байна. Тус сургуулийн хувьд нэгдүгээр курст элсэгчдийг дотуур байраар бүрэн хангасан бөгөөд ахлах курсын оюутнуудад квотыг эн тэнцүү хуваахаар төлөвлөжээ.
Оюутнуудынхаа байрыг булаацалдах багш нар ичиг, ичиг
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас их, дээд сургуулиудын таван дотуур байрыг хүүхэд хүлээж авах боломжгүй хэмээн акт тавьжээ. Энэ талаар тодруулахаар тус байгууллага руу утас цохисон ч нарийн мэдээлэл өгсөнгүй.
Жил бүхэн хөдөө, орон нутгаас 50 мянган оюутан хотод ирдэг. Нэг сургууль хамгийн ихдээ 2000 оюутнаа дотуур байрандаа шингээдэг гэхээр үлдсэн 30 гаруй мянган залуусын сонголт мэдээж нийтийн байр. Гэхдээ их дээд сургуулиуд багш, ажилчиддаа дотуур байр гаргаж өгдөг асуудал жил бүхэн гарсаар байна.
Нэг ёсондоо сурагчдынхаа хонох байрнаас булаацалдаж байгаадаа багш нар ичих л ёстой юм. Гэвч их, дээд сургуулийн багшийн цалин хэд вэ гэж бодохоор тэднийг буруутгах аргагүй.
Багш ажилчдаа дотуур байранд суулгадаг байдлыг халъя
Засгийн газраас тусгай хөтөлбөр боловсруулж, их дээд сургуулийн багш ажилчдын нийгмийн асуудлыг зохицуулахгүй л бол багш нь оюутныхаа байрыг булаацалдах үзэгдэл буурахгүй нь.
Бүх их дээд сургууль багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй, тэдэнд зориулсан тусгай байргүй сууж байна. Энэ жил МУИС багш, ажилчдынхаа байрны тоог бууруулсан ч МУИС-ийн нэгдүгээр байрны дөрвөн давхрыг багш, ажилчиддаа гаргаж өгчээ. Багш ажилчдын хувьд тодорхой хэмжээний төлбөр төлдөг аж. Тусгай байр байдаггүйгээс дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа, амьдралын боломж тааруу залуу багш, нар хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргаснаар дотуур байрандаа суудаг байна.
ШУТИС ч ялгаагүй хүсэлтийг нь харгалзан үзэж багш ажилчиддаа дотуур байранд өрөө гаргаж өгдөг юм байна. Харин МУБИС-ийн хувьд багш, ажилчдын байрыг ашиглалтад оруулсан тул оюутнуудтайгаа дотуур байр булаацалдах зовлонгоос ангижирчээ.
Өнгөрсөн онд оюутны “Шинэ өргөө” цогцолборын наймдугаар давхарт МУБИС-ийн ажилчид амьдарч байсан ч энэ хичээлийн жилд бүгдийг нь гаргасан байна. Багш, ажилчдын байранд засвар хийж, өнгөрөгч наймдугаар сард хүлээлгэн өгчээ. Аав, ээжийнхээ халаасыг тэмтэрч суугаа оюутнуудаас багш нар арай л өөр баймаар. Ядахдаа сарын цалинтай тэд яагаад байргүй үлдсэн оюутнууд шигээ нийтийн байранд амьдарч болохгүй гэж. Тэгвэл ядахдаа л нийтийн байр дамжиж байгаа 1000 оюутан ч болов тэдний оронд дотуур байрны өрөөнд нь сууж чадах билээ. Тиймээс багш ажилчдаа дотуур байранд суулгадаг байдлыг халъя.
Дотуур байргүй их дээд сургуулийн тоог нарийн гаргаж чаддаггүй гэнэ
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа улсын, хувийн их дээд сургуулиудын хэд нь дотуур байртай, хэд нь байхгүй вэ гэдгийг нарийн сайн гаргах боломжгүй байдаг аж.
Гэхдээ магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд ямар нэг хэмжээгээр оюутнуудынхаа дотуур байрны асуудлыг шийддэг байна. Бусад байгууллагын байрыг түрээслэх байдлаар оюутны дотуур байрны асуудлаа бага ч гэсэн шийддэг учраас тэд нь байргүй гэсэн нарийн тоог одоогоор гаргаж амжаагүй гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгсөн юм.
1000 оюутантай хувийн дээд сургууль 100 оюутан суулгах байр шийдэх гэж жил бүр оролдож байгаа учраас жил бүхэн тоог нь гаргадаг ажээ.
Хогийн саваа нураагаач
Засгийн газраас оюутнуудын нийгмийн асуудлыг шийдэхээр цоо шинээр “Оюутны байр” барьж эхэлсэн. Энэ төсөл ч ирэх жилээс үргэлжлэх сураг дуулдана. Гэхдээ газрын асуудал хамгийн хүндрэлтэй. Гэвч оюутнуудын эрэлтийг бүгдийг нь хангаж чадахгүйд өнөөг хүртэл асуудлын гол нь оршиж байна.
Энэ жилийн хувьд 45 мянган оюутан хөдөө, орон нутгаас орж ирснээс 13 мянга нь оюутны байраар хангагджээ. Хуучин 1000 оюутны байрууд хэзээ мөдгүй нурж унах нь гэсэн шийдвэр гаргаж акт тавьж байсан нь саяхан. Гэтэл өнөөдрийг хүртэл Шар хадны эцэс рүү явах замд байрлах 1000 оюутны байр үйл ажиллагаагаа явуулсаар. Хувьд очсон болоод ч тэр үү төлбөр гэж дийлдэхгүй. Өрөө нь хөгц, мөөгөнцөрт идэгдсэн, жоом гүйлддэг гэх.
1000 оюутны байрны нэлээд хэдэн өрөөг зочид буудал ажиллуулж, интернэт РС тоглоомын газар мөн ажиллуулж байгаа юм
Нойл давхарт нь байрлах халуун усны өрөө нь хогийн сав шиг, хана тааз нь чийгэнд баригдсан нурж эхэлсэн атлаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа нь аймшигтай. Тэр хэзээ нурж унах бол гэх айдас байдгийг ч нуух юун.
Гэтэл болоогүй нэлээд хэдэн өрөөг зочид буудал ажиллуулж, интернэт РС тоглоомын газар мөн ажиллуулж байгаа юм. Төлбөр нь дааж давах аргагүй. Нэг оюутны 800.000.
Нэг өрөөнд заавал дөрвүүлээ орох шаардлага тавина. Мөн гурван ам бүлтэй гэр бүл жижигдүү өрөөнд 250 мянгаар суудаг гэнэ. Уг нь тэр газрыг төр өмчдөө буцааж аваад нураагаад газар дээр нь цоо шинэхэн оюутны байр барьсан бол. 30 мянгаас ядахдаа 1000 орчмынх нь асуудлыг шийдэж болмоор.
Хэзээ мөдгүй нурж унах шахсан энэ байрыг нурааж тэр газрыг нь ашигламаар байна. Газрын асуудлаас болж оюутны дотуур байр баригдах ажил гацчихаад буй. Үүний нэг нь “Оюутны өргөө” цогцолбор юм. Эхний ээлжинд хоёр байрыг ашиглалтад оруулсан. Харин энэхүү төслийг цааш хэрэгжүүлэх гэхээр газрын асуудалтай тулгарчихаад байгаа тухай МОХ-оос мэдээлсэн юм. Тиймээс ч манай сурвалжлах хэсэг МОХ болон “Оюутны өргөө” цогцолборыг зорилоо.
МОХ-д биднийг очих үеэр удирдлагууд нь эзгүй байв. Тэд смарт картны ажилтай холбогдуулан их, дээд сургуулиудаар тарж, ажиллаж байгаа аж. Уг нь эндээс дотуур байргүй хэчнээн сургууль байдаг тухай тодруулах байсан боловч бидний асуултад хариулт өгөх хүн байсангүй. БШУЯ-ны мэргэжилтэн мөн л эзгүй байгаа гэсэн хариулт өглөө. Харин “Оюутны өргөө” оюутны дотуур байрны хувьд энэ жилийн төлбөр нь 780 мянган төгрөг болжээ. Дотуур байрны үнэ өнгөрсөн онд нэг сарын 68 мянган төгрөг байсан бол өнгөрсөн сард хуралдсан Удирдах зөвлөлийн шийдвэрээр 78 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Төлбөрийг 10 сараар авч байгаа нь оюутнуудын хувьд хүндрэл учруулж байгааг ч тэд нуусангүй.
Тус цогцолборын хувьд эхлээд БШУЯ-ны харьяанд байсан ч яам дэргэдээ аж ахуйн нэгжтэй байж болохгүй гэх шаардлагын дагуу МУБИС-ийн харьяанд шилжүүлсэн байна.
Тус цогцолборт одоогийн байдлаар нийт 30 орчим их, дээд сургуулийн 928 оюутан амьдрах квот гаргажээ. Уг нь тус цогцолборт 800 орчим оюутан л амьдрах учиртай гэнэ. Гэвч хэрэгцээ, шаардлага их байгаа тул нэг өрөөндөө хоёр, дөрөв, зургаан хүүхэд байлгахаас аргагүйд хүрсэн байна.
Биднийг очиход байр сурагласан оюутнууд ид бужигнаж байсан юм. Өөрийгөө АШУҮИС-ийн оюутан н.Болор- Эрдэнэ хэмээн танилцуулсан охин “Энэ жил оюутны дотуур байрны үнэ нэмэгдсэн. Манай сургуулийн хувьд “Оюутны өргөө” цогцолборт 64 хүүхдийн квоттой гэсэн. Энэ цогцолборын үнэ 100 мянгаар нэмэгдсэн байна. Оюутнууд бидний хувьд 10 сард 780 мянган төгрөг төлөх нь хүндрэлтэй ч халаасны өрөө түрээсэлснээс арай зардал багатай юм гээд бүртгүүлэхээр сууж байна. Харин сургуулийн харьяа дотуур байр 300 гаруй мянган төгрөгийн үнэтэй байна билээ. Хэдийгээр манай сургуулийн дотуур байрны хувьд багш болон гадны хүн амьдруулах асуудал байдаггүй ч төлбөр нь нэмэгдэж байгаа нь бидэнд хүндрэлтэй байна” гэв.
Тэгвэл СУИС тус цогцолборт 72 оюутны квоттой юм байна. Тус байранд бүртгүүлэхийн тулд оюутнууд заавал эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа нь ч оюутан залуусын бухимдлыг барж байгаа гэв.
Тодруулбал, заавал өгөх гурван шинжилгээ, үзлэг, оношилгооны төлбөр гэж нэг оюутнаас 8000 төгрөг хурааж авдаг юм байна. Мөн тус цогцолборт хандив өргөөгүй гэх шалтгаанаар МУИС, ХААИС, ШУТИС зэрэг сургуулиудын оюутнуудыг авахгүй гэх гомдол байгааг ч оюутнууд хэлж байлаа.
Мөн өвлийн амралтын хугацааны нэг сарын төлбөрийг хасахгүй байгаа тухай ч оюутнууд гомдоллож байна. Энэ талаар бид МУБИС-ийн харьяа “Оюутны өргөө” цогцолборын дарга Б.Болормаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
Б.Болормаа: 30 гаруй сургуулийн квот ирсэн
-Энэ хичээлийн жилд цогцолборын төлбөр нэмэгдсэн байна. Яагаад нэмэгдэх болов? -Удирдах зөвлөлийн шийдвэрээр 68 мянган төгрөг байсныг 78 мянган төгрөг болж нэмсэн. МУБИС-ийн харьяанд байдаг ч данс, тооцоо тусдаа учраас оюутнуудаас авч байгаа мөнгө тус сургуулийн данс руу ордоггүй. Анх тус цогцолбор нь БШУЯ-ны харьяанд байсан ч яам дэргэдээ аж ахуйн нэгжтэй байж болохгүй гэх шалтгаанаар МУБИС-ийн харьяанд шилжүүлсэн. Бид аль болох олон оюутанд хүртээмжтэй байхыг хичээж байгаа. Тиймээс ч дөрвөн ортой өрөөндөө зургаан хүүхэд амьдруулж байна.
-Хандив өргөөгүй гэх шалтгаанаар зарим сургуулийн оюутнуудыг тус цогцолборт оруулахгүй байгаа гэх юм?
-Энэ чинь 100 хувь улсын санхүүжилтээр баригдсан шүү дээ. Тэгэхээр хандивын асуудал байхгүй. Харин байрны дотоод тохижилт, эд хогшлыг сургуулиудын мөнгөөр хийсэн. Өөрөөр хэлбэл, сургуулиудын квотоор орж ирсэн мөнгө гэсэн үг. Түүнээс биш хандив өгсөн, өгөөгүй гэж сургуулиудыг ялгаварлаагүй.
-Эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нэг оюутнаас 8000 төгрөг хурааж авдаг юм байна. Үүнийг үнэ төлбөргүй зохион байгуулах боломж байдаггүй юм уу?
-Манай цогцолбор МУБИС-ийн харьяа учраас тус сургуулийн шийдвэрийн дагуу бүх оюутныг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг болсон. Энэ дагуу бүх оюутныг сүрьеэ, арьс өнгө, БЗХӨ-ий үзлэг, оношилгоонд хамруулдаг. Гурван үзлэгийн төлбөр нийлээд 8000 төгрөг. Энэ асуудлыг бид МОХ-той ярьсан.
Б.Өнөртогтох Х.Өнөржаргал