Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Аким гуайг “Хоймор” буландаа урьж ярилцлаа.
-Та анхны мөрөөдлөө санадаг уу?
-Намайг багад шинэ үсгээр бичсэн ном ховор, тэр дундаа сумын дунд сургуулийн сурагчид тийм зүйл олдоно гэдэг өдрийн од. Аав минь багш учир, хоёрдугаар ангид байхад “Зоригт жуулчид” нэртэй ном өгсөн юм. Хоёр хүүхэд зуны амралтаараа аялж яваад төөрч, агуйд хоргодон, олон бэрхшээлтэй тулгаран, сумынхан нь хайдаг тухай зохиолд өгүүлдэг. Түүнийг уншаад аялагч болохыг хүсдэг байлаа.
Хүний амьдрал арга, билэг шиг хоёр талтай. Жаргал байхад зовлон, эр байхад эм, тэнгэр байхад газар байна. Зовлонгоос зайлна гэдэг бүтэшгүй.
Хүүхдийн мөрөөдөл амархан хувирдаг шүү дээ. Аав нисэх онгоцны буудагч хийх үед нисэгч болдог хэрэг гэж бодсон. Тэгтэл намайг гуравдугаар ангид байхад манайх хөдөөнөөс аймагтаа нүүж ирлээ. Манай гудамжны эсрэг талд гуталчин байдаг. С.Эрдэнэ гуайн “Гуталчин” өгүүллэгийг уншсанаас хойш нэг хэсэг гуталчин болмоор санагдсан.
Долдугаар ангид, хүүхдүүдийг цааш сурах уу, ажилчин анги болох уу гэдгийг хуваарилдаг жил, тракторчин залуугийн тухай өгүүллэг уншаад, сангийн аж ахуй явна гээд санал өгчихс өн. Ангийн багш зад загнаад наймдугаар ангид оруулсан. Түүнээс хойш энэ мэргэжлээ сонгоод, үнэнч явна даа.
-Хэрвээ 20 настай Аким одоогийн таныг харсан бол хэр сэтгэл хангалуун байх бол?
-20 нас гэдэг дэндүү гэгээн, романтик, уянгын хэтрүүлэгтэй үе. Залуу байхад тэмүүллээрээ амьдардаг бол нас ахихаар бүхнийг эргэцүүлнэ. Хашир бурхи шиг болчихсон амьтан. Би залуу үеийн мөрөөдлөө хаясангүй, харин ч нэмээд ондоо зүйлс хийж байгаа учир 20 настай Аким надад нэг их гомдохгүй байх.
-Таны амьдралдаа уулзаж байсан хүм үсээс хамгийн ухаалаг нь хэн бэ?
-Лекцэнд нь хоёр гуравхан сууж, холоос барааг нь хардаг байсан ч Б.Ринчен багшийг хэлнэ. Миний аав, ээж тэнэг улс байгаагүй л дээ. Гэхдээ би эрдэм ихтэй хүнийг ухаантай гэж боддог. Б.Ринчен гуайн бичиж туурвисныг үзэхэд, социализм гэгчийн эсрэг яаж зогсож, хэрхэн хэлмэгдэж, шоронд ороод ямар ухаанаар гарч ирсэн зэргийг эргэцүүлэхээр түүн шиг ухаантай хүн байхгүй юм шиг санагддаг. Би тэр хүний замаар л явж байна. Ухааныг хэмжих хэмжүүр хүн бүрийнх өөр л дөө.
-Хэмжүүр гэснээс та аз жаргалыг юугаар хэмжих вэ?
-Сэтгэл дүүрэн байхыг аз жаргал гэнэ. Жаргалын удаан зовлонгийн түргэн нь дээр гэж сайхан монгол үг бий. Хүнд гутрах үе байлг үй яах вэ. Ухаанаараа даваад л гарах хэрэгтэй. Хүн жаргах гэж л амьдардаг.
-Зовж үзээгүй хүн байдаг болов уу?
-Хүний амьдрал арга, билэг шиг хоёр талтай. Жаргал байхад зовлон, эр байхад эм, тэнгэр байхад газар байна. Зовлонгоос зайлна гэдэг бүтэшгүй.
-Дэлхийд алдартай хүмүүс нас нөгчихөөр BBC-гийн цахим хуудсанд нийтэлдэг. Нэг амьдарсных үхэхдээ BBC-гээр зарлуулахсан гэж би мөрөөддөг юм. Та юу амжуулахыг хүсдэг вэ?
-Ийм юм биччихвэл Монголын залуу үед, сэхээтнүүдэд хэрэгтэй болов уу, ингэчихвэл хүмүүсийн оюуны сүвийг нээх болов уу гэж бодож, төлөвлөсөн өчнөөн юм бий. Хүсэхэд хясна гэж айхтар. Гэхдээ хясахаас нь өмнө амжиж, санаснаа бүгдийг биш юм аа гэхэд дөх үүлж хийх хэрэгтэй. Уул бүр өөрийн гэсэн домогтой. Түүнийг нь ядаж тэмдэглэж үлдээхсэн.
Баян-Өлгийн хадны сүг зураг дээр хасгууд нэрээ эрээчээд анх ямар байсныг нь мэдэгдэхээрг үй болгосон. Одоо л бичиж үлдээхгүй бол өнөөдөр байсан уул маргааш үгүй болж байна. Монголын түүх дурсгал алга болж, эрэл сурал болоод олдохгүй байна, Хятад Казахстан руу гаргачихаж байна. Ийм байхад ядаж зургийг нь аваад хадгалчихвал... Нэр нь маргаантай газар усыг судалж, өөрийнхөөрөө тогтоолоо. Зөв, буруу аль нь ч байсан саналаа үлдээе. Магадгүй миний бичсэнийг хожим залуучууд уншаад дэлгэр үүлж судлах байх. Ах нь сүүлийн үед ийм л ажил хөөц өлдөж явна. Үүнийг л бичихгүй, судлахг үй бол би соёлын хүн, сурвалжлагч гэж яваад яах вэ.
-Түүхч, археологич болдог байж гэж бодсон удаа бий юү?
-Тэгж бодож байсангүй. Соёлын дурсгалын хойноос хөөцөлдөж байгаад өөрийн эрхгүй л орчихсон. Манайхан энэ дурсгалуудыг судлах гэж оролдохоосоо илүү зүгээр л бүртгэчих юм. Энэ юу вэ, өвөг дээдэс, чулуун зэвсгийн үеийнхэн юу тэмдэглээд үлдээчихээ вэ гэдгийг судлах хэрэгтэй. Хадны сүг зургийн утга тайлах гэж оролдсон дэлхийн эрдэмтдийн өчнөөн ном байна. Тэднийг үзэж, судлаад, монгол судлаачдын бичсэнийг уншаад, өөрсдийн дүгнэлтээ гаргах гэж оролдоцгооё л доо.
-Уул, усны домгийн тухай бичсэн “Туульс хайлдаг уулс” номоо Та өнгөрсөн жил хэвлүүлсэн. Номын материалаа цуглуулаад явж байх тэр үедээ яг юу мэдэрсэн бэ?
-Бичиж дуусгаад хэвлэлтэд өгөхөөсөө өмнө зүрхний шигдээс болж, хоёр сар эмнэлэгт хэвтсэн. 2000 гаруй зураг авсныхаа 700 орчмыг номдоо оруулах гэж байсан юм. Одоо би үхвэл учрыг нь олж хийх хүн байхгүй дээ л гэж их санаа зовсон. Тэгэхээр тэр үед юу бодсон нь ойлгомжтой байх.
-Тэгвэл бурханч лам Пүрэвбаттай хэлмэгдэгсдийн яс ухахад юу бодож байв?
-Би хэлмэгдэлтийн үед төрсөн болохоор нүдээр үзэж, биеэр мэдрээгүй. Тэр үед нагац аав, өвөг эцгийн нэг нь маарамба, нөгөө нь жирийн хар хүн байгаад буудуулсан. Түүнийг мэддэг хэрнээ ямар аймшигтай байсныг нь зүүдлээгүй явж. Лам нар орхимжоороо толгойгоо бүтээсэн, шил рүүгээ буудуулсан байдалтай, цэргийн дарга нарын савхин гутал, хуга цохиулсан дунд чөмөгний яснууд гарч ирсэн нь үнэхээр аймшигтай. Ийм үйл дахиж битгий давтагдаасай л гэж залбирсан. Мундаг хөгжмийн зохиолч хүүг тэнд очиж байдлыг хараад хөгжим бичээч гэж дуудсан. Нэлээд алдартай сэтгүүлчийг баримтат кино хийе гэж уриалсан. Гэтэл нэг нь айгаад ирээгүй, нөгөө нь үзчихээд л явчихсан.
-Таны сэтгэл зүйд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү?
-Тэр тухай ном бичнэ гэчихээд алгуурлаад мартчихсан. Нэг шөнө шар улаан орхимжоо алаглуулсан лам нарт хөөгдөж байна гэж зүүдэллээ. Өглөө сэрээд хуанли хартал яг нэг жилийн ой нь байсан. Дохио өгч байна гэж ойлгоод удалгүй “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ” нэртэй номоо монгол, англи хэлээр хэвлүүлсэн.
-Хорвоогийн хамгийн жигшмээр зүйл юу вэ?
-Бие биенээ алах. Эрдэнэт хүний биеийг их үнэ цэнээр олж төрчихөөд, эцэг эх, багш нараас өчнөөн зүйл сурчихаад нэгнээ хороож байна гэдэг санаанд багтдаггүй. Дайн байлдаан, хүн алж байгаа юм бүхнийг жигшдэг.
-Орчуулах гэхээр зүрхэлдэггүй зохиол гэж бий юү?
-Аргагүй сайн нөхөд гуйхаас нааш захиалгаар ном орчуулдаггүй. Төдийлэн чанартай болдогг үй юм. Цагаан цаасан дээр хараар буусан юм дэлхийгээр үерлэж байна. Зүрхнийхээ дуудлагаар, сэтгэлд хүрсэн, монголчуудад хэрэг болох, мэдэхгүй эдийг орчуулахыг хүсдэг.
-Пост модернист зэрэг дуртай нэг нь ойлгоход бэрх зохиолыг монгол хөрснөө хөрв үүлнэ гэдэг хэцүү байх?
-Модернист зэрэг шинэ үеийн зохиолоос хамгийн анх “Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулсан. Хүмүүс ойлгосон ч түүнээс хойш тийм зохиол орчуулаагүй. Оюун ухаанд хандсан модернист болон сэтгэл зүрх рүү чиглэсэн реалист урсгалд дэлхийн уран зохиол хуваагдчихлаа. Миний ухаан жаахан дутуу юм болов уу даа, хүний зүрх сэтгэл рүү хандсан зохиол орчуулах дуртай.
-Ойлгохгүй үг гарахад асуудаг хүн байдаг уу?
-Одоо ч ховордлоо доо. Хуучин бол Д.Чойжил, Г.Амар, Б.Ринчен багшаас, Ц.Дамдинсүрэн гуайгаас асуудаг байсан. Мэдэхгүйгээ асууж орос хүн рүү захидал хүртэл бичиж байлаа. Би хүнээс асуухаас айж, ичдэггүй. Алдаатай юм нийтэлж байснаас юм мэдэхгүйгээрээ дуудуулаад зөвийг гаргасан нь дээр. Иймхэн юм мэдэхгүй гээд муу хэлбэл хэлнэ л биз, сайндаа л хоёр гурван хүн тэр тухай мэднэ.
-Хэл сурах авьяас уу?
-“Уйгагүй хүн уул нүхэлнэ”, “Оролдлого сайт оройд нь гарна” гэж сайхан монгол үгс байна. Энэ үгсийг бодоод зүтгэхэд хэл сурахгүй хүн гэж үгүй. Монгол хэлэнд дэлхийн хэлний бүх авиа байдаг учир монголчууд ус цас шиг сурдаг. Нэг жишээ дурдахад, Баяр гэж найз маань Францад болсон олон улсын хурлын үеэр монгол хэлнээс франц руу орчуулагч хийж л дээ. Хуралд оролцсон Монголын улстөрч бил үү, эрдэмтний хажууд сууж байсан франц эр “Танай хэлийг ч манай хүн сайн сурчээ” гэж саймширсан гэнэ. Монгол хүн шүү дээ гэтэл худлаа ярь гээд маргасан гэж байгаа.
Саяхан миний бие муудаад хэвтэж байхад хөгшин минь л асарлаа. Монгол эмэгтэйн сэтгэлийн хат гэж юу байдгийг монгол ардын дуугаар илэрхийлсэн нийтлэл бичсэн. Түүнийг эхнэртээ зориулсан гэж болно.
-Уран бүтээлчдэд онгод орохоор зохиол туурвидаг гэж ярьдаг. Түүн шиг ном орчуулахад онгод хэрэгтэй юү?
-Дээхнэ үед Ардын жүжигчин, Э.Оюун гуай гудамжинд таарахад нь “Онгод орж өгдөггүй” гэхэд “Онгодыг оролдлогоор оруулдаг юм аа хүүхээ” гэж билээ. Тэр үг надад том сургамж болсон.
-Таны уран бүтээлийн оргил үе хэзээ вэ?
-“Зуун жилийн ганцаардал”, “Аранзал даруулт хөлөг”, “Цаазын тавцанд” зэрэг зохиол орчуулж байх үеийг хэлэх юм уу даа. Хүний хийх ажил биеийн чадлаас хамаардаг юм байна. Уулыг цас, эрийг нас дарна гэдэг дээ. Одоо бол санаа байвч сачий хүрэхгүй юм. Ухаан нь, залуу цагт өдөр, шөнө суусан ч ялгаагүй байсан бол одоо өглөө 6-12 цаг хүртэл бичиг цаастай ноцолддог. Түүнээс олон цаг суухаар ядрах юм.
-Зохиол бичихдээ заавал тамхи татдаг, орон дээр суудаг гээд л янз бүрийн зуршилтай зохиолчид байдаг юм билээ. Танд тийм зүйл бий юү?
-Нөөтбүүкнийхээ л ард суучихвал ач зээ нар шуугилдаж байсан ч ажрахгүй, бүгдийг умартдаг. Харин цаасан дээр бичихээр анхаарал сарниад, гар салганаад байдаг болсон. 1960-аад онд бичгийн машин цохиж эхэлснээс хойш гараараа бичихээ больсон. Санаа гэдэг гялс гэж ороод л алга болдог учир гараараа бичвэл гүйцэхгүй байх. Уг нь гараараа захиа бичвэл сэтгэлийн үг урсдаг гэдэг.
-Эхнэртээ зориулж бичиж байв уу?
-Захиа л бичиж байсан. Саяхан миний бие муудаад хэвтэж байхад хөгшин минь л асарлаа. Монгол эмэгтэйн сэтгэлийн хат гэж юу байдгийг монгол ардын дуугаар илэрхийлсэн нийтлэл бичсэн. Түүнийг эхнэртээ зориулсан гэж болно.
-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?
-Муу аав маань шүү дээ. Гуравдугаар ангид Сталины хүрэн боть өгөөд унш гэлээ. Жаахан хүү большевик энэ тэр гэж юугаа мэдэх вэ дээ. Ойлгосонгүй гэтэл дахиулсаар дөрөв уншуулсан. Тэгэхэд номыг нүдээрээ уншиж сурсан. Аав унших техниктэй болгохыг хүсэж л дээ. Түүнээс биш, гуравдугаар ангийн Аким ойлгохгүй гэдгийг сайн мэдэж байсан. Тэр номыг хожим оюутан болоод л ойлгосон доо.
-Орчуулга хийгээд амьдралаа залгуулахад хэр хүндрэлтэй вэ?
-Одоо бол хэцүү. Зах зээлийн нийгэмд хулгайгаар хийж болохгүй. Манай зарим хэвлэлийн компани байнга зохиогчийн эрхгүйгээр орчуулах юм. Орчуулагчид зовж, зовж орчуулаад өчүүхэн мөнгө олдог. Дэлхийн жишгээр бол надад менежер байх ёстой. Ухаан нь, менежер миний бичсэнийг хэвлэлийн газарт өгч, тохиролцоод гэрээ байгуулна. Надад хэдэн төгрөг өгч, түүнээс нь менежертээ хувь өгөөд, хэвлэлийн газар ашгаа олоод явах учиртай. Манайд тийм тогтолцоо алга. Соросын санд шинжээч хийж байхдаа ийм дэг тогтоох гэсэн ч Монгол хүн ам цөөтэй учир бүтээгүй. Номынхоо борлуулалтаар жишээлбэл, идэвхтэй уншигч 500 гаруй л байна. Менежер ажиллуулъя гэвэл миний өгөх цалин бага. Санаанд нь хүрснийг өгье гэхээр миний амьдрал хэцүүднэ. Үйлээ үзэж орчуулчихаад дараагийн номоо хэвл үүлэх мөнгөгүй үлдвэл дэмий шүү дээ.
-Монголчуудын бичсэнийг хөрвүүлдэг гаднын сайн орчуулагч байна уу?
-Тийм орчуулагчид аль ч цаг үед ховор. ЗХУын зохиолчид манайхны номыг их орчуулсан, хөөрхий. Гадаад хэлнээ хөрвүүлэгдсэн номуудыг цуглуулдаг байсан. Даанч миний санаанд хүрэхээр орчуулгатай ном байгаагүй. Миний “Тэнгэрийн нохой”-г Хятадын монголч эрдэмтэн орчуулсан. Манайхны хятад судлаачид үзээд алдаа байна гэсэн. Тухайлбал, “Малгайн үс сэргээхээр гарлаа” гэснийг “Тарвага алж малгай хийхээр явлаа” гэж орчуулсан байсан.
-Та монгол хэлнээс орос, англи руу орчуулдаг уу?
-Гаднын зохиолыг зон олондоо хүргэх нь миний үүрэг. Би орос руу хөрвүүлбэл утгыг нь гаргана уу гэхээс уран сайхан орчуулж чадахгүй. Миний номуудыг Дашдаваа гэж орчуулагч хөрвүүлж өгч байгаа.
-Таныг Дэлхийн соёл урлагийн академийн гишүүн гэж дуулсан. Ямар ач холбогдолтой вэ?
-Нэрийн хуудсан дээр л бичнэ шүү дээ. Түүнээс биш, надад элдэв хөнгөлөлт байхгүй ээ. Нэр нь л сайхан юм даа. (Инээв)
Б.Дөлгөөн